• Mongolian
  • English (UK)

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН НИЙТИЙН ТАЛБАЙД ХАЛДВАРГҮЙТГЭЛ ХИЙЛЭЭ. /2019-05-31/

“Иргэдийн оролцоотой-Хөгжлийн жил” Нийслэл хот үүсгэн байгуулагдсаны 380 жилийн ойг угтсан  ажлуудын хүрээнд Нийслэлийн мал эмнэлгийн газраас Гандантэгчлэн хийд болон Занабазарын гудамжинд халдваргүйтгэлийн ажил хийж гүйцэтгэлээ. Халдваргүйтгэлийн ажилд Гандантэгчлэн хийд болон Занабазарын гудамжны  35 000 М2 талбайг хамруулсан байна.

Мал эмнэлэг үйлчилгээний нэгжүүдтэй гэрээ байгуулав. /2019-05-24/

 

Гурвалсан гэрээ байгуулав /2019-05-24/

Нийслэлийн мал эмнэлгийн газрын дарга М.Адилбиш дүүргийн мал эмнэлэг үйлчилгээний нэгж болон дүүргийн Засаг дарга нартай 2019 онд хийгдэх мал эмнэлгийн ажил үйлчилгээний гуравласан гэрээг 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр байгууллаа. Уг гэрээнд Нийслэлийн Засаг даргын А/404 дугаар захирамжийн хүрээнд хийгдэх мал, амьтны гоц халдварт, халдвар өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ, мал эмнэлгийн ариутгал халдваргүйтгэл, лабораторийн шинжилгээ, шимэгчтэх өвчнөөс эмчлэн сэргийлэх арга хэмжээний талаар хийгдэх ажлуудыг тус тус тусгасан юм.

 

         

     

    

Гамшгаас хамгаалах бэлэн байдлын сургалт болов /2019-04-26//

         Монгол улсын шадар сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч нарын 2019 онд хамтран ажиллах гэрээний 3.6 дах заалтанд тусгасны дагуу Нийслэл Улаанбаатар хотод анх удаа “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль”  2019 оны 04 дүгээр сарын 24-26-ны өдрүүдэд  зохион байгуулагдсан. Нийслэлийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуульд оролцуулах тухай”  А/243 дугаар захирамжийн дагуу тус байгууллага иж бүрэн сургуульд амжилттай оролцсон. 

 

Бусад мэдээллүүд...

Фото мэдээ