Нийслэлийн мал эмнэлгийн газрын түүхэн замнал


1923-1944 он

1923.04 сар - Ардын Засгийн газрын 1923 оны 04 дүгээр сарын 06-ний өдрийн шийдвэрээр “Мал эмнэлгийн хэлтэс” нэртэйгээр Нийслэл хүрээ болон Сонгинын буланд Сангийн яаманд харьяалуулан байгуулав.

1923.08 сар - Ардын Засгийн газрын 1923 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн шийдвэрээр Сангийн яамны харьяанаас гаргаж, Дотоод яаманд харьяалуулж, “Мал эмнэлгийн хэрэг эрхлэх газар” болгожээ.

1923 он - Удалгүй Ардын Засгийн газрын 1923 оны шийдвэрээр Дотоод яамны дэргэдэх “Мал эмнэлгийн хэрэг эрхлэх газар”-ын харьяанд “Нийслэл хүрээний мал эмнэлэг” байгуулагдав.

1923 он - “Нийслэл хүрээний мал эмнэлэг”-ийн даргаар П.Жүрмэд, сургагч даргаар малын их эмч мэргэжилтэй П.И.Орлов, мэргэжлийн сургагчаар малын их   эмч А.А.Дудукалов нарыг томилж, 12 хүний орон тоотой   ажиллахыг баталж өгчээ.

1924 он - ЗХУ-аас уригдан ирсэн мэргэжилтэн, профессор Демеченко “Нийслэл хүрээний мал эмнэлэг”-ийн анхны барилгын зургийг гаргаж, удирдан бариулав.

1924 он - Нийслэл хүрээний мал эмнэлгийг Улаанбаатар хотын Мал эмчлэх газар болгон өөрчлөв. Энд ажиллаж байсан  бүх мэргэжилтэн нь ЗХУ-аас уригдаж ирсэн хүмүүс байсан бөгөөд ганц монгол хүн ажиллаж байсан нь Монгол Улсын анхны санитарч Очирын Лувсанбалдан юм.

1924 он - Улаанбаатар хотын мал эмчлэх газар нь Сонгины булан дахь малын бага эмч нарыг бэлтгэх сургуульд суралцагчдын дадлага хийх бааз суурь болж байв.

1926 он - Улаанбаатар хотод мал нядлах тусгай газрыг байгуулж, түүнд шаардагдах тоног төхөөрөмжийг БНХАУ-ын Харбин хотод захиалж байв.

1926 он - Мах, сүүг шинжлэн судлах станц анх байгуулагдаж, зах дээр худалдаж байсан амьд мал, түүхий эд, мах, сүүг шалгаж эхлэв.

1929,1930 он - Мал   эмнэлгийн байгууллага байгуулагдан, малын халдварт өвчинтэй хүчтэй тэмцснээр тухайн онуудад Улаанбаатар хот, түүний   орчмын мал сүрэгт гардаг хурц халдварт өвчний гаралт үндсэндээ зогсож, малын тоо толгой өсөв.

1930 он - Улаанбаатар хотод арьс, ширийг формалины уураар ариутгах утлагын байр баригдаж, арьс, тарваганы арьсыг ариутгадаг болов.

1930 он - Малын арьс шир, түүхий эдийг гадаадад гаргах, дотоодын үйлдвэрүүдэд тушаахын өмнө хүн, малыг өвчлүүлдэг боом өвчнийг илрүүлэх асколын урвал тавьж эхлэв.

1934 он - Мал эмнэлгийн албаны дүрмийг батлав.

1937 он - Сайд нарын зөвлөлөөс Улаанбаатар хотын захиргааны эрхийг өргөтгөн, яамдын зэрэгт хүргэж, хотын даргыг Сайд нарын зөвлөлийн гишүүний хэмжээнд ажиллах эрхтэй болгож, Хотын захиргааг үндсэн 6 хэлтэстэй байгуулж, харьяалан захирах байгууллагын тоонд Хотын мал эмнэлгийн газрыг оруулав.

1937 он - Хотын мал эмнэлгийн хяналтын албыг байгуулж, мах, сүү, загас, түүхий эдийн   худалдаа, хадгалалтанд ариун цэврийн хяналт тавьдаг болов.

1939 он - Хотын малыг Чойбалсангийн нэрэмжит “Зам” нэгдэл, Партизаны сангийн аж ахуй буюу Жаргалант тосгоны нутагт шилжүүлэв.

1941 он - Мал аж ахуйн яамны шийдвэрээр Улаанбаатар хотын мал эмнэлгийн газрын харьяанд мал эмнэлэг, ариун цэврийн шалган байцаах ангийг 4 хүний бүрэлдэхүүнтэй байгуулав.

1941 он - Сүүний зах, махны зах, хувийн гуанз, махны мухлаг, нядалгааны   газрын ариун цэврийг шалгаж,   тамгатай бичиг олгодог   болов.

1941 он - Мал эмнэлгийн   албаны дүрмийг шинэчлэн   батлав. 

Монгол Улсын   Их сургууль анх байгуулагдахад Мал   эмнэлгийн факультет 27 оюутантай нээгдэж   байв.

1943 он - Малын түүхий эд, тууврын малыг бэлтгэхэд орон нутгийн малын эмчээс гэрчилгээ олгодог журам тогтож, гэрчилгээгүй бол хот руу   оруулахгүй бааз дээр нь саатуулдаг байв.

1943 он - Хотын мал   эмнэлгийн ариун цэврийн станцын 1 эмчид хүнс, түүхий эд, худалдаа, аж ахуй   эрхэлсэн 244 байгууллага оногддог     байв.

1944 он - Хотын мал   эмнэлгийг Хотын гүйцэтгэх   захиргааны харьяа “Мал аж ахуйн тасаг” болгон өргөтгөж, даргаар нь Ц.Очирбатыг томилж, 12 хүний орон тоотой, дээр нь зохиомол хээлтүүлгийн ажлыг гүйцэтгүүлэхээр шийдвэрлэв.

1944 он - Мал эмнэлгийн албаны дүрмийг шинэчлэн батлав.

1944 он - Хотын мал аж ахуйн тасаг нь мал эмнэлэг, зоотехник, ариун цэврийн станц бүтэцтэй   болсон.


1945-1977 он

1945 он - Хотын мал аж ахуйн тасгийн ерөнхий эмчээр малын их эмч Д.Даваа анх удаа томилогдож ажилласан нь үндэсний малын их эмчээр ажилласан анхны эмч байв.

1946 он - Хотын мал   эмнэлгийн байр нь Лениний өргөн чөлөө одоогийн Чингисийн өргөн чөлөө гудамжны эхэнд замын зүүн талд байх Үзэсгэлэн чимэглэлийн шилэн барилгын буурин дээр байгуулагдав.

1946 он - МУИС-ын мал эмнэлгийн ангийн оюутны дадлагын бааз суурь болж   байв.

1947 он - Хотын мал аж ахуйн тасгийн материаллаг баазыг түшиглэн Хотын мал эмнэлгийн бактери шинжилгээний лабораторийг байгуулж, бага эмч нар орос сургагч нарын удирдлаган дор ажилладаг байв.

1948 он - Монгол Улсад болон нийслэл хотод мал эмнэлгийн алба байгуулагдсаны 25 жилийн ойг тэмдэглэж байв.

1948 он - Мал эмнэлгийн албаны дүрмийг шинэчлэн тогтоов.

1949 он - Аймаг, хотуудын мал эмнэлгүүдэд халдвартын их эмч ажиллах болсноос Хотын мал эмнэлгийн   ерөнхий эмч нь МААЯ-ны мал эмнэлгийн   байцаагч, халдвартын эмч нь Хотын мал эмнэлгийн байцаагчийн үүргийг гүйцэтгэдэг байв.

1949 он - МУИС-н мал эмнэлгийн ангийн төгсөлтөөр малын их эмчийн мэргэжил эзэмшсэн их эмч А.Сэр-Одыг лабораторийн эрхлэгчээр томилон ажиллуулав.

1950-1960 он - Хотын мал эмнэлэг, ариун цэврийн станц өөрийн үндэсний их, бага эмч нарын   бүрэлдэхүүнтэй ажиллах болов.

1955 он - Малын их   эмч Д.Цэндоог мал эмнэлэг, ариун цэврийн лабораторийн станцын эрхлэгчээр томилов.

1956 он - Мал эмнэлгийн   албаны дүрмийг дахин шинэчлэн   батлав.

1959 он - Хотын мал аж ахуйн тасаг болон ариун цэврийн станцын байрлаж байсан барилга газарт орж 2 буудал буюу одоогийн Чингэлтэй дүүргийн нутагт байрлах хүүхдийн цэцэрлэгийн актлагдсан  2 давхар барилгад нүүн орж 1962 он хүртэл ажиллав.

1959 он - Яамны бактери шинжилгээний хотын салбарыг Мал эмнэлгийн шинжилгээний төв станц болгон өргөтгөж, Хотын мал аж ахуйн тасгаас тусгаарлав.

1959 он - Ариун цэврийн станцыг нүүх үеэр лабораторийн эрхлэгчээр ажиллаж байсан их эмч А.С.Климов нутаг буцах болж, Хотын мал эмнэлэгт   ажиллаж байсан Б.Батмөнх станцыг эрхлэгчээр томилогдож, 1974 он хүртэл   ажиллав.

1961 он - Шинжилгээний төв станц нь Хөдөө аж ахуйн хүрээлэн болов.

1962 он - Бактери шинжилгээний төв лабораторийг дахин бие даалгаж, 2 буудал буюу одоогийн Чингэлтэй дүүргийн нутагт байрлах хүүхдийн   цэцэрлэгийн актлагдсан 2 давхар барилгад ажиллуулах болов.

1966-1968 он - СЭВ-ийн буюу   эдийн засгийн харилцан туслалцах   гишүүн   орны тусламжтайгаар малын ям, бруцеллёз, сүрьеэ өвчнийг эрүүлжүүлэх шинжилгээний ажлыг хийв.

1966-1977 он - Жилд дундажаар 150,0-200,0 мянган малыг халдварт өвчнөөс   урьдчилан сэргийлэх   вакцинжуулалтанд хамруулж байснаас гадна энэ   онуудад малын дуут хавдар, цусан халдварт, хамуу,   шувуунд холёр, плюроз   өвчин гарч, тэдгээртэй тэмцэх ажлыг   гүйцэтгэв.

1972 он - Малын паразиттах өвчинтэй тэмцэх арга   хэмжээг эхлүүлсэн байна.

1975 он - Нийслэлийн мал   эмнэлгийн газрын одоогийн   барилга ашиглалтанд орсон   байна.

1977 он - Сайд нарын зөвлөлийн 1977   оны 5 дугаар тогтоолоор   Хотын мал аж ахуйн тасгийг Мал   эмнэлгийн газар болгон өөрчлөв.

1977 он - Мал эмнэлгийн   газрын даргаар малын их эмч Х.Лувсансамбууг томилж, 22   хүний орон тоотой болгов.

1977 он - Малын эктопаразиттах өвчинтэй   тэмцэх ажлыг БНАГУ-ын тусламжтайгаар хийж,   үхрийн арьсны гууртах, хамуу, бусад шимэгч   хорхойн өвчнийг оношлон, угаалга, боловсруулалтын ажлыг хийв. Үр дүнд малын хамуу өвчин үндсэндээ устаж, үхрийн арьсны гуурталт үндсэндээ эрс буурсан.

 


1978-1987

1978 он - Малын хамуу   өвчин үндсэндээ устаж, үхрийн арьсны гуурталт үндсэндээ эрс буурсан байв.

1982 он - Мал эмнэлгийн   газарт дээд, дунд мэргэжлийн 12 зоотехникчийг авч   ажиллуулав.

1982 он - Үнээнд зохиомол ба   гардан   хээлтүүлэг хийх болж,   үнээ хээлтүүлгийн салбарыг Октябрь, Ажилчин, Найрамдал, Сүхбаатарын районуудад байгуулж,     сайн ба сайжруулсан   үүлдрийн 20 хээлтүүлэгч бэлтгэв.

1987.11 сар - Газрын даргаар ажиллаж   байсан Х.Лувсансамбуу өндөр насны тэтгэвэрт гарч, малын их эмч Ц.Довчинг газрын даргаар томилов.

1987 он - Улаанбаатар хотын хүн ам 560,0 гаруй мянга болж , гахай, шувуу үржүүлэх ажил их эрчимтэй явагдаж, малын тоо толгой 22,0 мянгад хүрэв.

1987.06 сар - Улаанбаатар хотын гүйцэтгэх захиргааны ХАА-н   хэлтсийн даргын 1987 оны   06 дугаар сарын 28 тоот   тушаалаар Хотын мал эмнэлгийн газарт мал   үржлийн ажлыг дахин хариуцуулах болов.


1988-1997 он 

1990 он - Нийслэлийн малын тоо 30 гаруй мянган   толгойд хүрч, гахай,   шувуу, тэжээвэр амьтдын тоо нийтдээ 160,0-200,0 мянгад хүрч   байв.

1990 он - Партизан, Гачууртын САА-дад зөвхөн   их эмчийн тасаг ажиллаж   байв.

1990 он - САА бүр саалийн   механикжсан   фермтэй болж,   ферм бүр бага эмчийн салбарыг бий   болгов.

1990 он - Улаанбаатар хотын   хэмжээнд   нийт 60 гаруй мал аж ахуйн   мэргэжилтэн ажиллаж байв.

1990 он - Хотын мал эмнэлгийн   газар 22 орон тоотой, суудлын 2 тэрэг,   ариутгалын ДУК 1 машинтай ажиллаж байв.

1990 он - Эмч нэмж ажиллуулах орон тоо, төсөв байхгүй тул эмчлэх мал, байгууллагыг /1 эмчид 3-5 байгууллага/ хариуцуулан гэрээ хийж ажиллав.

1990 он - Малын тооноос хамааруулан нэг аж   ахуйн нэгжээс сар бүр 100-200 төгрөгийн үйлчилгээний хөлс авч,   нэмэгдэл цалин олгов.

1990 он - Монгол Улсад   улс төр,   эдийн засгийн   өөрчлөлт, шинэчлэл явагдаж, улс хоршооллын өмч   байсан мал хувьчлагдав.

1991.2.15 - Газрын дарга, малын их   эмч Ц.Довчин үүрэгт ажлаа   малын их   эмч Н.Бүргэдэд хүлээлгэн   өгөв.

1991 он - Хотын нутаг дэвсгэрт   206,3 мянган толгой малтай байсан нь   1990 оныхоос даруй 43,5 хувиар өссөний 64 хувь нь     амины мал байв.

1991.07 сар - Улаанбаатар хотын Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх захиргааны   137 дугаар тогтоолоор   дүүргүүдэд мал эмнэлгийн   тасаг, салбарыг   байгуулж, ажиллах   эмч нарыг томилов.

1992 он - Улаанбаатар хотын   Засаг захиргааны бүтэцэд   өөрчлөлт орж, 9 дүүрэг, 3 хороотой болов.

1992.10 - Мал эмнэлгийн   газрын даргаар малын их   эмч Х.Чойжилжав томилогдов.

1993 он - Дүүргийн мал   эмнэлгүүдийн ажиллах нөхцөл, бололцоог сайжруулах, ялангуяа унаа машинтай болгоход Хотын мал   эмнэлгийн зүгээс анхаарч,   Хан-Уул, Багануур, Налайх   дүүргийн мал эмнэлгийг машинтай болгов.

1993 он - Хөрш зэргэлдээ орнуудын мал эмнэлгийн   байгууллагуудтай хамтран ажиллах   ажилд дэвшил гарч байв.

1993 он - Малын их   эмч Х.Чойжилжав Мал эмнэлгийн газрын даргын   үүрэгт ажлаас чөлөөлөгдөж, малын их   эмч Ш.Чойжоод хүлээлгэн   өгөв.

1993 он - Нийслэл хотод   мал эмнэлгийн байгууллага   байгуулагдсаны түүхт 70 жилийн ойг тэмдэглэв.

1994 он - Малын их эмч Ш.Чойжоо Мал эмнэлгийн   газрын даргаар 3 сар   ажиллаад малын их   эмч Д.Балданнямд ажлаа хүлээлгэн   өгөв.

1994-1995 он - Малын эмч   нарын ажлын арга барил, туршлагыг солилцох,   малын халдварт өвчний гаралтыг багасгах,   малаас хүнд халдварладаг бруцеллёз,   сүрьеэ, ям өвчний шинжилгээний ажлын   чанарыг сайжруулахад анхаарсан жилүүд   байв.

1994-1995 он - Нийслэлийн мал   аж ахуйн мэргэжилтний зөвлөгөөнийг сар бүр дүүргийн мал   эмнэлгүүдтэй хамтран   хийдэг болов.

1995.02 сар - Малын их   эмч Д.Балданням эрүүл мэндийн шалтгаанаар   малын   их эмч Ц.Идэрборгилд ажлаа   хүлээлгэн өгөв.

1997 он - Нохой, муур зэрэг     амьтныг төрөл бүрийн   өвчнөөс урьдчилан сэргийлэх,   эмчлэх ажлыг зохион   байгуулж, жилд дундажаар 600 гаруй нохой,   мууранд эмчилгээ үйлчилгээ   үзүүлж байв.


1998-2007 он

1998 он - Мал, амьтны төрөл бүрийн   халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын чанарыг   сайжруулах, лабораторийн багаж төхөөрөмж,   эмч   мэргэжилтнүүдийн мэдлэг   боловсролыг дээшлүүлэхэд   анхаарч ажиллаж байв.

1998-2000 он - Нийслэлийн мал эмнэлгийн байгууллагуудын 20 гаруй эмч, мэргэжилтэн гадаад, дотоодод мэргэжил дээшлүүлэв.

1998.06 сар - Нийслэлийн Засаг даргын 1998 оны А/110 дугаар захирамжаар   Мал эмнэлгийн газрыг Хотын мал   эмнэлэг, хяналтын алба болгов.

1998 он - Мал эмнэлгийн хорио цээр, ариун цэвэр, эрүүл ахуйн талаар гарсан хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, хяналт тавих үүрэг бүхий 11 малын их эмчийг улсын байцаагчаар авч ажиллуулав.

1998 он - Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнээр үйлдвэрлэл үйлчилгээ явуулж буй 2000 гаруй нэгжид шалгалт хийж, 2500-3800 гаруй зөрчил илрүүлэн, 13,0-21,0 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч ажиллав.

1998.04 сар - Мал эмнэлгийн газрын лаборатори Стандартчилал Хэмжил зүйн Үндэсний төвөөс улсын хэмжээнд мал эмнэлгийн салбарын анхны “Итгэмжлэгдсэн лаборатори” гэсэн эрхийг авав.

1999-2000 онуудад - Дүүргийн мал эмнэлгүүд хувьчлагдав.

2000.02 сар - Монгол Улсын Засгийн газрын 2000 оны 185 дугаар тогтоолоор Нийслэлийн Мал эмнэлэг, хяналтын газар болов.

2000 он - Хотын мал эмнэлэг, хяналтын албаны даргаар ажиллаж байсан Ц.Идэрборгил Мал эмнэлэг, хяналтын газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөж, Мал эмнэлэг, хяналтын газрын даргаар малын их эмч, мал эмнэлгийн ухааны магистр С.Цэрэнжаргалыг томилов.

2001.02 дугаар сар - Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Дорнод аймгийн Хэрлэн сумуудад олон улсын хөл хориот “А” жагсаалтын малын гоц халдварт “шүлхий” өвчин гарав.

2001.03 сар - Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд мөн   шүлхий өвчин гарав.

2001 он - Шүлхий өвчинтэй тэмцэх ажлын хүрээнд автотехникийн шалган бүртгэх товчоод дээр улсын байцаагч нар болон  нийслэл, дүүргийн малын   эмч нар 24 цагаар ажиллаж, 36750 автотехник, 116100 хүнд ариутгал халдваргүйжүүлэлт хийв.

2001 он - Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтанд нийслэл хотод байгаа 100 гаруй малын эмч нарыг дайчлан ажиллуулсан байна.

2001.10 сар - Нийслэлийн Засаг даргын 2001 оны 466 дугаар захирамжаар Мал эмнэлэг, хяналтын газрын дарга С.Цэрэнжаргалыг үүрэгт ажлаас чөлөөлж, мал зүйч Н.Лхагвасүрэнг газрын даргаар томилов.

2002 он - Нийслэлийн мал эмнэлэг, хяналтын газарт дахин 10 байцаагч эмчийг авч ажиллуулав.

2002.07 сар - "Нийслэлд мал аж ахуй эрхлэх талаар баримтлах бодлого хөтөлбөр батлах тухай” Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 133 дугаар тогтоол гарав.

2003.01.29 - Нийслэлийн Засаг даргын 2003 оны 39 дүгээр захирамжаар Мал эмнэлэг, хяналтын газрын 21 байцаагчийг шинээр байгуулагдсан   Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт шилжүүлэв.

2003.01.29 - Нийслэлийн Засаг даргын 2003 оны 39 дүгээр захирамжаар Нийслэлийн мал эмнэлэг, хяналтын газрыг Нийслэлийн Мал эмнэлэг, үржлийн газар болгож, даргаар нь мал зүйч Н.Лхагвасүрэнг томилов.

2003.01.29 - Дээрхи захирамжаар тус байгууллагын орон тоог 22 хүртэл байхаар тогтоож, 2 мал зүйчийг шинээр авч ажиллуулахаар шийдвэрлэв.

2003.04 сар - Мал эмнэлгийн ажил үйлчилгээний үнэ тарифыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 59 дүгээр тогтоолоор батлуулав.

2003.09 сар - Монгол Улсад болон нийслэл хотод мал эмнэлэг, үржлийн алба байгуулагдсаны 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэв.

2004 он - Мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн бүтэц, үйл ажиллагааны MNS5368:2004 стандарт батлагдав.

2005 он - Мал эмнэлгийн эмийн сангийн бүтэц  үйл ажиллагаа MNS 5545:2005 стандарт батлагдав.

2005.01 сар - Монгол Улсын Засгийн газрын 15 дугаар тогтоолоор Нийслэлийн мал эмнэлэг, үржлийн газрыг Мал эмнэлгийн газар болгон өөрчлөв.

2006 он - Сонгинохайрхан дүүргийн Эмээлт түүхий эдийн захын дэргэд Нийслэлийн мал эмнэлгийн газрын лабораторийг байгуулахаар барилгыг   ашиглалтанд оруулав.

2006 он - Мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн бүтэц, үйл ажиллагааны MNS5368:2004, мал эмнэлгийн эмийн сангийн бүтэц, үйлажиллагаа MNS 5545:2005 стандартын хэрэгжилтийг хангуулж ажиллав.

2006 он - Мал эмнэлгийн   газрын лаборатори Стандартчилал Хэмжил зүйн Үндэсний төвөөс дахин итгэмжлэгдэв.

2006 он - Нийслэлийн мал эмнэлгийн газрын лабораторид Япон улсын JICA байгууллагаас 70,0 мянган долларын лабораторийн багаж, тоног төхөөрөмж суурилуулав.

2007 он - Мал эмнэлэг  ариун цэврийн лабораторийг дэмжих жил   болгон зарлав.

2007 он - Хүнсний зах, худалдааны төвийн дэргэдэх мал эмнэлэг, ариун цэврийн лабораториудын 28 эмч, эрхлэгч нарыг хамруулах мал, амьтны гаралтай бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал  сэдвээр 16 цагийн сургалт зохион байгуулав.

2007 он - Мал эмнэлгийн анхан шатны бүртгэл хөтлөлтийг сайжруулах нь сэдэвт үзүүлэх сургуулийг Налайх дүүргийн мал эмнэлэг, үржлийн үйлчилгээний Ариунхүнс ХХК-дээр зохион   байгуулав.

2007 он - Бруцеллёз, ям, сүрьеэ өвчний шинжилгээг нийт 14,0 мянган малд хийв.

2007 он - Нийслэлийн Засаг даргын 304 дүгээр захирамжаар мал эмнэлэг, ариун цэврийн лабораториудад лабораторийн код олгож эхлэв.

2007 он - Нийслэл хотод   үйл ажиллагаа явуулж буй хүнсний зах, худалдааны төвийн дэргэдэх лабораториудыг нэгдсэн сүлжээнд   хамруулав.

2007.01 сар - Налайх дүүргийн 5 дугаар хороонд манай улсад сүүлийн 30 жилийн хугацаанд   оношлогдоогүй хонины цэцэг өвчин   оношлогдов.

2007 он - Нийслэлийн мал эмнэлгийн газрын лаборатори дахин СХЗҮТ-ийн Итгэмжлэлийн   хэлтсээр   дахин итгэмжлэв.

2007 он - ХХААЯ-ны Улсын мал эмнэлгийн газар,  Германы техникийн хамтын нийгэмлэгийн төсөлтэй хамтран сургалт зохион байгуулав.

2007 он - “Малын халдварт өвчин гарсан үед   бэлэн байдлыг хангах”   сэдвээр Сүхбаатар дүүргийн   мал эмнэлэг, үржлийн   үйлчилгээний Овоотгол ХХК,   Сонгинохайрхан дүүргийн мал эмнэлэг, үржлийн үйлчилгээний Буянхөхий ХХК, Налайх түүхий эдийн захуудад үзүүлэх сургууль зохион   байгуулав.2007 он - Сүхбаатар, Хан-Уул, Баянзүрх дүүргийн   нутаг   дэвсгэрт гахайн мялзан өвчин   оношлогдов.


2008 оноос

2008 он

2008.04.30 - Нийслэл хотод мөрдөх мал эмнэлгийн ажил үйлчилгээний тарифыг шинэчлэн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 62 дугаар тогтоолоор батлуулав.

2008 он - Нийслэлийн Засаг даргын 2008 оны 26 дугаар   захирамжаар батлагдсан Эрүүл хүнс-Эрүүл орчин бүрдүүлэх зорилтыг   хэрэгжүүлж ажиллав.

2008 он - ХХААЯ-наас хэрэгжүүлж   буй Сүү хөтөлбөрийн хүрээнд сүүний анализатор   багажтай болж, 10 үзүүлэлтийг хурдан хугацаанд шинжлэх боломжтой   болов.

2008 он - Баянзүрх, Хан-Уул, Сүхбаатар дүүргийн   нутаг дэвсгэрт   адууны томуу, боом, папилломатоз,   үхрийн   цусан халдварт, бруцеллёз     өвчнүүд оношлогдов.

2008 он - Адууны томуу өвчнөөс     урьдчилан сэргийлэх тухай   Нийслэлийн   Засаг даргын 24 дүгээр   захирамжийг хэрэгжүүлж ажиллав.

2008 он - Монгол улс болон   Европын   холбооны санхүүжилтээр хэрэгжиж   буй “Малын эрүүл мэнд, мал аж   ахуйн зах зээл” төсөл   алслагдсан дүүргийн 5 мал   эмнэлэг, үржлийн үйлчилгээний нэгж, 3 хувийн   лабораторид хэрэгжүүлэх судалгаа, сургалтын ажил эхлэв.

2008 он - Мал эмнэлгийн   газрын барилгын өргөтгөлийн   барилга барих зардлыг шийдвэрлүүлж, барилгын   ажлын явц 80 хувьтай байв.

2008 он - Нийслэлийн Мэргэжлийн хяналтын   газартай хамтран   дүүргийн мал   эмнэлэг, үржлийн үйлчилгээний нэгжүүдийн дунд стандартын түвшин тогтоох шалгалт   хийж, 3 мал эмнэлэг, үржлийн үйлчилгээний нэгж 2 дугаар зэргийн,   үлдсэн 17 нэгж 3 дугаар зэргийн   стандартын шаардлага хангав.

2009 он

2009.03.07 - Нийслэлийн Засаг даргын 2009 оны 98 дугаар захирамжаар   газрын даргаар тус газрын   ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Д.Урансүрэнг томилов.

2009 он - Малын эрүүл мэнд нийслэлийн дэд хөтөлбөрөөс нохой, жижиг амьтны   эмчилгээ үйлчилгээнд ашиглах   УВЧ шарлагын аппарат,   зөөврийн   рентген аппарат, автоклав, конон зэрэг   багажуудыг олгов.

2009.07 сар - Нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт хүчтэй   аадар борооны улмаас   учирсан   үер усны гамшгийн   ариутгал   халдваргүйжүүлэлтэнд ажиллав.

2009 он - Олон улсын   дүрмээр зохицуулагдах   халдварт   өвчин болох А хүрээний /H1N1/ вирусын улмаас өндөржүүлсэн бэлэн   байдалд ажиллав.

2009.09сар - Төвийн бүсийн   мал эмнэлгүүдийн чухал асуудлууд онол үйлдвэрлэлийн бага хурлыг   Олон улсын хүүхдийн   Найрамдал төвд зохион байгуулав.

2009 он - Шувууны томуу, хүний томуугийн цар тахалтай тэмцэх чадавхийг сайжруулах төслөөс компьютер,   принтер олгов.

2009 он - Малын эрүүл мэнд,   мал аж ахуйн   зах зээл төслөөс   лабораторийн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийг хүлээлгэн   өгөв.

2009.09 сар - Архив, албан   хэрэг хөтлөлтийн улсын   үзлэгээр хангалттай дүн   үзүүлэв.

2009 он - ОХУ-ын Эрхүү   хотын мал эмнэлгийн   газартай хамтран ажиллах   санамж бичигт гарын үсэг   зурав.

2010 он

2010 он - Малын эрүүл мэнд, мал аж   ахуйн зээл төслөөс 89,0 сая төгрөгийн   лабораторийн багаж   хэрэгсэл, Шувууны томуу, хүний томуугийн цар тахалтай тэмцэх чадавхийг сайжруулах төслөөс   ЕЛИЗА аппаратыг хүлээн авав.

2010 он - Малын эрүүл мэнд   нийслэлийн дэд хөтөлбөрөөс иж   бүрэн камерийн систем суурилуулав.

2010 он - Хан-Уул дүүргийн 13 дугаар   хороонд байрлах Түмэншувуут ХХК, Ти Эс Ти ХХК, Халиудайн хүү ХХК-уудын шувууны аж   ахуйн байрны эрүүл ахуйн   зарим үзүүлэлтүүдийг тодорхойлов.

2010 он - Байгууллага дээр номын сан   байгуулав.

2010 он - Нийслэлийн хэмжээний фермерүүдийн судалгааг   гаргаж,   паразит өвчний   шинжилгээ хийх   гэрээг   байгуулав.

2010 он - Эмээлт түүхий     эдийн захад худалдан   борлуулж буй арьс шир, ноос ноолуурыг   орон   нутгаар ангилан   дээж   авч шинжлэв.

2010 он - ОХУ-ын Эрхүү   мужийн   мал эмнэлгийн албаны дарга Б.Н.Балыбердин, Улан-Үдэ   хотын мал эмнэлгийн албаны дарга А.Д.Барановыг хүлээн   авч уулзав.

2010 он - БНСУ-ын Койка байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

2010 он - Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны   нутаг   дэвсгэрт байрлах Нионшель ХХК-ийн шувууны аж   ахуйд шувууны гоц   халдварт ньюкастль өвчин   оношлогдов.

2010 он - Монгол Улсын   Их хурлын 23 дугаар тогтоолоор Монгол мал үндэсний   хөтөлбөр   батлагдав.

2010 он - Мал эмнэлгийн   газрын лаборатори Стандартчилал Хэмжил зүйн Үндэсний   төвөөс 3 дахь удаа итгэмжлэгдэв.

2011 он

2011 он - Монгол Улсын Засгийн газар, Нийслэлийн Засаг даргын тамгын   газраас 2011 оныг   Хөдөлмөр эрхлэлт-хүний хөгжлийг дэмжих жил болгосонтой холбогдуулан Эмч, ажиллагсадаа мэргэшүүлье зорилтыг дэвшүүлэв.

2011 он - Эмч, мэргэжилтэн, ажилтнуудын   ажиллах   орчин нөхцлийг сайжруулах зорилгоор Мал эмнэлгийн   газрын хуучин байрыг ХХААХҮЯ-ны 100,0 сая   төгрөгийн хөрөнгө оруулалтаар засварлуулав.

2011.03сар - Сонгинохайрхан дүүргийн   21 дүгээр хороонд галзуу өвчин   оношлогдов.

2011.05 сар - Баянзүрх дүүргийн 11,20 дугаар хорооны нутагт байрлах Трастрейд ХХК-ийн гахайн   аж ахуйд гахайн   үржил, амьсгалын замын   хам шинж өвчин   оношлогдов.

2011.10 сар - Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Төрийн тусгай хамгаалалттай Ихтэнгэр цогцолборын хашаанд үхрийн боом   өвчин оношлогдов.

2011.10сар - Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд     адууны халдварт цус   багадах өвчин оношлогдов.

2011.10 сар - “Боом өвчний   голомтонд мэргэжлийн байгууллагуудын уялдаа   холбоо” сэдэвт үзүүлэх сургуулийг Эмээлт түүхий эдийн   захад зохион байгуулав.

2011.07 сар - Үндэсний их   баяр наадмын үеэр Хүй   долоон худаг орчимд   адууны томуу өвчин   илрэв.

2011 он - Монгол мал   үндэсний хөтөлбөрийн хүрээнд 40147 толгой малд бруцеллёз  өвчний   шинжилгээг хийв.
2012 он

2012 он - Шувууны гоц   халдварт ньюкастль-халдварт бронхит, бурсал, марек, ньюкастль-халдварт бронхит-өндөглөлт буурах синдром өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтанд 1211,4 мянган толгой шувууг   хамруулав.

2012 он - Монгол Улсын   Засгийн газраас хэрэгжүүлсэн “Таван-Эрдэнэ” нэгдсэн   арга хэмжээг хэрэгжүүлэв.

2012 он - Нохойгоор дамжин халдварт, паразит өвчин тархах,   золбин   нохдын тоог бууруулах зорилгоор   Зоонозын Өвчин Судлалын   Үндэсний төвтэй хамтран нохойноос   цус, баасны дээж авч шинжилгээ хийх, Хот тохижолт компанийн     нохой устгалын бригадтай хамтран золбин нохой   устгах ажлыг   зохион   байгуулав.

2012 он - Нийслэл хотод   сүүлийн 20 жилийн   хугацаанд гарсан боом   өвчний голомтуудыг GPS-д бүртгэнпайзжуулж,   мэдээллийнсандбүртгүүлэв.

2012 он - Нийслэлийн хэмжээний 40810 үхрийг бүртгэлжүүлэн ээмэгжүүлснээс 11343   үхрийн мэдээллийг бүртгэлийн   программд шивж, Хан-Уул дүүргийн   нутаг дэвсгэрт   байгаа 2560 үхрийг Чех улсын төслөөр хэрэгжиж буй ээмэгжүүлэлтэнд хамруулж,   зөөврийн бар код уншигчаар ялган тэмдэглэгээ хийв.

2012 он - Малын эрүүл мэнд, мал аж ахуйн зах зээл төслөөс Мал эмнэлэг, ариун цэврийн лабораторид 11 нэр төрлийн 20,0 гаруй сая төгрөгийн өртөг   бүхий   багажийг суурилуулав.

2012 он - Монгол Улсын   Засгийн газрын 311 дүгээр тогтоолын дагуу “Дотоод   хяналт, удирдлагын хэлтэс”-ийг   байгуулж даргаар нь малын их   эмч С.Ганболдыг томилов.

2012 он - Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Улсын мал эмнэлэг, үржлийн газар, Зоонозын халдварт  өвчинтэй тэмцэх газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Захирагчийн ажлын албатай хамтран “Хүн, мал, амьтны галзуу өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх” сэдвээр сургалт зохион байгуулав.

2012.10 сар - Онцгой байдлын ерөнхий газрын Аврах тусгай анги, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газар,   Онцгой байдлын хэлтэстэй хамтран “Хүн, мал, амьтны   халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх үйл   ажиллагаанд иргэд,   мэргэжлийн   байгууллагын хамтын оролцоо” сэдэвт сургалтыг   зохион байгууллаа.

2012 он - Буриад улсын   Улан-Үдэ хотын мал,   амьтны өвчинтэй тэмцэх газрын дарга Цыренжапов Ц.О тус байгууллагын үйл   ажиллагаатай танилцав.

2012 он - ОХУ-ын   Эрхүү   хотод   болсон Сибирийн   хуралдаанд тус газрын эмч, мэргэжилтнүүд оролцов.

2012 он - Туул голын   урсацыг сайжруулах,   байгал хамгаалах,   нөхөн сэргээх зорилгоор     Нийслэлийн Засаг даргын санаачлагаар   хийгдэж байгаа “Минж нутагшуулах төсөл”-ийн Герман улсаас   авчирсан 14 минжний   эрүүл мэнд, амьдрах   орчин нөхцөл, эрүүл ахуйг   хариуцаж ажиллав.

2012 он - Баянзүрх дүүргийн   21, 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт учирсан   үер усны   гамшгийн ариутгал халдваргүйжүүлэлтэнд ажиллав.

2012 он - Налайх дүүргийн 5 дугаар хорооны   нутаг дэвсгэрт боом   өвчин оношлогдов.

2013 он

2013.02 сар - Нийслэлийн Засаг даргын 2013   оны Б/57 дугаар захирамжаар малын их   эмч, Мал эмнэлгийн   ухааны доктор А.Нарантуяаг газрын даргаар томилов.

2013.03 сар - Нийслэлийн мал   эмнэлгийн газрын бүтэц, орон тоог Мал   эмнэлгийн алба, Мал   эмнэлэг, ариун цэврийн   магадлан шинжилгээний   лаборатори, Оношлогоо, тандалт шинжилгээний лаборатори,   Захиргаа аж ахуй, хангамж үйлчилгээний алба гэсэн бүтэцтэй байхаар   шийдвэрлэв.

2013.03. - Байгууллагын бүтэц өөрчлөгдсөнтэй холбогдуулан мал эмнэлгийн ажил үйлчилгээнийшаардлагад нийцүүлэн өөрчилж, хаягжуулав.

2013.03 сар - Малын эмч нарын   итгэмжлэлийн сургалтанд   тус газрын болон   дүүргийн мал эмнэлэг, үржлийн   үйлчилгээний 20 гаруй эмч, мэргэжилтнийг хамруулав.

2013.03 сар  - Швейцарийн хөгжлийн   агентлагийн Малын эрүүл мэнд төслөөс зохион байгуулсан   Хүн, малын эмч нарын   эпидиомологийн чадавхийг дээшлүүлэх сургалтанд тус   газрын халдвартын их эмч Ц.Гантөмөр хамрагдав.

2013.03 сар - Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчтай тус газрын   дарга ерөнхий менежерийн   үр дүнгийн гэрээ байгуулав.

2013.03 сар - Швейцарийн хөгжлийн   агентлагийн Малын эрүүл мэнд төсөл, Мал эмнэлгийн хүрээлэнгийн дархлаа судлалын лабораторит Бруцеллёз өвчний хяналт оношлогоо сэдэвт онолын сургалтандхалдвартын их эмч Ц.Гантөмөр, малын их   эмч Р.Отгон нар оролцов.

2013.03 сар - Швейцарийн хөгжлийн   агентлагийн Малын эрүүл мэнд төсөл, Мал эмнэлгийн хүрээлэнгийн дархлаа судлалын лабораторит Лабораторийн шинжилгээний арга зүй сургалтанд шинжлэгч   их эмч Д.Уранчимэг, Ө.Цэвэлмаа, Б.Наранчимэг нар оролцов.

2013.03 сар - Улсын мал   эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн Сальмонеллозын   лабораторийн оношлогоо,   тулгамдаж буй   асуудал   сургалтанд шинжлэгч их   эмч Д.Шинэбаяр, Б.Наранчимэг, П.Бямбасүрэн нар оролцов.

2013.03 сар - Хөдөө аж   ахуйн удирдах ажилтны зөвлөгөөнд   газрын дарга А.Нарантуяа,   орлогч дарга М.Түмэннаст нар оролцов.

2013.03 сар - Улсын мал   эмнэлэг, ариун цэврийн төв лабораториос зохион   байгуулсан Хүнсний халдварт хордлого илрүүлэх арга зүй   эзэмшүүлэх сургалтанд   шинжлэгч их эмч Д.Шинэбаяр, лаборант П.Бямбасүрэн нарыг хамруулав.

2013.04 сар - Мал эмнэлэг,   ариун цэврийн лабораторийн болон оффисын зориулалттай барилгыг     бариулах зураг төсвийн 60,0 сая төгрөгийг Нийслэлийн Засаг даргаар шийдвэрлүүлж, зураг, схез хийгдэж байна.

2013.04 сар - Нийслэлийн Засаг даргын тамгын   газрын Хууль эрх зүйн хэлтсээс   зохион байгуулсан хуулийн сургалтанд хуулийн зөвлөх Д.Отгон, хүний нөөцийн мэргэжилтэн   П.Дэмбэрэлням нарыг оролцуулав.

2013.04 сар - Швейцарийн хөгжлийн   агентлагийн Манлайлал, хүний   нөөцийн   менежерээр   мал   эмнэлгийн албаны удирдах албан тушаалтны курсд   тус газрын дарга А.Нарантуяа оролцов.

2013.05 сар - Нийслэлийн мал   эмнэлэг, үржлийн мэргэжилтний нэгдсэн зөвлөгөөнийг зохион   байгуулав.

2013.05 сар - Малын эрүүл мэнд хуулийн төсөлд   санал өгөх хэлэлцүүлгийг   дүүргийн мал эмнэлэг,   үржлийн үйлчилгээний нэгж, хүнсний зах, худалдааны төвийн дэргэдэх лабораторийн эмч, мэргэжилтнүүдийг оролцуулан зохион байгуулав.

2013.05 сар - Орхон аймагт зохион   байгуулсан Төвийн бүсийн мал эмнэлгийн чухал асуудлууд онол үйлдвэрлэлийн бага хуралд   оролцож, эмч, мэргэжилтнүүд   илтгэл, өгүүлэл бичиж   нийтлүүлэв.

2013.05 сар - Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Өлзийт хороонд малын   боом өвчин оношлогдож, хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм тогтоож ажиллав.

2013.05 сар - Боомын голомт болон сэжигтэй бүсийн үхрийг штерн омгийн вакцинаар вакцинжуулж,Мал эмнэлгийн хүрээлэнгийн судлаачидтай хамтран тандан   шинжилгээ хийж байна.

2013.05 сар - БНСУ-ын Сөүл хотод   болсон The3-th Seminar on Agri-food product safety Management for Asian Countries сэдэвт   сургалтанд малын их   эмч Ш.Батболд оролцов.

2013.05сар - Байгууллагын лого –ны   уралдааныг   нийт эмч, мэргэжилтнүүдийн дундзарлаж шалгаруулав.

2013.05 сар - Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газартай хамтран Мал аж ахуй 2013   өдөрлөгийг зохион байгуулав.

2013.06 сар - Нийслэлийн Засаг даргын тамгын газрын санхүү, төрийн сангийн хэлтсээс   зохион байгуулсан Төсвийн   тухай хуулийн сургалтанд газрын дарга А.Нарантуяа, ахлах нягтлан бодогч   С.Туяа нар хамрагдав.

2013.06 сар - Хан-Уул дүүргийн 13, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт учирсан   үер, усны гамшгийг арилгах ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг зохион байгуулав.

2013.06 сар - Төрөөс малчдын талаар баримтлах   бодлого, хөтөлбөр. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн дагуу Нийслэлийн   Засаг даргын А/617 дугаар   захирамжийн дагуу Багануур, Сонгинохайрхан, Хан-Уул, Баянзүрх, Багахангай дүүргийн МАА   эрхлэхийг зөвшөөрсөн бүсийн 2448 малчин өрхөд   малчин өрхийн баталгааны тэмдэг, гэрчилгээ олгов.

2013.06 сар - Хөдөө аж   ахуйн их сургуулийн Инноваци Технологи дамжуулах төв,Стандартчилал хэмжил   зүйн газартай хамтран “Хүнсний   бүтээгдэхүүний стандарт” сэдэвт   сургалтанд   дүүргийн мал   эмнэлэг, үржлийн үйлчилгээний нэгж, хүнсний зах, худалдааны төвийн эмч   нарыг хамруулав.

2013.06 сар - Wordpress CMS программаар хийгдсэн байгууллагын вебсайтыг мэдээлэл оруулах, засварлах боло нмэдээллийн багтаамж сайтай орчин үеийн шаардлага хангасан Joomla CMS программ дээр дахин боловсруулж "vet.ub.gov.mn"  гэсэн веб сайттай болов.

2013.07 сар - Сонгинохайрхан дүүргийн   нутаг Хүй долоон худагт адууны томуу өвчин оношлогдож,   Улсын мал эмнэлэг,   үржлийн газрын даргын А/56 дугаар тушаалаар ажлын хэсэг томилогдон   ажиллав.

2013.07 сар - Адууны томуугийн H3N вирусын омгийн   хэв шинжийг тогтоох тандан судалгааны   ажлыг Мал эмнэлгийн хүрээлэнгийн   судлаачидтай хамтран хийж   байна.

2013.07 сар - Замын цагдаагийн   газрын дуут дохио, тусгай хэрэгсэл ашиглах зөвшөөрлийн дагуу     мал эмнэлгийн дуудлага   үйлчилгээний болон ариутгал халдваргүйжүүлэлтийн автомашинуудыг дуут дохиогоор тоноглож, хаягжуулав.

2013.07 сар - Үндэсний их баяр наадмын хурдан морины эмчилгээ   үйлчилгээнд амжилттай ажиллав.

2013.07 сар - Мал эмнэлгийн албаны бэлэн   байдлын өрөөг гамшгийн үед ажиллах   нөхцлөөр  тохижуулав.

2013.07 сар - ОУЦЭА-ын тусламжтайгаар хэрэгжиж   буй MON 5020 төслийн хүрээнд   зохиогдсон Малын халдварт өвчнийг LAMP-PCR-ын аргаар оношлох нь     сургалтанд шинжлэгч их   эмч Н.Жавхланг оролцуулав.

2013.08 сар - Монгол мал үндэсний хөтөлбөрийн хүрээнд   нийслэл хотын   эрчимжсэн аж ахуйн үхэр   сүргийг сүрьеэ, лейкоз, бруцеллёз   өвчнөөс эрүүлжсэнийг баталгаажуулах шинжилгээг 8 дүүргийн 2223 үхэрт хийж   гүйцэтгэв.

2013.08 сар - ОХУ-ын Буриад улсын ХАА-н Академийн мал эмнэлэг ариун цэвэр, микробиологийн тэнхимийн эрхлэгч, ОХУ-ын гавьяат багш доктор, профессор Виктор Цыбанович Цыдыпов тус газрын эмч мэргэжилтнүүдэд Буриад Улсын хүнсний бүтээгдэхүүнд тавих хяналт,түүнд мал эмнэлэг ариун цэвэр,микробиологийн   шинжилгээ хийх,тулгамдаж буй асуудлууд,боом өвчнийг оношлох,түүнд лабораторийн шинжилгээ хийх,ОХУ-д үйлвэрлэгдсэн тестүүд тэдгээрийг хэрэглэх чиглэлээр сургалт зохион байгуулав.

2013.09 сар - Монгол Улсад болон   нийслэл хотод шинжлэх ухааны мал эмнэлгийн байгууллага   байгуулагдсаны 90 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2013 оны 112 дугаар тогтоолыг гаргуулж, төлөвлөгөө гарган   ажиллаж байна.

2013.09 сар - Шинэ болон сэргэж   буй халдварт өвчинтэй тэмцэх чадавхийг бэхжүүлэх төсөл, Стандартчилал Хэмжил Зүйн   Газрын хамтран зохион байгуулсан   Лабораторийн чанарын менежмент   сэдэвт 3 өдрийн сургалтанд шинжлэгч их   эмч Б.Баттунгалаг суралцав.

2013 он - Байгууллагын алсын хараа, эрхэм зорилго, стратегийн зорилтуудыг   тодорхойлов.

2013.09 сар - Шувууны томуугийн төсөл, Мал эмнэлгийн   хүрээлэнгээс зохион байгуулсан Боом өвчний нян судлал, полимеразийн   гинжин урвалаар оношлох нь сэдэвт 14 хоногийн сургалтанд шинжлэгч их   эмч Б.Наранчимэг, Б.Ундрах, Н.Жавхлан, Д.Солонгонарыг суралцуулав.

2013.09  сар - Швейцарийн хөгжлийн   агентлагийн Малын эрүүл төсөл, Хөдөө аж ахуйн их сургуулийн Мал   эмнэлэг, биотехнологийн сургуулиас   зохион байгуулсан Канад улсын МЭУ-ны доктор Тэд, Англи улсын МЭУ-ны доктор Жак нарын Тахиа ба гахайн мал эмнэлэг сургалтанд шинжлэгч их   эмч Д.Шинэбаярыг 10 хоног суралцуулав.

2013.09 сар - Солонгосын Чонбугийн үндэсний их сургуулийн доктор Ким Чол Су зочлов.

2013.09 сар - Нийслэлийн мал   эмнэлгийн газрын лаборатори Стандартчилал хэмжил   зүйн газрын Итгэмжлэлийн газраар дахин итгэмлэгдэв.

2013.09 сар - Монгол Улсад   мал   эмнэлэг, үржлийн алба   үүсч байгуулагдсаны 90   жилийн ойгоор   зарим эмч   нар Төрийн дээд одон медалиар шагнагдав.

2013.09 сар - Вьетнамын   Хо Ши Мин хотноо “Productive Pigs-Satisfied Consumers” уриан дор   зохион байгуулсан “Азийн гахайн аж ахуйн     нийгэмлэгийн 6 дугаар хурал”-д эмч нар оролцож, Food borne agents in Mongolia сэдвээр тус газрын дарга МЭУ-ны доктор А.Нарантуяа   илтгэл тавив.

2013.10 сар - Нийслэлийн Онцгой   байдлын газар, дүүргийн мал эмнэлэг, үржлийн   үйлчилгээний нэгжүүдтэй хамтран “Гамшгаас хамгаалах мал эмнэлгийн бэлтгэл, бэлэн байдал” сэдэвт үзлэг, үзүүлэх   сургуулийг зохион байгуулав.

2013.10 сар - Нийслэлийн эдийн   засаг, нийгмийг хөгжүүлэх 2013 оны зорилтод тусгагдсан хүнсний бүтээгдэхүүний иж бүрэн лаборатори байгуулах 200,0 сая төгрөгийн багаж төхөөрөмжийн техникийн   тодорхойлолтыг гаргаж, тендер зарлагдан, нийлүүлэх гүйцэтгэгч шалгарав.

2013.10 сар - БНХАУ-ын Чиндао хотод   болсон Ньюкастль өвчний   Азийн бүсийн 2 дугаар   симфозиумд лабораторийн эрхлэгч Д.Уранчимэг оролцов.

2013.10 сар - Мал эмнэлгийн   хөгжил дэвшлийн төлөө хамтдаа туулсан 90 жилийн түүхэн   замналыг харуулсан номыг бүтээв.

2013.10 сар - Японы JICA байгууллагын төлөөлөгч Токиогийнихсургуулийнпрофессор, докторКиёошиКитазочлов.

2013.10 сар - Лабораторийн биоаюулгүй   байдал, нян судлалын шинжилгээний болон     полимеразийн гинжин урвал тавих арга зүй, тахиа   гахайны эмгэг анатомын   задлан шинжилгээ хийх, элбэг   тохиолддог халдварт өвчнүүдийн талаар эмч Н.Жавхлан, Б.Наранчимэг, Б.Баттунгалаг, Д.Шинэбаяр, Д.Солонго, Н.Бямбасүрэн нар илтгэл танилцуулав.

2013.10.25 - Нийслэл хотод   шинжлэх ухааны мал   эмнэлгийн байгууллага үүсч байгуулагдсаны 90 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэв.