Мал эмнэлгийн Ерөнхий газрын Мал эмнэлгийн хяналт, баталгаажуулалтын газрын даргын баталсан “Төлөвлөгөөт бус хяналт, шалгалт хийх тухай” 08-03-03/180-11 дугаартай удирдамжийн хүрээнд Налайх, Сонгинохайрхан дүүрэгт байрлах 13 аж ахуйн нэгж, иргэний мал төхөөрөх, мал худалдаалах үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийлээ.
Хяналт шалгалтаар эрх бүхий байгууллагаас хуульд заасан дүгнэлт, зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байсан 4 аж ахуйн нэгж, иргэний уламжлалт аргаар мал төхөөрөх үйлдвэр, 1 иргэний мал худалдаалах цэгийн үйл ажиллагааг зогсоож, зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж байна.
Мөн Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 224 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны техникийн зохицуулалт”-ын шаардлагыг хангаагүй уламжлалт аргаар мал төхөөрөх үйл ажиллагаа явуулж байсан 2 аж ахуйн нэгжид Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу шийтгэл оногдуулж, 1 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны дүгнэлтийг цуцлан, зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай эрх бүхий албан тушаалтны албан даалгавар хүргүүллээ. Хяналт шалгалт үргэлжилж байна.
Сүүлийн мэдээ