СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛ, ХҮНСНИЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮН БЭЛТГЭН НИЙЛҮҮЛЭГЧДЭД УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙНА.

     Боловсролын яам, Эрүүл мэндийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Салбарын улсын ерөнхий байцаагч нарын хамтран баталсан “Бүх шатны боловсролын байгууллагуудын 2025-2026 оны хичээлийн жилийн бэлтгэл ажилд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн хүрээнд цэцэрлэг, сургуулийн хүүхдийн хоол үйлдвэрлэл, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэгч ОНӨААТҮГ, аж ахуй нэгж, иргэдэд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийгдэж байна.

      Хяналт шалгалтаар хүүхдийн хоол үйлдвэрлэлд хэрэглэгдэж буй мал, амьтны гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний чанар аюулгүй байдал, баталгаажилт, хадгалалт, тээвэрлэлтийн байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх бөгөөд, мөн Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 224 дүгээр тогтоолоор батлагдсан “Мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны техникийн зохицуулалт”-ын 5.2.2 (цэцэрлэг, эмнэлэг, сургуулийн хоол үйлдвэрлэлийн хүнсний хангамжид мал төхөөрөх үйлдвэрт бэлтгэсэн, хөргөсөн, эсхүл хөлдөөсөн, мал эмнэлгийн гэрчилгээтэй, шаардлагатай тохиолдолд лабораторийн магадлан шинжилгээний гэрчилгээтэй, импортын махны хувьд лабораторийн шинжилгээний дүн, импортын гэрчилгээтэй махыг худалдан авч ашиглах)-д заасан шаардлагын хэрэгжилтийг шалгаж, НМЭГ-ын даргын 03/396 тоот мэдэгдэл хүргүүлэн ажиллаж байна.

       Иймд эцэг, эхчүүд цэцэрлэг, сургуулийн хүүхдийн хоол үйлдвэрлэлд хэрэглэгдэж байгаа мал, амьтны гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнтэй холбоотой санал, хүсэлтээ НМЭГ-т ирүүлэх боломжтой юм.