Ардын Засгийн газрын 1923 оны шийдвэрээр байгуулагдсан Дотоод явдлын яамны дэргэдэх мал эмнэлгийн хэрэг эрхлэх газрын харьяанд Нийслэл хүрээний мал эмнэлгийг байгуулж, П.Жүрмэдийг даргаар нь, сургагч даргаар нь малын их эмч П.И.Орловыг, мэргэжлийн сургагчаар малын их эмч А.А.Дудукалов нарыг томилон 12 орон тоотой ажиллахаар баталсан байна.
Нийслэл хүрээний мал эмнэлэгт тухайн үед ажиллаж байсан малын эмч нар нь ЗХУ-аас уригдаж ирсэн хүмүүс байсан ба ганц монгол хүн байсан нь Монгол Улсын анхны малын эмч Очирын Лувсанбалдан байсан байна.
Ийнхүү шинэ үеийн Монгол оронд болон нийслэл хотод шинжлэх ухааны мал эмнэлгийн байгууллага үүсэн байгуулагдаж , түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн юм . 2013 онд Нийслэл хотод мал эмнэлгийн байгууллага байгуулагдсаны түүхт 90 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлсэн.
Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль батлагдан, 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан, 2021 оны А/13, 2022 оны А/24 дүгээр тушаалаар Нийслэлийн мал эмнэлгийн газрын бүтэц, орон тоонд өөрчлөлт орж, Дарга, улсын ахлах байцаагч, Мал, амьтны эрүүл мэндийн хэлтэс, Мал эмнэлгийн хяналт, эрсдлийн үнэлгээний хэлтэс, Лаборатори, Захиргаа, санхүүгийн хэлтэс гэсэн бүтэцтэй, 69 хүний орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байна.
Дээд байгууллагын шийдвэр
Огноо
Нэрийн өөрчлөлт
Мал эмнэлгийн хэлтэс
1923.04.06
Ардын Засгийн газрын тогтоол
Мал эмнэлгийн хэрэг эрхлэх газар
1923-1924
Ардын Засгийн газрын тогтоол
Мал эмчлэх газар
1923-1924
Засгийн газрын тогтоол
Хотын мал эмнэлгийн алба
1924-1937
Засгийн газрын тогтоол
Мал аж ахуйн тасаг
1937-1944
БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн шийдвэрээр
Мал эмнэлгийн газар
1944-1977
Сайд нарын зөвлөлийн 5 дугаар тогтоол
Мал эмнэлэг, хяналтын алба
1998-2000
Нийслэлийн Засаг даргын 1998 оны 06 дугаар сарын 15-ны А/110 дугаар захирамж
Мал эмнэлэг, хяналтын газар
2000-2003
Монгол Улсын Засгийн газрын 2000 оны 185 дугаар тогтоол
Мал эмнэлэг, үржлийн газар
2003-2005
Нийслэлийн Засаг даргын 2003 оны 39 дүгээр захирамжаар
Мал эмнэлгийн газар
2005-2008
Монгол Улсын Засгийн газрын 2005 оны 15 дугаар тогтоолоор
Нийслэлийн мал эмнэлгийн газар
2008-2014
Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 68 дугаар тогтоолоор
Нийслэлийн мал эмнэлгийн газар
2016 оноос
Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/635 дугаар захирамжаар
Нийслэлийн мал эмнэлгийн газар
2018 оноос
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны А/174
Нийслэлийн мал эмнэлгийн газар
2021 оноос
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны А/174
Нийслэлийн мал эмнэлгийн газар
2022 оноос
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2022 оны А/24