ТЭРБУМ МОД ТАНЫ ТАРИХ НЭГ МОДНООС ЭХЭЛНЭ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Нийслэлийн мал эмнэлгийн газрын албан хаагчид жил бүр уламжлал болгон мод тарих үйлсэд оролцдог бөгөөд 2026 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Налайх дүүрэгт байрлах “Шинэ Налайх цэцэрлэгт хүрээлэн”-д 35 буйлс,                        74 хайлаас мод тарьлаа.

Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, агаарын бохирдлыг бууруулахад ой мод хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг тул эх орон, байгаль дэлхийгээ хайрлан, ногоон байгууламж нэмэгдүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж, иргэн, аж ахуйн нэгж бүрийг ногоон хөгжлийн төлөө гар бие оролцохыг уриалж байна.