МЭЕГ-аас ирүүлсэн 08-03-03/180-13 дугаартай удирдамжийн хүрээнд Нийслэлийн Баянгол, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-д үйлдвэрлэсэн хүнсний бүтээгдэхүүний төрөлжсөн худалдаа эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар хууль зөрчиж улсын хилээр нэвтрүүлсэн (импортын мэдэгдэлгүй, лабораторийн шинжилгээний сорилын дүнгүй, шошгын зөрчилтэй) 42 нэр төрлийн 4494 ширхэг, 25.2 кг, 14,070.0 төгрөгийн үнэ бүхий мал, амьтны гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг аж ахуйн нэгж, иргэний хүсэлт, холбогдох журмын дагуу эрх бүхий албан тушаалтны магадлагаар устгаж, Элемент ХХК-д шилжүүлж, зөрчил үйлдэж, хүнсний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй, гарал үүсэл тодорхойгүй, шошгын шаардлага хангаагүй мал, амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг худалдсан Барс маркет ХХК, Номжин ХХК, Жинь дон ХХК, Шидэт говийн чандган ХХК, Амин бат зул ХХК, Дорнын яан-фей ХХК, Тогосбаяр, Ундармаа, Мөнхсайхан, Очмаа, Өлзийсүрэн, Энхтуяа нарт холбогдуулан зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн холбогдох заалтуудад зааснаар 35.800,000 төгрөгийн шийтгэл ноогдуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө. Өндөгний шохойн бүрхүүл тус бүр дээр үйлдвэрлэсэн он, сар, өдрийг тодорхой тэмдэглээгүй 15317 ширхэг 6,126.80 төгрөгийн үнэ бүхий өндгийг Баян шувуу ХХК, 128 ширхэг 5,957.000 төгрөгийн үнэ бүхий загас, далай гаралтай бүтээгдэхүүнийг Амин бат зул ХХК-руу тус тус холбогдох журмын дагуу буцаан татан авалт хийлгэж, Баян шувуу ХХК-д холбогдох зөрчлийн мэдээллийг харьяаллын дагуу Төв аймаг дах Мал эмнэлгийн газарт шилжүүллээ.
Сүүлийн мэдээ