ТӨЛӨВЛӨГӨӨТ БУС ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙГДЭЖ БАЙНА

Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын баталсан 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн “Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай” 08-03-03/720-10 дугаартай удирдамжийн хүрээнд мал төхөөрөх, мах боловсруулах 22 үйлдвэрийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар  Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 224 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны техникийн зохицуулалт”-ын шаардлагыг хангаагүй, 2 аж ахуйн нэгж, 1 иргэнд Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу 6300 нэгжтэй тэнцэх шийтгэлийг ноогдуулж, 1 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны дүгнэлтийг цуцалж , 2 аж ахуйн нэгжид улсын (ахлах) байцаагчийн хугацаатай 13-н заалт бүхий 2 албан шаардлага хүргүүлж, зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай эрх бүхий албан тушаалтны даалгавар хүргүүллээ.

Хяналт шалгалт үргэлжилж байна.

Text...