2026.01.28. "АМАР БАЙНА УУ" ЦАГААН САРЫН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНД ХЯНАЛТ ТАВИН АЖИЛЛАЖ БАЙНА

Нийслэлийн засаг даргын А/35 дугаартай захирамж, НМЭГ-ын даргын А/12 дугаартай тушаал, батлагдсан хуваарийн дагуу их наяд худалдааны төвд зохион байгуулагдаж байгаа "Амар байна уу-2026" үзэсгэлэн худалдаанд 32 аж ахуйн нэгж, иргэний худалдан борлуулж байгаа мал, амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүний баталгаажилт, худалдаалалтын нөхцөлд хяналт шалгалт хийж, цагаан идээ (хоормог, ааруул, өрөм)-ний 4 дээжийг явуулын лабораторийн шинжилгээнд хамруулан шинжилгээний үр дүнгээр баталгаажуулан ажиллалаа.