• Mongolian
  • English (UK)

Шуурхай мэдээ /2017.02.09/

     ЦЭЦЭГ ӨВНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЖУУЛАЛТЫН МЭДЭЭ-1

      Нийслэлийн засаг даргын 2017 оны 01 сарын 31 өдрийн А/50 тоот " Малын гоц халдварт цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай" захирамжын хүрээнд Нийслэлийн нутаг дэвсгэр дэх 176813 толгой хонийг вакцинжуулах ажил эхлээд байна. 2017 оны 02 сарын 09 өдрийн байдлаар 147895 толгой хонь буюу 83.6% тай вакцинжуулалтын ажил явагдаж байна.

Наадам 2016

НААДАМ - 2016

     Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадамд Нийслэлийн мал эмнэлгийн хамт олон бүрэн бүрэлдэхүүнээрээ Хүй долоо худагт гарч ажиллаа. 
Баяр наадмын өдрүүдэд уралдааны замд 5 адуу эндэж, бахардаж унасан 17, шингэний дутагдалд орж сульдаж доройтсон 73, хөл нь бэртэж гэмтсэн 28 адуу, нийт 118 ахдуунд эмчилгээ хийж, 200 гаруй морийг уралдааны замд Цагаан хөтөл, Ерөнхийлөгчийн асар, Пост-3 зэрэг байршлуудад бахардаж унахаас урьдчилан сэргийлж, унаач хүүхдүүд болон уяачдад мэргэжлийн зөвлөгөө өгч ажиллаа.
      Баяр наадмын өдрүүдэд уралдааны замд 5 адуу эндэж, бахардаж унасан 17, шингэний дутагдалд орж сульдаж доройтсон 73, хөл нь бэртэж гэмтсэн 28 адуу, нийт 118 адуунд эмчилгээ хийж, 200 гаруй морийг уралдааны замд Цагаан хөтөл, Ерөнхийлөгчийн асар, Пост-3 зэрэг байршлуудад бахардаж унахаас урьдчилан сэргийлж, унаач хүүхдүүд болон уяачдад мэргэжлийн зөвлөгөө өгч ажиллаа.
      Уралдаж ирсэн морьдод бэртэл гэмтэл, шингэн дутагдах, зүрх судас, ходоод гэдэсний үйл ажиллагаа хямрах зэрэг шинж тэмдэгүүд илэрснээр 40 гаруй дуудлага хүлээн авч, 88 хурдны адуунд, эрүүл мэндийн үзлэг хийж, зохих эмчилгээг хурдан шуурхай хийж, амжилттай ажиллалаа.

Сургалт семинар зохион байгуулагдлаа

СУРГАЛТ СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

    ‘‘Гахайн аж ахуйд тулгамдаж буй асуудал’’ сэдэвт сургалт семнарыг 2015.11.19 нд нийслэлийн гахайн аж ахуйн эрхлэгчид болон дүүргийн МЭЭҮН-ийн малын эмч нарын дунд зохион байгууллаа. Семинарын гол зорилго нь Улаанбаатар хотод оношлогдсон гахайн халдварт өвчнүүдэд яаралтай арга хэмжээ авах, өвчний учир шалтгаан, нөхцөл байдлыг тодорхойлон ажиллах, гахай аж ахуйд тулгамдаж байгаа асуудлуудыг хэлэлцэн цаашид хэрэгжүүлэх бодлого, ажлын талаар ярилцлаа.

Шуурхай мэдээ

ГАХАЙН СОНГОМОЛ МЯЛЗАН ОНОШЛОГДЛОО

  2015 оны 11 сарын 09-нд Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг Гордокийн задгайд байрлах иргэн Н.Лхагвасүрэнгийн гахайнд гахайн сонгомол мялзан өвчин оношлогдож хорио цээрийн дэглэм тогтоон ажиллаж байна.

 Голомт орчмын 242 торойг мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинд хамруулан, ариутгал халдваргүйжүүлэлт хийгдэж байна.

Лекцийн хөтөлбөр

Зарлал

Японы Жайка байгууллагаас хэрэгжүүлж байгаа “Мал эмнэлгийн, мал аж ахуйн салбарын хүний нөөцийн хөгжлийн чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд Хоккайдагийн Их сургуулийн доктор Сакода, Такаги, Итами нар 2015 оны 10 сарын 02-ны өдөр НМЭГ-ын хурлын танхимд лекц уншина.

Оролцогчид: МЭҮГ, МЭХ, УМЭАЦТЛ, Дүүргүүдийн мал эмнэлэг, үржлий нэгжүүдийн эмч нар, Гахай шувууны аж ахуй эрхлэгч нар

Хөтөлбөр

10:30 – 12:00 Нээлт

  1. Лекц 1

    “Horse anesthesia” (+30 min, +5 discussion)  Dr.Itami

  2. Лекц 2

    Reconstructive Surgery of the skin” (+30 min, +5 discussion) Dr.Takagi

  3. Лекц 3

    Avian influenza update(+15 min)  Dr.Sakoda

12:00 – 13:00 Үдийн завсарлага

  1. Лекц 4

    Vaccination and eradication of the classical swine fever”  (+30 min, +5 discussion)

    Free discussion for CSF control (+45 min)   Dr.Yashihiro Sakoda

15:00 Хаалт

 

Бусад мэдээллүүд...