Нийслэлийн мал эмнэлгийн газрын “Мал эмнэлгийн хяналтын цэг”-ээр 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 06 цагийн байдлаар бусад аймаг сумдаас нийтийн хүнсний хэрэгцээнд 88,64 тн мах, экспортын зориулалтаар 90,0 тн мах, нөөцийн зориулалтаар 1,5 тн мах, хувийн хэрэгцээний зориулалтаар 2,71 тн, сүү 57,7 тн, гахайн мах 3,8 тн, өндөг 580320 ш, дайвар 1,8 тн, үржлийн зориулалтаар 106 толгой адуу, 13 толгой үхэр, 8 толгой хонь, 3 толгой ямаа, отрын зориулалтаар 43 толгой адуу буюу нийт 165 тээврийн хэрэгсэл шалгагдан нэвтэрсэн байна.