Нийслэлийн мал эмнэлгийн газрын хууль эрх зүйн орчин
САНГИЙН САЙД, ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН
САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ
2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хот Дугаар 118, А-201
Мал эмнэлгийн үйлчилгээний зардлын норматив батлах тухай
Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:
1.Улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг хавсралтаар баталсугай.
2.Батлагдсан үйлчилгээний зардлын нормативыг 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөж ажиллахыг Мал эмнэлгийн ерөнхий газар /Б.Ганзориг/, аймаг, нийслэлийн Мал эмнэлгийн газар, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори /Д.Батчулуун/, Мал эмнэлгийн эмийн сорилт, баталгаажуулалтын улсын лаборатори /О.Оргил/-т тус тус даалгасугай.
3.Мал, амьтны халдварт өвчнөөс сэргийлэх яаралтай болон төлөвлөгөөт дархлаажуулалтыг тархвар зүйн судалгаанд үндэслэн төлөвлөлтийг оновчтой хийж, үйл ажиллагааг улс, орон нутгийн төсөвт ачаалал үзүүлэхгүйгээр жил бүрийн батлагдсан төсөвтөө багтаан зохицуулалт хийх байдлаар санхүүжүүлэн хэрэгжүүлэхээр тогтсугай.
4.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга /С.Наранцогт/, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга /Т.Жамбалцэрэн/ нарт даалгасугай.
5.Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн А-112 дугаар тушаал, Мал эмнэлгийн эмийн сорилт, баталгаажуулалтын улсын лабораторийн захирлын 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 30 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгох арга хэмжээ авахыг Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга /Т.Жамбэлцэрэн/-д даалгасугай.
САНГИЙН САЙД ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД
Б.ЖАВХЛАН З.МЭНДСАЙХАН