ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭХ, СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР

Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын 4.2-т заасны дагуу төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллахыг хүссэн төрийн бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдыг дараах албан тушаалд холбогдох материалаа ирүүлэхийг урьж байна.

Тавигдах болзол, шаардлага:

• төрийн жинхэнэ албан тушаалд хууль ёсны дагуу томилогдсон байх;

• сул орон тоонд зарлагдсан албан тушаалтай адил төрөл болон адил ангилалд ажилладаг байх;

• сул орон тоонд зарлагдсан албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг бүрэн хангасан байх.

Бүрдүүлэх материал:

• Шилжин ажиллах хүсэлт

• Төрийн албан хаагчийн анкет (Шинэчилсэн журмын дагуу);

• Иргэний үнэмлэхийн хуулбар;

• Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг (диплом), хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах;

• Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичиг;

• Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, НДД-ийн хуулбар; (ажил эрхэлсэн бүх оноор)

• Албан тушаалд томилсон, чөлөөлсөн тушаал, шийдвэрийн хуулбар;

• Төрийн жинхэнэ албан хаагчийн тангаргийн хуудасны хуулбар;

• Сүүлийн гурван жилийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшний үнэлгээний хуудасны хуулбар;

• Сүүлийн 12 сарын хугацаанд сахилгын болон ёс зүйн хариуцлага хүлээсэн эсэх тодорхойлолт;

• Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх болон эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тухай тодорхойлолт (е-mongolia системээс 2 тодорхойлолт татан авах).

Материал хүлээн авах:

Хугацаа: 2026 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн 07 дугаар сарын 05-ны өдрийн 17:00 цаг хүртэл

Хүлээн авах цахим шуудангийн хаяг: tenger.erkhet@gmail.com

Холбоо барих утас: 99083226 /Зөвхөн ажлын өдөр ажлын цагаар холбогдох/