• Mongolian
  • English (UK)

Олон нийтийн үйл ажиллагаа

“Улаанбаатар марафон-2016”

Олон улсын гүйлтийн тэмцээнд амжилттай оролцлоо. 

2016 оны 06 дугаар сарын 04- ны өдөр                                                                  Улаанбаатар хот

Нийслэлийн хүүхэд, оюутан залуучууд, иргэдийн биеийн тамир, спортоор хичээллэх хүсэл, сонирхлыг нэмэгдүүлэх, биеийн тамир, спортын арга хэмжээнд оролцох боломжийг өргөжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 376 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/121, А/198 дугаар захирамжийн хүрээнд 3 дахь жилдээ зохион байгуулагдаж буй "Улаанбаатар Марафон-2016" олон улсын гүйлтийн тэмцээнд хамт олнооро амжилттай оролцлоо. 

 

ТӨСЛИЙН НЭЭЛТ

“Мал эмнэлэг, МАА-н салбарын хүний нөөцийн хөгжлийн чадавхыг бэхжүүлэх” төслийн хүрээнд хэрэгжих

 “ГАХАЙН СОНГОМОЛ МЯЛЗАН ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ СТРАТЕГИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ” 

ДЭД ТӨСЛИЙН НЭЭЛТ

Төслийн нээлтийн арга хэмжээ 2016 оны 06 дугаар сарын 03 ний өдөр НМЭГ-ын хурлын танхимд амжилттай зохион байгуулагдлаа. Үйл ажиллагааг нээж НМЭГ-ын дарга А.Нарантуяа, УМЭАЦТЛ-ийн дарга Д.Батчулуун, Японы Хоккайдогийн их сургуулийн багш Ёошихиро Сакода нар үг хэллээ.

Мөн “Гахайн сонгомол мялзан өвчинтэй тэмцэх, эрүүлжүүлэх Япон улсын туршлага төслийн ерөнхий үр дүн” сэдвээр Ёошихиро Сакода, “Монголд гарсан гахайн сонгомол мялзан өвчний вирусын генийн харьцуулсан судалгаа” сэдвээр Э.Базаррагчаа /УМЭАЦТЛ/,

Цаг үеийн мэдээ

НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Мал  эмнэлгийн  бодлого,  үйл   ажиллагааг тодорхойлох, тулгамдаж  буй  асуудлыг хэлэлцэх, цаашдын  зорилтоо  тодорхойлох “Нийслэлийн мал эмнэлгийн  байгууллагуудын  нэгдсэн зөвлөгөөн”-ийг Нийслэлийн  мал  эмнэлгийн газраас 2016  оны 05 дугаар сарын 13-ны  өдөр  Нийслэлийн иргэний танхимд  зохион байгууллаа.

Үндэсний чуулган

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ИННОВАЦИЙН ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНИЙ АНХНЫ ЧУУЛГАН БОЛлоо

ХХААЯ-аас санаачлан ХААИС, ШУТИС-тай хамтран “Хүнс, хөдөө аж ахуйн салбарын шинжлэх ухаан, технологи, инноваци” Үндэсний чуулганыг 2016 оны 03 дугаарын 23-нд амжилттай зохион байгууллаа.

Чуулганд УИХ-ын БОНХХХАА-н Байнгын хороо, БОНХАЖЯ, Аж үйлдвэрийн яам, Их дээд сургуулиуд, эрдэм шинжилгээний байгууллага, Төрийн бус байгууллагууд, Мэргэжлийн холбоод, Нийслэлийн мал эмнэлгийн газар, мал аж ахуй, газар тариалан, хүнс үйлдвэрлэгчид, орон нутгийн төлөөлөгчдөөс бүрдсэн 200 гаруй хүн оролцсон байна.

Чуулганд оролцогчид Хүнс, хөдөө аж ахуйн салбарын шинжлэх ухаан, технологи, инновацийн асуудлаар нэгдсэн хуралдаанд оролцон салбарын илтгэлүүдийг хэлэлцүүлсэн ба хөдөө аж ахуйн эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургууль, хувийн хэвшлийн үйлдвэрлэгчдийн инновацийн бүтээлийн үзэсгэлэнд нийт 500-аад нэр төрлийн бүтээгдэхүүнийг дэлгэн үзүүллээ.

Бусад мэдээллүүд...

Фото мэдээ