• Mongolian
  • English (UK)

“ ОХУ, МОНГОЛ , БНХАУ-ЫН МАЛЫН ЕРӨНХИЙ ЭМЧ НАРЫН 5 ДУГААР УУЛЗАЛТ”

“ ОХУ, МОНГОЛ , БНХАУ-ЫН МАЛЫН ЕРӨНХИЙ ЭМЧ НАРЫН 5 ДУГААР УУЛЗАЛТ”

 09 САРЫН 11-12 ӨДРҮҮДЭД МОНГОЛ УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДАХААР БОЛЛОО.

Дэлхийн Мал амьтны эрүүл мэндийн байгууллагын 83-р чуулганы үеэр 2015 оны 05 сарын 29ны өдөр Парис хотноо болсон ОХУ,Монгол, БНХАУ-ын малын Ерөнхий эмч нар уулзалтын үеэр 5 дах удаагийн уулзалтын товыг 09 сарын 11-12 өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар тогтсон. Энэ удаагийн уулзалтанд БНХАУ-ын Малын Ерөнхий эмч , ДМАЭМБ-ын Ази, Номхон далайн бүсийн Ерөнхийлөгч Жан Жонхуй / Zhang Zhonggiu/, ОХУ-ын Малын Ерөнхий эмч мал эмнэлгийн хяналтын Ерөнхий байцаагч Е.А.Непоклонов тэргүүтэй төлөөлөгчид оролцоно.

СҮРЬЕЭЛҮҮРИЙН ТУХАЙ МЭДЭЭ

СҮРЬЕЭЛҮҮРИЙН ТУХАЙ МЭДЭЭ

Нийслэлийн мал эмнэлгийн газрын Мал эмнэлэг ариун цэврийн лабораторийн эмч С.Баярмаа, Б.Эрдэнэбат, В.Сугаррагчаа, Б.Баянжаргал нар  тандалтын шинжилгээгээр  Сонгинохайрхан , Хан-уул дүүргийн нийт 1100   үхэрт сүрьеэ өвчнийг илрүүлэх  сорилын урвалыг тавьж  24,48,72  цагаар уншихад сэжигтэй, өвчтэй үхэр илрээгүй байна. 

 

" ДАНШИГ НААДАМ -ХҮРЭЭ ЦАМ" ШАШИН СОЁЛЫН НААДАМ

" ДАНШИГ НААДАМ -ХҮРЭЭ ЦАМ" ШАШИН СОЁЛЫН НААДАМ ,

СОЁОЛЫН НААДМЫН ХУРДАН МОРИНЫ КОМИССТ

 АЖИЛЛАСАН АЖЛЫН ТАЙЛАН

 

" Даншиг наадам -Хүрээ цам" шашин, соёолын  баяр наадмын 2015 оны 8 дугаар сарын 8-9-ний өдрүүдэд Хүй долоон худагт Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн мал эмнэлгийн газрын ажилчид 26 хүний бүрэлдэхүүнтэйгээр 5 багаар 22 эмч, жолооч нар 5 автомашинтай ажиллаа. 

Уралдаанд орох морьдод эрүүл мэндийн үзлэг хийх, эмчлэх, дуудлага үйлчилгээнд явах зэрэг мал эмнэлгийн ажил үйлчилгээг шуурхай зохион байгуулав. 

1. Хурдан морины уралдаан  азарга, их нас, соёолон  гэсэн 3 насны ангиллаар уралдуулж, нийт 3 насны ангилалд Нийслэлийн мал эмнэлгийн газрын даргын баталсан хуваарийн дагуу  өртөөчилж ажиллав.  

2. Нийслэлийн мал эмнэлгийн газрын малын эмч мэргэжилтнүүд Мал эмнэлгийн хүрээлэнгийн Вирус судлалын лабораторийн судлаачидтай хамтран бүх насны морьдыг уралдааны замд гарахаас өмнө   эрүүл мэндийн үзлэг хийж, ханиах, хамраас нь шингэн гарсан адуунаас адууны томуугийн судалгаа, тандалт шинжилгээний зориулалтаар(H3N5) арчдасны дээж 33 адуунаас авав. 

ТУЛГАР ТӨРИЙН 2224 ЖИЛИЙН ОЙ, ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 809 ЖИЛ, АРДЫН ХУВЬСГАЛЫН 94 ЖИЛИЙН ОЙН ИХ БАЯР НААДМЫН МОРЬДЫН УРАЛДААНД АЖИЛЛАСАН ТУХАЙ АЖЛЫН ТОВЧ ТАЙЛАН

Тулгар төрийн 2224 жилийн ой, Их монгол улс байгуулагдсаны 809 жил, Ардын хувьсгалын 94 жилийн ойн үндэсний их баяр наадмын өдрүүдэд 2015 оны 7 дугаар сар 08-7 дугаар сарын 13-нд Хүй долоон худагт Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн мал эмнэлгийн газрын ажилчид 32 хүний бүрэлдэхүүнтэйгээр 7 багаар 28 эмч, жолооч нар 8 автомашинтай ажиллаа.

Уралдаанд орох морьдод эрүүл мэндийн үзлэг хийх, эмчлэх, дуудлага үйлчилгээнд явах зэрэг мал эмнэлгийн ажил үйлчилгээг шуурхай зохион байгуулав. Үүнд:

     1.    Нийслэлийн мал эмнэлгийн газраас энэ жил гантай, хуурайшилт, тоосжилт их байгаатай холбоотойгоор адуу ханиах, шингэн дутагдах, улдах, багтрах зэрэг хүндрэлүүд гарч байгааг уяачид болон уралдаанч хүүхдүүдэд радио, телевиз зэрэг олон нийтийн мэдээллийн хэргэслээр анхааруулга өгч ажиллав.

Туул гол орчмын газрыг цэвэрлэлээ

Улаанбаатар  хотын ерөнхий  менежер  бөгөөд  захирагчийн  ажлын  албаны даргын  тушаалын дагуу  2015 оны 07 дугаар сарын 04-ний  өдөр  Нийслэлийн   агентлаг, харьяа газруудтай хамтран /Яармагийн  гүүрнээс  Гачуурт хүртэлх/  Туул  голын ай сав газрыг  цэвэрлэх ажилд  оролцлоо.

Бусад мэдээллүүд...