ТӨЛӨВЛӨГӨӨТ БУС ХЯНАЛТ ШАЛГАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

МЭЕГ-ын Мал эмнэлгийн хяналт, баталгаажуулалтын газрын даргын баталсан 08-03-03/180-09 дугаартай Мал, амьтны гаралтай хүнсний түүхий эд бүтээгдэхүүний худалдаалалтад төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай удирдамжийн хүрээнд 2025.06.26 шөнийн 03.00-06.30 цагийн хооронд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “ХҮЧИТ ШОНХОР” худалдааны төвийн мах худалдаалах үйл ажиллагаанд НМЭГ-ын МЭХЭҮХэлтсийн даргаар ахлуулсан 7 улсын (ахлах) байцаагчид хяналт шалгалт хийлээ.  

Шалгалтад тус худалдааны төвд хөдөө орон нутаг болон Нийслэлийн Сонгинохайрхан, Налайх дүүрэгт байрлах мал төхөөрөх үйлдвэр, цехт төхөөрсөн мах, дайвар бүтээгдэхүүн тээвэрлэсэн 71 иргэн хамрагдсан бөгөөд үүнээс 33.8 хувь буюу 24 иргэний тээвэрлэсэн махны мал эмнэлгийн гэрчилгээ баталгаажилтгүй, 9 хувь буюу 6 иргэн зориулалтын бус тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн байна.

Шалгалтын явцад илэрсэн зөрчилд холбогдуулан Засгийн газрын 2022 оны 224 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “МАХ, МАХАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ, ХУДАЛДААНЫ ТЕХНИКИЙН ЗОХИЦУУЛАЛТ”-ыг мөрдөж ажиллах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

Хяналт шалгалт үргэлжилж байна.

Text...