• Mongolian
  • English (UK)

ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ХУРДАН МОРИНЫ ЭМЧИЛГЭЭ, ҮЙЛЧИЛГЭЭ БОЛОН МАЛ ЭМНЭЛЭГ, АРИУН ЦЭВРИЙН МАГАДЛАН ШИНЖИЛГЭЭ ХИЙЖ АЖИЛЛАА./2019-07-13/

Тулгар төрийн 2228 жилийн ой, Их Монгол улс байгуулагдсаны 813 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын тохиолдуулан  2019 оны 7 дугаар сарын 09 ний өдрөөс 7 дугаар сарын 13-нд хурдан морины эмчилгээ үйлчилгээнд Нийслэлийн мал эмнэлгийн газрын,  эмч  мэргэжилтэн, ажилтануудын хүй долоо худагт 41, мах махан бүтээгдэхүүнд лаборатрийн шинжилгээнд төв цэнгэлдэх болон хүй долоо худагт 9 хүн нийт 50 эмч нарын бүрэлдхүүнтэйгээр баяр наадмаар ажиллаа. Хурдан морины уралдаанд хязаалан насанд 298 үрээ бүртгүүлснээс 184, шүдлэн насанд 350 үрээ бүртгүүлснээс 236, азарганы уралдаанд 163, Их насанд 271, соёолон 200, даага 200 уралдааны замд гарч уралдсанҮүнтэй холбогдуулан бид морь барианы  газар,  морь гарааны  газар,  бариа,  гарааны дунд  гэсэн  байрлаар 5 багаар 32 эмч, жолооч, болон 5 автомашинтай өртөөчилөн ажилласанБүх насны уралдах морьдод эрүүл мэндийн үзлэг хийж, уралдааны замд болон уралдааны дараа эмчилгээ хийх, дуудлага үйлчилгээнд үйлчлэх зэргээр мал эмнэлгийн үйлчилгээг шуурхай зохион байгуулан ажиллав. Мөн Нийслэлийн мал эмнэлгийн газраас адуу ханиах, шингэн дутагдах, багтрах,  хальтиргаа гулгаанаас морьд бэртэх, хальтирах зэрэг  хүндрэлүүд гарч  болзошгүй талаар уяачид болон морь унаач хүүхдүүдэдрадио, телевиз зэрэг олон нийтийн мэдээллийн хэргэслээр сэрэмжлүүлэг өгч ажиллав. Үүнд: Уяа сойлго таараагүй, ханиах шинж тэмдэгтэй морьдыг уралдуулахгүй байх. Уралдааны замд унаач хүүхдүүд малын эмчийн зөвлөмж, шаардлагыг биелүүлэхийг анхааруулан ажилласан.

 

 

Улсын баяр наадмаар мал эмнэлэг, ариун цэврийн магадлан шинжилгээ хийж ажиллаа. /2019-07-13/

         Монгол Улсын Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 3.1 дэх / итгэмжлэлийн хүрээнд эрүүл ахуй, ариун цэврийн шинжилгээ хийх, мал амьтны өвчнийг оношлох / заалтын дагуу үндэсний их баяр наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгжүүдийн хоол хүнсэнд хэрэглэх маханд газар дээр нь мал эмнэлэг, ариун цэврийн магадлан шинжилгээний ажлыг хийж гүйцэтгэлээ. Энэ ажлын хүрээнд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн хүргүүлсэн 177 махны дээжинд мал эмнэлэг ариун цэврийн магадлан шинжилгээг 4 сорилоор гүйцэтгэж иргэдэд хариуг түргэн шуурхай олгож ажилласан ба шинжилгээний дүнгээр 3 дээж өвчтэй, үхсэн малын мах, 17 дээж хуучирч шинэлэг байдлаа алдсан, муудсан байсан. НМХГ-аас хариуны дагуу 185 кг махыг устгах арга хэмжээ авсан байна.

 


НОХОЙ БҮРТГЭЛЖҮҮЛЭЛТИЙН АЖИЛ ЭХЛЭВ. /2019-07-02/

Нийслэлийн Мал эмнэлгийн газар нь Нийслэлийн Захирагчийн ажлын албатай хамтран гэр хорооллын айл өрхийн нохойг бүртгэлжүүлэх, мал эмнэлгийн цогц арга хэмжээг 3 дах жилдээ зохион байгуулж байна. Энэхүү ажлыг хүрээнд 17172 нохой бүртгэлжүүлэх, мал эмнэлгийн цогц арга хэмжээг хэрэгжүүлэх, зарим нохойн үржил хязгаарлах мэс засал хийх, нохойны бүртгэл мэдээллийн систем нэвтрүүлэх, 1000 нохойнд бэтэг өвчнийг илрүүлэх тандалт шинжилгээ хийхээр төлөвлөсөн  бөгөөд 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс эхлүүлсэн. 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар Чингэлтэй дүүргийн 1796 өрхийн 2184 нохой, Сүхбаатар дүүргийн 405 өрхийн 554 нохой, Баянзүрх дүүргийн 2234 өрхийн 3329 нохой, нийтдээ 4435 өрхийн 6067 нохой буюу 35.3%-ын гүйцэтгэлтэйгээр бүртгэлжүүлэлтийн ажил үргэжилж байна.

Сургалт зохион байгуулав. /2019-06-20/

"Иргэдийн оролцоотой хөгжлийн жил", "Малчинд ойрхон мал эмнэлэг" 2019 оны зорилтуудын хүрээнд нийслэлийн Баянзүрх, Хан Уул, Сонгинохайрхан дүүргүүдийн мал бүхий иргэд, малчид, аж ахуйн нэгж байгууллагуудад “Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль”-ийг сурталчлах ажлыг зохион байгуулав. Энэхүү сургалтанд Нийслэлийн мал эмнэлгийн газрын эмч, мэргэжилтэн нар Хан Уул дүүрэг дэх мал эмнэлгийн тасгийн мал эмнэлгийн улсын байцаагч болон тархвар зүйчтэй нартай хамтран 130 мал бүхий иргэд, малчдад сургалтыг зохион байгуулж мал эмнэлгийн байгууллагын цаашдын хэрэгжүүлэх ажлуудыг танилцуулсан.

ХҮНСНИЙ ЗАХУУДАД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ./2019-06-03/

 

Хөдөө орон нутагт бэлтгэгдэн нийслэлд ирж байгаа малын мах худалдааны захуудаар иргэдийн хэрэгцээнд бүрэн нийлүүлэгдэж байгаа эсэх, экспортонд мах гаргадаг аж ахуйн нэгжүүд худалдааны төвүүдээс мах бэлтгэн нөөцөлж байгаа эсэх, нядалсан малын мах нийтийн худалдаанд нийлүүлэгддэг эсэх, аж ахуйн нэгжүүд авч нөөцөлдөг байдалд хяналт тавьж, дүн мэдээ тайланг холбогдох газруудад хүргүүлэх, хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож, холбогдох хууль тогтоомж, стандартын биелэлтийг хангуулах зорилгоор Нийслэлийн мал эмнэлгийн газрын даргын баталсан 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн “НИЙСЛЭЛИЙН ТОМООХОН ХҮНСНИЙ ЗАХУУД, МАЛ НЯДАЛГААНЫ ГАЗРУУДАД ХИЙХ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН АЖЛЫН УДИРДАМЖ”-ын дагуу 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 6 дугаар сарын 2-ны өдрийг хүртэл хүнсний захууд дээр ажиллаа. Хяналт шалгалтын явцад махны лангууны худалдагч нар эрүүл ахуйн шаардлага хангасан хувцсаар жигдэрсэн, лангууны ариун цэврийг сайтар хангасан боловч малчдаас тээвэрлэгдэн ирж байгаа махны тээвэрлэлт, тээврийн хэрэгсэл эрүүл ахуйн шаардлага хангаагүй, мах зөөдөг хүмүүс нь тогтсон гэрээт ажилчид биш, эрүүл мэндийн үзлэгт хамрагдаагүй, мах зөөвөрлөх хувцас стандарт бус, мах тээвэрлэх техник дутмаг тул үүрч зөөвөрлөж байгаа нь махны эрүүл ахуйн шаардлага хангаагүй байна. Иймд цаашад эрүүл ахуйн шаардлага хангасан техникээр тээвэрлэх, мах зөөгч нарыг эрүүл мэндийн үзлэгт хамруулж тогтсон гэрээ хийх талаар хүнсний захын лабораторийн эрхлэчид зөвлөгөө өгсөн. 


 

Бусад мэдээллүүд...

Фото мэдээ