• Mongolian
  • English (UK)

Архивын баримтын дээжээс...

НИЙСЛЭЛИЙН МАЛ ЭМНЭЛГИЙН ГАЗРЫН АРХИВЫН БАРИМТЫН ДЭЭЖЭЭС

Монгол орон мал аж ахуйн орон бөгөөд олон зууны туршид нүүдлийн мал аж ахуйг эрхлэн амьдарч ирэхдээ малын өвчин эмгэгийг өөрийн уламжлалт аргаар буюу өвс ургамал хэрэглэх, хатгаж төөнөх гэх мэт аргацаах төдийгөөр 20 дугаар зуунтай золгосон байна.

1923 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Ардын Засгийн газрын тогтоолоор Нийслэл Хүрээ болон Сонгины булан гэсэн 2 салбартай “Мал эмнэлгийн хэлтэс”-ийг Сангийн яамны дэргэд байгуулсан ч төд удалгүй мөн яамны 08 дугаар сарын 18-ны өдрийн тогтоолоор дээрх хэлтсийг Дотоод явдлын яаманд харьяалуулж “Мал эмнэлгийн хэрэг эрхлэх газар” болгожээ.

Малын эмнэлгийн хэлтсээс Нийслэл хүрээний мал алах газар байгуулан гүйцэтгэх дүрмийг боловсруулан хянуулж гүйцэтгүүлэн шийдүүлэхээр Засгийн газрын Төв хорооны 34 дүгээр хурлын 11 дүгээр зүйлд хэлэлцээд ...”Энэхүү дүрмийн уг төлөвлөсөн ба мөнхүү дүрмийн дотор дурдсан мах худалдуулах орон байшинг Сангийн яамнаас хотын захиргаа лугаа зөвлөлдөн бариулсугай...хэмээх явдлыг зүйтэй тул Дотоод яамнаа уг явдлыг эрхлэн гүйцэтгэвээс зохимой...”4 хэмээн тушаасныг үзвэл Мал эмнэлгийн газар байгуулагдахын сацуу тус байгууллагын үйл ажиллагааны дүрэм, зааврыг боловсруулан зохих дээд газруудад уламжлан батлуулж, өөрийн харьяаны бусад байгууллагуудад зарлан мэдүүлж, мөрдүүлэн ажиллаж байсан нь түүхэн баримт, эх сурвалжуудад тэмдэглэсэн зүйл буй.

“Нийслэл Хүрээний Мал алах газар байгуулан гүйцэтгэх” 11 зүйл бүхий дүрмийг Нийслэлийн Мал эмнэлгийн тасгаас зохион Засгийн газраар хэлэлцүүлэн шийдүүлж, дагаж мөрдүүлэн ажиллаж байжээ.

Цаг үеийн мэдээ /2018.04.03/

ГАМШГААС ХАМГААЛАХ БЭЛЭН БАЙДЛЫН ҮЗЛЭГТ

АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

   Нийслэлийн Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр “ГАМШГААС ХАМГААЛАХ БЭЛЭН БАЙДЛЫН ҮЗЛЭГ”-ийг зохион байгууллаа.

    Тус үзлэгт байгууллагын гамшгаас хамгаалах үйл ажиллаагааны зохион байгуулалт, бэлтгэл бэлэн байдлыг хангуулах зорилгоор НМЭГ-ийн албан хаагчид 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн өглөөний 08:00 цагт Улаанбаатар паласын гадаах талбайд бүрэн бүрэлдэхүүнээр жагсаж жигд хувцас, бэлэн байдлын үүргэвчүүдийг бэлтгэн жагсаалын бэлтгэлийг хийж гүйцэтгэв.

Цаг үеийн мэдээлэл /2018.03.30/

    ШҮЛХИЙ ӨВЧНИЙ МЭДЭЭЛЭЛ, ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭ

      Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32-р хорооны Хайрханы нутаг дэвсгэрт оршин суух иргэн Т-н үхэрт 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр малын гоц халдварт шүлхий өвчин оношлогдож, хорио цээрийн дэглэм тогтоон зохих арга хэмжээг аван хэрэгжүүлж байна. Тус голомтод Нийслэлийн Мал Эмнэлгийн газрын эмч, мэргэжилтнүүд, СХД-ийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид, СХД-ийнн МХяналтын хэлтсийн улсын байцаагч, ЦЕГ-ын албах хаагчдын 53 хүний бүрэлдэхүүнтэй Хээрийн штаб ажиллаж байна.

     НМЭГ-аас голомт болон сэжигтэй бүсэд нийт 32000 м2 талбайд ариутгал халдваргүйтгэл хийж, голомтын болон сэжигтэй бүсийн шүлхий өвчинд мэдрэмтгий 1156 толгой мал, амьтанд шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажлыг хийж байна.

Цаг үеийн мэдээлэл /2018.03.27/

МАЛЫН ГОЦ ХАЛДВАРТ ӨВЧНӨӨС

УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗОРИЛГООР НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД

АРИУТГАЛ, ХАЛДВАРГҮЙТГЭЛИЙН ЦЭГҮҮДИЙГ АЖИЛЛУУЛЖ БАЙНА.

       Улсын хэмжээнд 2018 он гарснаас хойш Дорноговь аймгийн 7, Дундговь аймгийн 8, Булган аймгийн 6, Төв аймгийн 3, Өмнөговь аймгийн 2, Сүхбаатар аймгийн 3, Говьсүмбэр аймгийн 1, Орхон аймгийн 1, Дорнод аймгийн 1, Хэнтий аймгийн 1, Архангай аймгийн 2, Өвөрхангай аймгийн 2 сум зэрэг нийт 12 аймгийн 39 суманд шүлхий өвчин оношлогдож, өнөөдрийн байдлаар 8 аймгийн 23 суманд хорио цээрийн дэглэм хэрэгжиж байна.

   Мал, амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх ажлын хүрээнд УМЭҮГазар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчтай байгуулсан “Хамтран ажиллах гэрээ”-ний дагуу 2017 оны 12 дугаар сарын 01-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хүн мал, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт тавьж, ариутгал халдваргүйжүүлэлтийн арга хэмжээг зохион байгуулж ажиллаа.

     Багануур дүүргийн Хэрлэнгийн гүүр, Багахангай дүүрэг, Хан-Уул дүүргийн Өлзийт хороолол, Сонгинохайрхан дүүргийн Шар хөтөл дэх Авто тээврийн шалган бүртгэх товчоодод Мал эмнэлгийн хяналт, ариутгал халдваргүйтгэлийн цэгүүдийг ажиллуулан нийт  65150 автомашиныг ариутгал, халдваргүйтгэлд хамруулсан байна.

      Мөн гоц халдварт шүлхий өвчин нийслэлийн нутаг дэвсгэрт тархахаас урьдчилсан сэргийлэх зорилгоор “Малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай” Нийслэлийн Онцгой Комиссын 2018 оны 02 сарын 02-ны өдрийн 01 тоот албан даалгаврыг Нийслэлийн Мал эмнэлгийн газар болон дүүргүүдийн мал эмнэлэг, үржлийн нэгжүүдтэй хамтран хэрэгжүүлж ажиллаж байна.

        2018 оны 03 сарын 05-ны өдрөөс эхлэн Сонгинохайрхан дүүргийн Баруун туруу, Шар хөтөл дэхь Мал эмнэлгийн хяналтын цэг, Чингэлтэй дүүргийн Гүнт, Налайх дүүргийн 4-р зөрлөг, Тэрэлжийн уулзвар, Багануур дүүргийн Хэрлэнгийн гүүр дэх Мал эмнэлгийн хяналтын цэг, Багахангай дүүрэг, Хан–Уул дүүргийн Өлзийт, Таван толгой гүүрний АТШБТовчоодод Ариутгал, халдваргүйтгэлийн цэгүүдийг 24 цагаар ажиллуулж, нийт 58448 автомашинд ариутгал, халдваргүйжүүлэлт хийгдсэн байна.  

Цаг үеийн мэдээлэл /2018.03.26/

МАЛ, АМЬТНЫ ГОЦ ХАЛДВАРТ ШҮЛХИЙ ӨВЧНИЙ ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭЛЭЛ

              2018 он гарсанаас хойш Дорноговь аймгийн7, Дундговь аймгийн 8, Булган аймгийн 6,Төв аймгийн 3, Өмнөговь аймгийн2, Сүхбаатар аймгийн 3, Говьсүмбэр аймгийн 1, Орхон аймгийн 1, Дорнод аймгийн 1, Хэнтий аймгийн 1, Архангай аймгийн 2, Өвөрхангай аймгийн 3 сум зэрэг нийт12 аймгийн39 суманд малын гоц халдварт шүлхий бүртгэгдэж,нийт 562 өрхийн 6690 толгой мал шүлхий өвчний эмнэлзүйн шинж тэмдэгтэйгээр өвчилж үүнээс 4866 толгой малыг зориудын устгалд хамруулаад байна.

              Өнөөдрийн байдлаар Дорноговь аймгийн Эрдэнэ, Сайншанд, Хатанбулаг, Сайхандулаан, Хөвсгөл, Улаанбадрах, Дундговь аймгийн Дэлгэрцогт, Адаацаг, Булганаймгийн Булган, Бугат, Хишиг-Өндөр, Сайхан, Төв аймгийн Эрдэнэсант, Зуунмод, Өмнөговь аймгийн Манлай, Цогтцэций, Дорнод аймгийн Чулуунхороот, Архангай аймгийнХотонт сум дамнасан голомт /Хотонт, Өгийнуур/, Өвөрхангай аймгийн Хархорин, Арвайхээр зэрэг нийт 8аймгийн 21 суманд хорио цээрийн дэглэм хэрэгжиж байна.

Бусад мэдээллүүд...

Фото мэдээ