• Mongolian
  • English (UK)

Цаг үеийн мэдээ /2018.05.28/

МОД ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЭВ

Мод тарих үндэсний өдөр зарлах тухай" 2010 оны 63 дугаар зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор 2018 оны 05 сарын 26-нд НМЭГ-ийн эмч, мэргэжилтнүүд СХДүүргийн Шар хөтөл дах мал эмнэлгийн хяналтын цэг дээр 4 ш улиас, 3 гүйлс, 3 ш монос моднуудын суулгацыг тарьж, энэхүү ажилд идэвх санаачлагатай оролцлоо.

33527146 622496894753960 7032888576446562304 n 

Цаг үеийн мэдээ /2018.05.18/

СПОРТЫН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦОВ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон харъяа байгууллагын дунд 4 төрөлт спортын тэмцээн 2018 оны 05 сарын 11,12-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд эмэгтэй шатрын төрөлд алтан медаль, гар бөмбөгийн төрөлд эрэгтэй баг тамирчид хүрэл, эмэгтэй баг тамирчид мөнгөн медалиудыг тус тус хүртэж, амжилт дүүрэн оролцлоо.

32492008 2175386835820004 6828097397537636352 o

Архивын баримтын дээжээс...

НИЙСЛЭЛИЙН МАЛ ЭМНЭЛГИЙН ГАЗРЫН АРХИВЫН БАРИМТЫН ДЭЭЖЭЭС

Монгол орон мал аж ахуйн орон бөгөөд олон зууны туршид нүүдлийн мал аж ахуйг эрхлэн амьдарч ирэхдээ малын өвчин эмгэгийг өөрийн уламжлалт аргаар буюу өвс ургамал хэрэглэх, хатгаж төөнөх гэх мэт аргацаах төдийгөөр 20 дугаар зуунтай золгосон байна.

1923 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Ардын Засгийн газрын тогтоолоор Нийслэл Хүрээ болон Сонгины булан гэсэн 2 салбартай “Мал эмнэлгийн хэлтэс”-ийг Сангийн яамны дэргэд байгуулсан ч төд удалгүй мөн яамны 08 дугаар сарын 18-ны өдрийн тогтоолоор дээрх хэлтсийг Дотоод явдлын яаманд харьяалуулж “Мал эмнэлгийн хэрэг эрхлэх газар” болгожээ.

Малын эмнэлгийн хэлтсээс Нийслэл хүрээний мал алах газар байгуулан гүйцэтгэх дүрмийг боловсруулан хянуулж гүйцэтгүүлэн шийдүүлэхээр Засгийн газрын Төв хорооны 34 дүгээр хурлын 11 дүгээр зүйлд хэлэлцээд ...”Энэхүү дүрмийн уг төлөвлөсөн ба мөнхүү дүрмийн дотор дурдсан мах худалдуулах орон байшинг Сангийн яамнаас хотын захиргаа лугаа зөвлөлдөн бариулсугай...хэмээх явдлыг зүйтэй тул Дотоод яамнаа уг явдлыг эрхлэн гүйцэтгэвээс зохимой...”4 хэмээн тушаасныг үзвэл Мал эмнэлгийн газар байгуулагдахын сацуу тус байгууллагын үйл ажиллагааны дүрэм, зааврыг боловсруулан зохих дээд газруудад уламжлан батлуулж, өөрийн харьяаны бусад байгууллагуудад зарлан мэдүүлж, мөрдүүлэн ажиллаж байсан нь түүхэн баримт, эх сурвалжуудад тэмдэглэсэн зүйл буй.

“Нийслэл Хүрээний Мал алах газар байгуулан гүйцэтгэх” 11 зүйл бүхий дүрмийг Нийслэлийн Мал эмнэлгийн тасгаас зохион Засгийн газраар хэлэлцүүлэн шийдүүлж, дагаж мөрдүүлэн ажиллаж байжээ.

Цаг үеийн мэдээ /2018.04.03/

ГАМШГААС ХАМГААЛАХ БЭЛЭН БАЙДЛЫН ҮЗЛЭГТ

АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

   Нийслэлийн Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр “ГАМШГААС ХАМГААЛАХ БЭЛЭН БАЙДЛЫН ҮЗЛЭГ”-ийг зохион байгууллаа.

    Тус үзлэгт байгууллагын гамшгаас хамгаалах үйл ажиллаагааны зохион байгуулалт, бэлтгэл бэлэн байдлыг хангуулах зорилгоор НМЭГ-ийн албан хаагчид 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн өглөөний 08:00 цагт Улаанбаатар паласын гадаах талбайд бүрэн бүрэлдэхүүнээр жагсаж жигд хувцас, бэлэн байдлын үүргэвчүүдийг бэлтгэн жагсаалын бэлтгэлийг хийж гүйцэтгэв.

Бусад мэдээллүүд...

Фото мэдээ