• Mongolian
  • English (UK)

Цаг үеийн мэдээ/2017.10.16/

Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийг тэмдэглэн өнгөрүүлэв

     Ойн тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Мод тарих үндэсний өдөр зарлах тухай” 2010 оны 63 дугаар зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор 2017 оны 09 сарын 14-нд НМЭГ-ийн эмч, мэргэжилтнүүд Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн харъяа Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд хавар тарьсан улиас,  гүйлс модны суулгацанд усалгаа, арчлалт хийж, ойр орчмын хог хаягдлыг нь цэвэрлэж, энэхүү ажилд идэвх санаачлагатай оролцлоо. 

  

Цаг үеийн мэдээ/2017.10.14/

НИЙСЛЭЛИЙН МАЛ  ЭМНЭЛГИЙН  ГАЗРААС

БҮХ НИЙТИЙН  ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНД ОРОЛЦЛОО.

       Нийслэлийн хэмжээнд зохион байгуулж буй бүх нийтийн их цэвэрлэгээнд Нийслэлийн мал эмнэлгийн газар 2017оны 10 сарын 13-ны өдөр нийт 32 эмч, мэргэжилтэн, жолооч ажилчдыг хамруулж оролцов. 10 сарын 14-ны “Бүх нийтийн мод тарих өдөр”-ийг тохиолдуулан Батоникийн цэцэрлэгт хүрээлэнд мод тарих төлөвлөгөөт арга хэмжээтэй давхцсан учир өмнө нь холбогдох ажилтанд мэдэгдэж зөвшөөрөл авч ажиллаа.

     Цэвэрлэгээний  хуваарийн дагуу  өөрийн  байгууллагын  гадна талбай  болон  25-р эмийн сангийн уулзвараас 2 хутагтын уулзвар хүртэл явган хүний замын хог хаягдал болон ногоон байгууламжийн унасан навч хогийг түүж, 23 шуудай хог хаягдал цуглуулсан байна.

         Хоггүй цэвэр орчин бүрдүүлэх, иргэдийн амьдрах ая тухтай орчинг бий болгох зорилготой их цэвэрлэгээнд албан хаагчид идэвхитэй оролцлоо.

. 

Сэрэмжлүүлэг /2017.07.24/

ШҮЛХИЙ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СЭРЭМЖЛҮҮЛЭГ, АНХААРУУЛГА

            Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин 2017 он гарсаар Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Асгат, Сүхбаатар, Мөнххаан, Баруун-урт, Түмэнцогт, Баяндэлгэр, Дарьганга, Түвшинширээ сум, Дорнод аймгийн Матад, Хөлөнбуйр, Цагаан-овоо сум, Хэнтий аймгийн Норовлин, Батноров, Баянхутаг, Галшар, Хэрлэн сум, Дорноговь аймгийн Дэлгэрэх, Эрдэнэ, Алтанширээ сум, Төв аймгийн Сэргэлэн,Дундговь аймгийн Өлзийт, Гурвансайхан сум, Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг зэрэг 3 аймгийн 21 сум, Нийслэлийн 1 дүүрэгт оношлогдсонбайна.

            Өнөөдрийн байдлаар Хэнтий аймгийн Баянхутаг, Хэрлэн сум,Дорнод аймгийн Матад, Хөлөнбуйр, Цагаан-овоо сум, Төв аймгийн Сэргэлэн,Дундговь аймгийн Өлзийт, Гурвансайхан сум,Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг зэрэг 4 аймгийн 8 сум, Нийслэлийн 1 дүүрэгт шүлхий өвчин оношлогдож хорио цээрийн дэглэм тогтоонмэргэжлийн байгууллагууд хамтран ажиллаж байна.

Шүлхий өвчин.Шүлхий нь салаа туурайтай мал, амьтадыг өвчлүүлэн богино хугацаанд маш хурдан тархаж үлэмж хэмжээний газар нутаг, улс орныг хамран гардаг онц аюултай гоц халдварт өвчин юм. Шүлхий нь шууд хавьталын замаар малаас малд халддагаас гадна салхи, ус бэлчээр, хүн мал ялангуяа адуу зээр гөрөөс, бусад зэрлэг амьтад, шувуу зэргээр дамжин алс хол зайд үсэрхийлэн дэгддэг онц халдвартай өвчин юм.

Шүлхийн үүсгэгч нь А, О, С, Ази-1, САТ-1, САТ-2, САТ-3 гэсэн 7 ийлдсийн хэвшилтэй, вирус юм. 

Бүх төрлийн гэрийн тэжээвэр болон зэрлэг салаа туурайтан тухайлбал үхэр хонь, ямаа, тэмээ , усны үхэр, цагаан зээр, хар сүүлт, цаа буга, зэрэг амьтад мэдрэмтгий юм.

Газар зүй цаг уур, мал аж ахуйг хөтлөх арга ажиллагаа, хүн амын сэтгэл зүйн онцлог зэрэг олон хүчин зүйлийг харгалзан дэлхийн улс орнуудад шүлхийтэй тэмцэхэд 6 төрлийн арга хэрэглэдэг юм байна. Манай орны хувьд дараах арга хэмжээг хэрэгжүүлдэг.

  1. Өвчтэй, өвчилсөн, өвчилж болох бүх малыг толгой дараалан устгахын тулд нядалгаа хийх.
  2. Өвчин гарсан газрын малыг нядлахын зэрэгцээ эргэн тойрны нь малыг хамран вакцинжуулах арга хэмжээ авдаг.

Иймд иргэд онцын шаардлаггүй бол дээрхи дүүрэг, аймгийн нутаг дэвсгэрт зорчихгүй, мал, амьтны шилжилт хөдөлгөөн хийхгүй байхыг СЭРЭМЖЛҮҮЛЖ байна.

Мөн мал, амьтны ам, хамар, буйл, тагнай, завьж, хэл, дэлэн хөх, турууны салааны арьсанд үлхий, яршил үүсэх, доголох, ус, тэжээлдээ дургүй болох, халуурах шинж тэмдэг илэрвэл харьяа дүүргийн мал эмнэлэг болон Нийслэлийн мал эмнэлгийн газарт яаралтай мэдэгдэхийг АНХААРУУЛЖ байна.

Нийслэлийн мал эмнэлгийн газар

Холбогдох утас: 70144007

Цаг үеийн мэдээ / 2017.06.23/

МАЛ ЭМНЭЛГИЙН ХЯНАЛТЫН ЦЭГИЙН ЛАБОРАТОРИД ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ НИЙЛҮҮЛЭГДЛЭЭ

Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй Хөдөө аж ахуйн маркетинг төслийн дэмжлэгтэйгээр Сонгинохайрхан дүүргийн “ Шар хөтөл ”дэх “МАЛ ЭМНЭЛГИЙН ХЯНАЛТЫН ЦЭГИЙН ЛАБОРАТОРИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ СУУРИЛУУЛАХ” нээлтийн ёслолын үйл ажиллагаа боллоо.

Нээлтийн үйл ажиллагаанд НЗД-ын Ногоон хөгжил, агаарын бохирдол хариуцсан орлогч дарга Ж.Батбаясгалан , УМЭҮГ-ын дарга П.Ганхуяг, УМХЕГ-ын ХАА-н хэлтсийн дарга Д.Батжаргал, Дэлхийн банкны ХАА Маркетинг төслийн хамт олон, Глобал Бизнес Линк ХХК-ийн захирал Г.Батцэцэг, НМЭГ-ийн хамт олон оролцлоо.

Энэхүү төсөл хэрэгжсэнээр мал, амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүн, түүхий эд, амьд малын үзлэг шинжилгээг түргэн шуурхай хийж, баталгаажуулалт олгох, эмч нарын ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлсэн, цаг үеээ олсон, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах үйлсэд оруулж буй хөрөнгө оруулалт юм.

   

Цаг үеийн мэдээ / 2017.06.12 /

“ИРГЭН ТАНД ЗӨВЛӨЕ” СЭДЭВТ НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ

АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2017 оны 6 дугаар сарын 09 – 10-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулагдсан “Иргэн танд зөвлөе” сэдэвт Хүнс хөдөө аж ахуйн,хөнгөн үйлдвэрийн яамны харъяа байгууллагуудын нээлтэй хаалганы өдөрлөгт НМЭГ амжилттай оролцлоо.

Тус өдөрлөгт:

-Мал эмнэлгийн албаны бэлэн байдлыг сурталчлах

-Ариутгал халдваргүйтгэл, эм бэлдмэл, эмнэлгийн багаж хэрэгслийг сурталчлан танилцуулах, худалдаалах

-Мал эмнэлгийн лабораторийн үйл ажиллагааг сурталчлах, иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өгөх

- Гэрийн тэжээвэр жижиг амьтны зөвлөгөө өгөх чиглэлүүдээр үйл ажиллагаа зохион байгуулсан.

 

 

Хүрэлцэн ирсэн малчид, иргэд, эмч мэргэжилтнүүдэд 3 төрлийн танилцуулга 600ш, 12 төрлийн 1900ш, 30 төрлийн эмийн зөвлөмж, танилцуулга, заавар 200 ширхэгийг тарааж, Мал эмнэлгийн ажил үйлчилгээний талаарх сэтгэгдэл, саналыг сонсон, санал хүсэлтийн хуудас бөглүүлэн ажиллаа.

 

Бусад мэдээллүүд...

Фото мэдээ