Иргэдийн гаргасан гомдлын дагуу Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хороолол 9 дүгээр байрны зоорийн давхарт байрладаг Москва 10 СӨХ-д төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийлээ.
Шалгалтаар малын дотор махаар үйлдвэрлэл, үйлчилгээ явуулаагүй, тухайн зоорийн давхарт дээрх СӨХ-ийн угаалга цэвэрлэгээний бодис хадгалагдаж байна. /элс, үртэс, белизна г.м/ Москва 10 СӨХ-ийн дарга М-ийн өгсөн мэдээллээр 2026 оны 08 дугаар сарын 22-ны үед үхрийн цоохор сархинаг 2 хоногийн хугацаатай хадгалж байгаад, хорооны цагдаагийн албан хаагчийн тавьсан шаардлагын дагуу буцаан авч, цэвэрлэгээ хийсэн байна.
Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх явцад тухай зоорийн давхарт бохирын шугам задарсан байдалтай байна.
Сүүлийн мэдээ