НИЙСЛЭЛИЙН МАЛ ЭМНЭЛГИЙН ГАЗАР COP17-ЫН ХҮРЭЭНД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

Нийслэлийн Мал эмнэлгийн газар (НМЭГ) нь Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын хүрээнд зохион байгуулагдаж буй арга хэмжээний үеэр аж ахуйн нэгжүүдийн хоол үйлдвэрлэлд ашиглаж буй мал, амьтны гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангах чиглэлээр хяналт шалгалт хэрэгжүүлэн ажиллаж байна.

Хяналт шалгалтаар:

• Мал эмнэлгийн гэрчилгээ

• Лабораторийн шинжилгээний сорилтын дүн

• Бүтээгдэхүүний шошгололт

• Сав баглаа боодлын бүрэн бүтэн, битүүмжлэл

• Хадгалалтын температурын горим

• Түүхий болон бэлэн бүтээгдэхүүний хадгалалт, хэрэглэх хугацаа зэрэг үзүүлэлтийг шалгаж байна.

НМЭГ-ын явуулын лаборатори нь мал, амьтны гаралтай мах, исэг цагаан идээг холбогдох стандартын шаардлагын хүрээнд тус бүр 3–5 үзүүлэлтээр шинжилгээнд хамруулж, хяналт шалгалтын үйл ажиллагааг лабораторийн шинжилгээгээр баталгаажуулан ажиллаж байна.

ЭХ БАЙГАЛИА СЭРГЭЭЕ, ИТГЭЛ НАЙДВАРАА БАДРААЯ