• Mongolian
  • English (UK)

Цаг үеийн мэдээ /2018.05.17/

МАЛЫН ГОЦ ХАЛДВАРТ ШҮЛХИЙ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ МЭДЭЭЛЭЛ

    Сонгинохайрхан дүүргийн 32-р хорооны нутаг дэвсгэрт малын гоц халдварт шүлхий өвчин оношлогдсонтой холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын 2018 оны 04 сарын 20-ны өдрийн А/348 тоот захирамжын дагуу Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт байгаа шүлхий өвчинд мэдрэмтгий 146065 толгой мал амьтныг шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтанд хамруулахаар төлөвлөөд байна. 
2018 оны 05 дугаар сарын 17-ний өдрийн байдлаар үхэр 78714, хонь 19665, ямаа 16201, гахай 12186 нийтдээ 3357 өрхийн 126766 толгой мал буюу 87.5%-ыг шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтанд хамруулаад байна.

Цаг үеийн мэдээ /2018.05.08/

ГЭР ХОРООЛЛЫН АЙЛ ӨРХИЙН НОХОЙГ МАЛ ЭМНЭЛГИЙН ЦОГЦ АРГА ХЭМЖЭЭНД ХАМРУУЛАХ АЖЛЫГ 2 ДОХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАН АЖИЛЛАЖ БАЙНА.

      Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Мал эмнэлгийн газар хамтран Баянгол, Хан-Уул дүүргийн гэрхорооллын айл өрхийн нохойг бүртгэлжүүлэх, үржил хязгаарлах ажлыг 04 дүгээр сарын 30-оос хэрэгжүүлж эхлэсэн. 
     Баянгол дүүргийн 21,9,10,11 дүгээр хороо, Хан-Уул дүүргийн 4,5,8,13,14,дугаар хорооны гэр хорооллын нохойг бүртгэж, гэрчилгээ, хүзүүвч, пайз олгох, үржил хязгаарлахтай холбоотойгоор нохойд эрүүл мэндийн үзлэг хийх, галзуугаас сэргийлэх вакцин тарих, цагаан хорхойн туулгалт өгөх, байр тоног хэрэгсэлд халдваргүйтгэл хийж, иргэдэд зөвлөгөө өгөх зэрэг мал эмнэлгийн цогц арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна. 

32116934 194654498000804 6895609795189932032 n

      Энэхүү ажлын хүрээнд Баянгол дүүргийн мал эмнэлэг, үржлийн үйлчилгээний “Комлуу ” ХХК-ийн мал эмнэлгээс 3 баг 3024 нохой, Хан-Уул дүүргийн мал эмнэлэг, үржлийн үйлчилгээний Ганган буга ХХК, Түда ХХК , “Гүн тэрэм” ХХК-ийн мал эмнэлгүүдээс 6 баг 5976 нохой, нийт 9 баг, 9000 эзэнтэй нохойг бүртгэж, тэдгээрт мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх ажлыг гүйцэтгэж байна.
Өнөөдрийн байдлаар тус арга хэмжээ 34,7%-тай явагдаж байгаа бөгөөд 2018 оны 06 сарын 10-ныг хүртэл хийж гүйцэтгэхээр төлөвлөөд байна.

Архивын баримтын дээжээс...

НИЙСЛЭЛИЙН МАЛ ЭМНЭЛГИЙН ГАЗРЫН АРХИВЫН БАРИМТЫН ДЭЭЖЭЭС

Монгол орон мал аж ахуйн орон бөгөөд олон зууны туршид нүүдлийн мал аж ахуйг эрхлэн амьдарч ирэхдээ малын өвчин эмгэгийг өөрийн уламжлалт аргаар буюу өвс ургамал хэрэглэх, хатгаж төөнөх гэх мэт аргацаах төдийгөөр 20 дугаар зуунтай золгосон байна.

1923 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Ардын Засгийн газрын тогтоолоор Нийслэл Хүрээ болон Сонгины булан гэсэн 2 салбартай “Мал эмнэлгийн хэлтэс”-ийг Сангийн яамны дэргэд байгуулсан ч төд удалгүй мөн яамны 08 дугаар сарын 18-ны өдрийн тогтоолоор дээрх хэлтсийг Дотоод явдлын яаманд харьяалуулж “Мал эмнэлгийн хэрэг эрхлэх газар” болгожээ.

Малын эмнэлгийн хэлтсээс Нийслэл хүрээний мал алах газар байгуулан гүйцэтгэх дүрмийг боловсруулан хянуулж гүйцэтгүүлэн шийдүүлэхээр Засгийн газрын Төв хорооны 34 дүгээр хурлын 11 дүгээр зүйлд хэлэлцээд ...”Энэхүү дүрмийн уг төлөвлөсөн ба мөнхүү дүрмийн дотор дурдсан мах худалдуулах орон байшинг Сангийн яамнаас хотын захиргаа лугаа зөвлөлдөн бариулсугай...хэмээх явдлыг зүйтэй тул Дотоод яамнаа уг явдлыг эрхлэн гүйцэтгэвээс зохимой...”4 хэмээн тушаасныг үзвэл Мал эмнэлгийн газар байгуулагдахын сацуу тус байгууллагын үйл ажиллагааны дүрэм, зааврыг боловсруулан зохих дээд газруудад уламжлан батлуулж, өөрийн харьяаны бусад байгууллагуудад зарлан мэдүүлж, мөрдүүлэн ажиллаж байсан нь түүхэн баримт, эх сурвалжуудад тэмдэглэсэн зүйл буй.

“Нийслэл Хүрээний Мал алах газар байгуулан гүйцэтгэх” 11 зүйл бүхий дүрмийг Нийслэлийн Мал эмнэлгийн тасгаас зохион Засгийн газраар хэлэлцүүлэн шийдүүлж, дагаж мөрдүүлэн ажиллаж байжээ.

Цаг үеийн мэдээ /2018.04.03/

ГАМШГААС ХАМГААЛАХ БЭЛЭН БАЙДЛЫН ҮЗЛЭГТ

АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

   Нийслэлийн Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр “ГАМШГААС ХАМГААЛАХ БЭЛЭН БАЙДЛЫН ҮЗЛЭГ”-ийг зохион байгууллаа.

    Тус үзлэгт байгууллагын гамшгаас хамгаалах үйл ажиллаагааны зохион байгуулалт, бэлтгэл бэлэн байдлыг хангуулах зорилгоор НМЭГ-ийн албан хаагчид 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн өглөөний 08:00 цагт Улаанбаатар паласын гадаах талбайд бүрэн бүрэлдэхүүнээр жагсаж жигд хувцас, бэлэн байдлын үүргэвчүүдийг бэлтгэн жагсаалын бэлтгэлийг хийж гүйцэтгэв.

Цаг үеийн мэдээлэл /2018.03.30/

    ШҮЛХИЙ ӨВЧНИЙ МЭДЭЭЛЭЛ, ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭ

      Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32-р хорооны Хайрханы нутаг дэвсгэрт оршин суух иргэн Т-н үхэрт 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр малын гоц халдварт шүлхий өвчин оношлогдож, хорио цээрийн дэглэм тогтоон зохих арга хэмжээг аван хэрэгжүүлж байна. Тус голомтод Нийслэлийн Мал Эмнэлгийн газрын эмч, мэргэжилтнүүд, СХД-ийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид, СХД-ийнн МХяналтын хэлтсийн улсын байцаагч, ЦЕГ-ын албах хаагчдын 53 хүний бүрэлдэхүүнтэй Хээрийн штаб ажиллаж байна.

     НМЭГ-аас голомт болон сэжигтэй бүсэд нийт 32000 м2 талбайд ариутгал халдваргүйтгэл хийж, голомтын болон сэжигтэй бүсийн шүлхий өвчинд мэдрэмтгий 1156 толгой мал, амьтанд шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажлыг хийж байна.

More Articles...

Фото мэдээ