Нийслэлийн Мал эмнэлгийн албаны бэлэн байдлыг шалгав

Нийслэлийн Онцгой комиссын орлогч даргын баталсан удирдамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн мал эмнэлгийн албаны гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг өнөөдөр зохион байгууллаа.
Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгт Нийслэлийн Мал эмнэлгийн газар, дүүргүүдийн Мал эмнэлгийн нэгжүүд хамрагдаж, Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль, Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого болон бусад хууль тогтоомж, эрх зүйн баримт бичгийн хэрэгжилт, болзошгүй гамшгийн үед гамшгаас хамгаалах томилгоот бүрэлдэхүүний бэлтгэл, бэлэн байдлаа шалгуулсан юм.
Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг зохион байгуулах ажлын хэсгийг НОБГ-ын дэд дарга, ГШУХ-ийн дарга, хурандаа Э.Эрдэнэбаатар ахалж, үнэлэлт дүгнэлт өгч, мэргэжил арга зүйгээр хангаж ажиллалаа.

Эх сурвалж: НЗДТГ