ТӨЛӨВЛӨГӨӨТ ХЯНАЛТ ШАЛГАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Салбарын улсын ерөнхий байцаагчийн 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн “Төлөвлөгөөт хяналт шалгалт хийх тухай” 08-00-03/13 дугаартай удирдамжийн хавсралтад тусгагдсан аж ахуйн нэгжийн 45 хувийг хамруулан сургалт зохион байгуулж, хяналт шалгалтын талаарх мэдээллийг хүргүүллээ.

Төлөвлөгөөт хяналт шалгалтад малын эмийн үйлдвэр 1, эм ханган нийлүүлэх 33, малын эмийн сан 1, нийт 35 аж ахуйн нэгж буюу 33 хувийг хамруулаад байна. Батлагдсан хяналтын хуудсаар эрсдэлийг үнэлэн, Мал, амьтны эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллагад тавих ерөнхий шаардлага MNS6461:2020 стандартын холбогдох заалт, байгууллагын дотоод хяналт шалгалтын журам боловсруулж, мөрдөөгүй 2 аж ахуйн нэгжид Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу 3500 нэгжийн шийтгэврийн арга хэмжээ авч, албан даалгавар хүргүүллээ.

 Хяналт шалгалт үргэлжилж байна.

Text...