Мал,  амьтны  эрүүл мэндийн тухай хууль  батлагдан, 2018 оны 06 дугаар  сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж  эхэлсэнтэй  холбогдуулан Хүнс, хөдөө аж  ахуй, хөнгөн үйлдвэрийн  сайдын 2018 оны А/174, 2021  оны А/13, 2022   оны А/24 дүгээр тушаалаар  Нийслэлийн мал эмнэлгийн газрын  бүтэц, орон тоонд  өөрчлөлт  орж, Дарга, улсын  ахлах  байцаагч, Мал,  амьтны  эрүүл мэндийн хэлтэс, Мал эмнэлгийн хяналт,  эрсдлийн  үнэлгээний хэлтэс,  Лаборатори,  Захиргаа, санхүүгийн   хэлтэс гэсэн  бүтэцтэй, 69  хүний орон тоотойгоор  үйл ажиллагаа явуулж  байна.



ЗАХИРГАА, САНХҮҮГИЙН ХЭЛТЭС

Захиргаа,  санхүүгийн хэлтэс  дарга, ахлах нягтлан бодогч, эрх зүйч, хүний нөөцийн мэргэжилтэн, тайлан, төлөвлөлт, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн,  бичиг хэрэг,  архивын ажилтан, тооцооны нягтлан бодогч, нярав,  жижүүр, үйлчлэгч, жолооч,  цахилгаанчин гэсэн 14 хүний орон тоотой.

Хэлтсийн үндсэн чиг үүрэг:

Төрийн захиргааны  удирдлагын манлайллыг  хангах, санхүү,  хүний нөөц, төлөвлөлт, тайлагналтыг хэрэгжүүлэх,  хяналт тавих 

Хэлтсийн  үндсэн үйл ажиллагаа:

Бодлогын баримт бичиг, хууль, тогтоомж, дүрэм, журмын хэрэгжилтийг хангуулах,  биелэлтийг тайлагнах, хяналт тавих 

Байгууллагын болон албан хаагчдын гүйцэтгэлийн төлөвлөгөө, биелэлт, үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшинг үнэлж дүгнэх, хариуцлага тооцох

Байгууллагын  нягтлан бодох бүртгэлийн  үйл ажиллагааг  удирдан зохион байгуулах, батлагдсан төсвийн дагуу хөрөнгийг үр ашигтай, хэмнэлттэй зарцуулах,  орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, санхүүгийн тайлан балансыг стандартын  дагуу гаргаж,  холбогдох байгууллагуудад  хүргүүлэх, хянуулах ажлыг  зохион байгуулах

Байгууллагын  өмч хөрөнгийн  хадгалалт, хамгаалалт, зарцуулалтад хяналт тавьж,  эд хөрөнгийн  тооллогын  ажлыг  зохион байгуулах, байгууллагын  өмч хамгаалах байнгын зөвлөлийн  үйл  ажиллагааг  удирдан зохион байгуулах,  шийдвэр гаргах,  эд хогшил,  техник, тоног төхөөрөмж,  автомашин болон  байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах ажлыг зохион байгуулах 

Төрийн болон орон нутгийн  өмчийн хөрөнгөөр бараа,  ажил,  үйлчилгээ  худалдан авах тухай хуулийн хүрээнд  бараа,  ажил,  үйлчилгээ  худалдан авах үйл  ажиллагааг  зохион байгуулах, удирдлагаар хангах 
Батлагдсан бүтэц, орон тооны  дагуу  хүний нөөцийг  хууль, тогтоомжийн дагуу  бүрдүүлэх,  байгууллагын  хүний нөөцийн сургалтын  болон  нийгмийн  баталгааны  хөтөлбөрийг  боловсруулан батлуулах,  хэрэгжүүлэх, хяналт тавих 

Төрийн албаны тухай, Нийтийн  албанд нийтийн болон  хувийн  ашиг сонирхлыг  зохицуулах,  ашиг сонирхлын зөрчлөөс  урьдчилан сэргийлэх тухай хууль,  Авлигын эсрэг хууль болон төрийн  албан хаагчийн  албаны үйл  ажиллагаанд  баримтлах ёс зүйн зарчим, манлайллыг  бий болгох,  удирдлагаар хангах 

Төрийн  албан хаагчийн  ёс зүй,  сахилга хариуцлагыг  дээшлүүлэх,  авлига, ашиг  сонирхлын зөрчлөөс  ангид байх ажлыг  эрчимжүүлэх,  хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах,  тайлагнах,  хянах  ажлыг  зохион байгуулах 

Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль, заавар, журам, стандартад  нийцүүлэн баримт бичгийг боловсруулах,  батлах, тайлагнах,  мэргэжил, арга  зүйн  удирдлагаар хангах, архивын хадгаламжийн нэгж бүрдүүлэх 


БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨВЛӨЛТ, ТАЙЛАГНАЛТ