Нийслэлд халдваргүйжүүлэлт, ариутгалын ажлыг эрчимжүүлнэ

Нийслэлийн Онцгой комиссоос гарсан шийдвэрийн хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрийн тодорхой хэдэн обьектуудад халдваргүйжүүлэлт, ариутгалын ажлыг хийх зорилгоор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас өнөөдөр халдваргүйжүүлэлтийн тусгай зөвшөөрөлтэй нэр бүхий 37 аж ахуйн нэгжийн төлөөллийг хамруулсан хурал зохион байгууллаа.