• Mongolian
  • English (UK)

Цаг үеийн мэдээ /2018.06.04/

ШҮЛХИЙН ВАКЦИНЖУУЛАЛТ 94,6%-ТАЙ ТАРИГДАЖ ДУУСЛАА

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлэг, үржлийн газрын даргын 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 182 дугаар албанг бичгээр ирүүлсэн Шүлхий өвчний вакцинжуулалтын зөвлөмж, зааврыг мөрдөж ажиллав.

Мөн газрын даргын “Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажил зохион байгуулах тухай” 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/07 дугаар тушаалыг хэрэгжүүлж ажилласан.

Нийслэлийн хэмжээнд 137070 толгой мал, амьтан хамруулж, төлөвлөгөөг 94,6%-р биелүүлэв. Тарилгын ажилд автомат шиприц, нэг удаагийн тариур, хөвөн, бинт, денатурат спирт, нэг удаагийн бээлий, ажлын бээлий, малгай, маск, хормогч, зэргийг хэрэглэж ажилласан байна. Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалт хийх явцад мал бэртэж гэмтэх, өвчлөх, хээл хаях, үхэж хорогдох зэрэг ямар нэг хүндрэл гараагүй болно. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Онцгой байдлын газруудтай хамтран нийслэлийн 8 дүүрэгт тус газрын эмч, мэргэжилтнүүд 17 хүний бүрэлдэхүүнтэй 2018 оны 4 дүгээр сарын 23-наас 30-ны өдрүүдэд вакцинжуулалтын ажилд хяналт зохион байгуулан ажилласан байна. 

 

Цаг үеийн мэдээ /2018.05.17/

МАЛЫН ГОЦ ХАЛДВАРТ ШҮЛХИЙ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ МЭДЭЭЛЭЛ

    Сонгинохайрхан дүүргийн 32-р хорооны нутаг дэвсгэрт малын гоц халдварт шүлхий өвчин оношлогдсонтой холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын 2018 оны 04 сарын 20-ны өдрийн А/348 тоот захирамжын дагуу Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт байгаа шүлхий өвчинд мэдрэмтгий 146065 толгой мал амьтныг шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтанд хамруулахаар төлөвлөөд байна. 
2018 оны 05 дугаар сарын 17-ний өдрийн байдлаар үхэр 78714, хонь 19665, ямаа 16201, гахай 12186 нийтдээ 3357 өрхийн 126766 толгой мал буюу 87.5%-ыг шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтанд хамруулаад байна.

Цаг үеийн мэдээ /2018.05.08/

ГЭР ХОРООЛЛЫН АЙЛ ӨРХИЙН НОХОЙГ МАЛ ЭМНЭЛГИЙН ЦОГЦ АРГА ХЭМЖЭЭНД ХАМРУУЛАХ АЖЛЫГ 2 ДОХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАН АЖИЛЛАЖ БАЙНА.

      Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Мал эмнэлгийн газар хамтран Баянгол, Хан-Уул дүүргийн гэрхорооллын айл өрхийн нохойг бүртгэлжүүлэх, үржил хязгаарлах ажлыг 04 дүгээр сарын 30-оос хэрэгжүүлж эхлэсэн. 
     Баянгол дүүргийн 21,9,10,11 дүгээр хороо, Хан-Уул дүүргийн 4,5,8,13,14,дугаар хорооны гэр хорооллын нохойг бүртгэж, гэрчилгээ, хүзүүвч, пайз олгох, үржил хязгаарлахтай холбоотойгоор нохойд эрүүл мэндийн үзлэг хийх, галзуугаас сэргийлэх вакцин тарих, цагаан хорхойн туулгалт өгөх, байр тоног хэрэгсэлд халдваргүйтгэл хийж, иргэдэд зөвлөгөө өгөх зэрэг мал эмнэлгийн цогц арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна. 

32116934 194654498000804 6895609795189932032 n

      Энэхүү ажлын хүрээнд Баянгол дүүргийн мал эмнэлэг, үржлийн үйлчилгээний “Комлуу ” ХХК-ийн мал эмнэлгээс 3 баг 3024 нохой, Хан-Уул дүүргийн мал эмнэлэг, үржлийн үйлчилгээний Ганган буга ХХК, Түда ХХК , “Гүн тэрэм” ХХК-ийн мал эмнэлгүүдээс 6 баг 5976 нохой, нийт 9 баг, 9000 эзэнтэй нохойг бүртгэж, тэдгээрт мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх ажлыг гүйцэтгэж байна.
Өнөөдрийн байдлаар тус арга хэмжээ 34,7%-тай явагдаж байгаа бөгөөд 2018 оны 06 сарын 10-ныг хүртэл хийж гүйцэтгэхээр төлөвлөөд байна.

Шуурхай мэдээ /2017.03.22/

                                                        МАЛ, АМЬТНЫ ГОЦ ХАЛДВАРТ ШҮЛХИЙ ӨВЧНИЙ ВАКЦИНЖУУЛАЛТ 
                                                                                2017.03.21-ны өдрийн байдлаар
 

     Дорнод аймгийн 8 сумын шүлхий өвчинд мэдрэмтгий 586,5 мян толгой мал вакцинжуулалтанд хамруулахаас 514.5 мян толгой мал хамруулсан. Нэмэлт вакцин авч аймгийн хэмжээнд нийт 14 сумын 997,4 мян толгой мал вакцинжуулалтад хамруулахаас 875.951 мян толгой мал хамрагдаж 87.8 хувийн гүйцэтгэлтэй байна.
      Сүхбаатар аймагт нийт 13 сумын шүлхий өвчинд мэдрэмтгий 2,755,755 толгой мал вакцинжуулалтанд хамруулахаас 2,686,741 толгой мал хамруулж 97.5 хувийн гүйцэтгэлтэй дуусаад байна.
Хэнтий аймаг 5 сумын 255,671 толгой мал хамруулахаас бүрэн хамруулсан бөгөөд нэмэлт 551000 тун хүргүүлж тарилга эхлэн нийт 9 сумын хэмжээнд 1,487,605 мал хамруулахаас 1,345.864 хамруулж 91.2 хувийн гүйцэтгэлтэй байна.

Шуурхай мэдээ /2017.03.21/

                                                         ХОНИНЫ ЦЭЦЭГ ӨВЧНИЙ 2017 ОНЫ ГАРАЛТ, ӨВЧЛӨЛ
                                                                             2017.03.21-ны өдрийн байдлаар
          2017 онд нийт 9 аймаг, нийслэлийн давхардсан тоогоор 37 сум дүүрэгт хонины цэцэг өвчний гаралт үргэлжилсэнээс 9 аймаг, нийслэлийн 32 сум, дүүрэгт хорио цээр цуцлагдсан. Өнөөдрийн байдлаар Дорноговь аймгийн 3 сум, Төв аймгийн 2 сум. Дундговь аймгийн 1 сум нийт 3 аймгийн 6 суманд хонины цэцэг өвчинтэй тэмцэх арга хэмжээний хүрээнд хорио цээрийн дэглэмийг хэрэгжүүлж байна.

More Articles...