"ИРГЭДИЙН БАЯР ХҮРЭЭ ЦАМ-ДАНШИГ"-2025 НААДМААР ХЯНАЛТ ТАВЬЖ АЖИЛЛАЛАА.

Text...

НЗД-ын А/793 дугаар захирамж, НМЭГ-ын А/58 дугаар тушаалын хэрэгжилтийг хангуулах, учирч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор мал эмнэлгийн хяналтын улсын (ахлах) байцаагчид, лабораторийн шинжээч эмч нар Хүй долоон худагт давхардсан тоогоор нийт 198 аж ахуйн нэгж, 84 иргэний хоол үйлдвэрлэл, айраг эсэг идээ, ил задгай худалдаалалтад хяналт шалгалт хийлээ.

Мал, амьтны гаралтай түүхий эд бүтээгдэхүүний мал эмнэлгийн магадлан шинжилгээний цахим гэрчилгээнд хяналт тавьж хуушуурны мах,  айраг эсэг цагаан идээнээс нийт 105 дээж авч явуулын лабораторийн шинжилгээнд хамруулж ажилласан.

Шинжилгээний дүнгээр эерэг дүн үзүүлсэн 3 иргэний хоол үйлдвэрлэлд хэрэглэж байсан хуушуурны мах нь чанар, аюулгүй байдлаа алдсан тул хонь, үхрийн нийт 8,7 кг махыг холбогдох иргэнийг байлцуулан газар дээр нь устгаж, хоол хүнсээр дамжих хордлого, халдвараас сэргийлэх талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

Хурдан моринд үзүүлсэн мал эмнэлгийн тусламж үйлчилгээ:                               

Тус наадмын үеэр хурдан морьдын уралдаанд оролцсон 87-азарга, 40-их нас, 93-шүдлэн, 88-хязаалан, 104-соёолон ,81-даагыг шүдэлж, уралдааны үеэр гэмтсэн, ядарч цуцсан зэрэг 56 дуудлагаар газар дээр нь очиж 32 хурдны морьдод мал эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг цаг алдалгүй түргэн шуурхай үзүүлж, 24  уяачдад мэргэжил арга зүйн зөвлөгөө, зааварчилгаа өгч ажиллалаа.