• Mongolian
  • English (UK)

Сургалт

“ХАЛДВАРТ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ АРГА ХЭМЖЭЭ, ТӨЛӨВЛӨЛТ-2016СЭДЭВТ СУРГАЛТ СЕМЕНАР БОЛЛОО.

          ‘’Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээ, төлөвлөлт-2016’’ сэдвээр  Мал эмнэлэг, үржлийн газрын ахлах мэргэжилтэн Я.Номхон, ’’Хонь, ямааны цэцэг өвчин’’ сэдвээр НМЭГ-ын Халдвартын их эмч, ерөнхий эпидемиологич Ц.Гантөмөр нар дүүргүүдийн МЭҮН-ийн болон НМЭГ-ын малын эмч нар, Мал Эмнэлгийн Сургуулийн 5 дугаар курсын дадлагын оюутнуудад сургалт, семинарыг амжилттай зохион байгууллаа. 

 Сэрэмжлүүлэг мэдээ

ХОНЬ, ЯМААНЫ ЦЭЦЭГ ӨВЧНИЙ СЭРЭМЖЛҮҮЛЭГ, АНХААРУУЛГА

Хонь, ямаанд өндөр халуурал, арьс, салст бүрхүүлд гүвдрүүт цэврүү үүсэж, дотор эрхтний үрэвслийн шинжээр илэрдэг малын гоц халдварт, олон улсын худалдааны хорио цээртэй, хонь, ямаа, төл мал өвчилдөг цэцэг өвчин /Carpipocvirus/ 2015 онд Сүхбаатар, Дорнод,  Хэнтий,  Дорноговь зэрэг 4 аймгийн 24  суманд давхардсан тоогоор 47 удаагийн тохиолдол оношлогдож 1431 мал өвчилснийг зааврын дагуу устгаж, эрсдэл бүхий бүс нутгийн өвчлөмтгий мал сүргийг вакцинжуулалтад хамруулсан байна.

2016 он гарсаар Сүхбаатар аймгийн Түвшинширээ, Асгат, Сүхбаатар, Мөнххаан, Түмэнцогт, Баяндэлгэр, Халзан, Хэнтий аймгийн Цэнхэрмандал, Дорнод аймгийн Баянтүмэн, Төв аймгийн Баяндэлгэр сумдад хонины цэцэг өвчний сэжиг илэрч лабораторийн шинжилгээгээр онош батлагджээ.  

Цэцгээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх, мал тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний шилжилт хөдөлгөөнд тавих хяналтыг чангатгаж  мэргэжлийн байгууллагууд хамтран ажиллаж  байна.

Хонь, ямааны цэцэг өвчин.  Өндөр халуурал, арьс салст бүрхүүлд цэврүүт гүвдрүү үүсэх, дотоод эрхтний үрэвслийн шинжээр илэрдэг цочмог халдварт өвчин юм.

Цэцэг Поксвирусын язгуурын Каприпокс төрлийн үүсгэгчээр үүсгэгдэнэ. Хонь, ямааны цэцэг үүсгэгч /Carpipocvirus/ нь ийлдсийн нэг хэвшилтэй бусад төрлийн амьтдыг өвчлүүлдэггүй.  

Халдварын эх үүсвэр нь өвчилсөн, нууц үедээ байгаа хонь, ямаа бөгөөд тэдгээрийн нус, нулимс, баас, шээс, шарх, тавны хогжруу зэргээр гадаад орчныг бохирдуулна. Мөн өвчтэй мал, амьтныг эмчлэх, тэжээх явцад хувцас, малын тоног хэрэгсэл, ноос, ноолуур, арьс, вирусээр бохирдсон хашаа хороо, тэжээл, хэвтэр бууцаар дамжин халдвар тархана. Цэцгээр хонь, ямаа нас, хүйс харгалзахгүй өвчлөх ч нялх хурга, эрлийз мал илүү мэдрэтмгий. Нас гүйцсэн малын өвчлөл, үхэл, хорогдол өсвөр малынхаас харьцангуй бага байдаг.

Хонины цэцэг өвчинтэй тэмцэхэд манай орны хувьд өвчилсөн болон сэжигтэй малыг зориудаар устгах арга хэмжээг хэрэгжүүлдэг.

Иймд иргэд онцын шаардлаггүй бол дээрхи аймгуудын нутаг дэвсгэрт зорчихгүй, мал, амьтан тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүний шилжилт хөдөлгөөн хийхгүй байхыг СЭРЭМЖЛҮҮЛЖ  байна.

     Мөн хонь, ямаа халуурах, арьс салст бүрхүүлд цэврүүт гүвдрүү үүсэх ус, тэжээлдээ дургүй болох, халуурах шинж тэмдэг илэрвэл харьяа дүүргийн мал эмнэлэг болон Нийслэлийн мал эмнэлгийн газарт яаралтай мэдэгдэхийг АНХААРУУЛЖ байна.

НИЙСЛЭЛИЙН МАЛ ЭМНЭЛГИЙН ГАЗАР

Холбогдох утас:70144007,70144003

Бруцеллёзоос сэргийлэх вакцинжуулалтын тандалт шинжилгээ

БРУЦЕЛЛЁЗООС СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЖУУЛАЛТЫН ТАНДАЛТ ШИНЖИЛГЭЭГ

2015 ОНЫ 10-Р САРЫН 28-ААС 2015 ОНЫ 11-Р САРЫН 03-НЫ ХООРОНД ЗОХИОН БАЙГУУЛЛАА. 

      Малын удмын сан эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 6.3 дахь заалт, Монгол мал үндэсний хөтөлбөрийн 3.3.1.3. дэх заалт, Нийслэлийн засаг даргын 2015 оны А/202 дугаар захирамжийг хэрэгжүүлэх зорилгоор дүүргийн мал эмнэлэг, үржлийн үйлчилгээний нэгжүүдтэй хамтран дүүрэг тус бүрээс 20 өрх айлыг сонгон төл малын бруцеллёзоос сэргийлэх вакцинжуулалтын тандалт судалгааг амжилттай хийж гүйцэтгэлээ.

Бруцеллёзын вакцинжуулалт

                        БРУЦЕЛЛЁЗЫН ВАКЦИНЖУУЛАЛТЫН ЯВЦ               

    Нийслэлийн Засаг Даргын 2015 оны 08 сарын 14-ны өдрийн А/671 тоот захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Багануур-100.5%, Багахангай-99%, Налайх-98.6%,  Сүхбаатар-103.4%, Чингэлтэй-92.8%, Хан-Уул-98%, Сонгинохайрхан-92.7%, Баянзүрх-99% дүүргүүдэд урьдчилан сэргийлэх вакцинжуулалтыг 98,7%-тай хийж гүйцэтгэлээ.

“Нөхөрсөг уулзалт тэмцээн” - 2015

 ХҮНС ХӨДӨӨ АЖ АХУЙН ЯАМ, МАЛ ЭМНЭЛЭГ ҮРЖЛИЙН ГАЗРЫН ХАРЪЯА БОЛОН ХАМТРАН АЖИЛДАГ БАЙГУУЛГУУДЫН НӨХӨРСӨГ УУЛЗАЛТ ТЭМЦЭЭН 10ДУГААР САРЫН 17,18-НЫ ӨДРҮҮДЭД АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА. 

ХХААЯ-ны харьяа мал эмнэлэг, үржлийн үйлчилгээний газрууд болон хамтран ажилладаг байгууллагуудын ажилтан, албан хаагчдын чөлөөт цаг, эрүүл мэнд, бие бялдрыг хөгжүүлэх, нийтийн биеийн тамир, спортыг сурталчлах зорилгоор жил бүр зохион байгуулагддаг 3 төрөлт“Нөхөрсөг уулзалт тэмцээн” 2015 оны 10 сарын 17, 18 нд амжилттай зохион байгуулагдлаа.

НМЭГазрын хамт олон багаараа амжилттай оролцож сагсан бөмбөгийн төрөлд эмэгтэй баг тамирчид хүрэл медаль, гар бөмбөгийн төрөлд мөнгөн медаль, Нийслэлийн мал эмнэлгийн газрын дарга А. Нарантуяа баг хамт олноо идэвхтэй оролцуулан амжилт гаргасан учир зохион байгуулагчдын зүгээс талархал илэрхийлж Дурсгалынзүйл, алтан медаль, малын их эмч Ж.Энх-Амгалан сагсан бөмбөгийн төрөлд “Шилдэг эрэгтэй тэгш тоглогч”-оор шалгарч тус тус амжилт гаргалаа.

 

 

Фото мэдээ