Нийслэлийн мал эмнэлгийн газрын “Мал эмнэлгийн хяналтын цэг”-ээр 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 06 цагийн байдлаар бусад аймаг сумдаас нийтийн хүнсний хэрэгцээнд 297,24 тн мах, экспортын зориулалтаар 154,0 тн мах, 100 толгой хонь, хувийн хэрэгцээний зориулалтаар 10,83 тн, сүү 63,2 тн, өндөг 890340 ш, дайвар 30,08 тн, цагаан идээ 26,0 тн, арьс шир, түүхий эд бүтээгдэхүүн 1650 ш, өөх 2,0 тн, үржлийн зориулалтаар 74 толгой адуу, 87 толгой үхэр буюу нийт 179 тээврийн хэрэгсэл шалгагдан нэвтэрсэн байна.