• Mongolian
  • English (UK)

Гахайн сонгомол мялзан өвчин

ГАХАЙН СОНГОМОЛ МЯЛЗАН ӨВЧИН

1. Тодорхойлолт: Гахайн сонгомол мялзан нь хавьтлын замаар халдварладаг, өндөр халуурал, цус төлжүүлэх эрхтний гэмтэл, уушиг, бүдүүн гэдэсний нэвчдэст үрэвслээр илэрдэг гоц халдварт өвчин юм. Бүх насны гахай мэдрэмтгий ба ялангуяа өсвөр насны гахай өвчилсөн тоходолд толгой дараалан үхэх эрсдэлтэй байдаг.
2. Үүсгэгч: Flaviviridae язгуурын Pestivirus-ын төрөл, РНХ агуулсан дугуй хэлбэртэй, 35–40 нм хэмжээтэй вирус юм. А, В гэсэн хоёр ийлдсэн хэвшилтэй бөгөөд А хэвшил нь цочмог явцтай, үжил хэлбэрийн мялзан үүсгэдэг бол В нь хэв шинжит бус юм уу архаг мялзанг үүсгэх ба зөвхөн торойд хоруу чанартай байдаг.
Үүсгэгчийн тэсвэрт чанар: Мялзан үүсгэгч вирус нь гадаад орчинд тэсвэртэй. Гахайн цусны ийлдсэнд 11 хоног, 2–40С–д 4–6 сар, хөлдөөсөн маханд 2–4 сар, давсалсан маханд 1 жил, арьсанд 1–2 сар, хатаасан гэдсэнд 3–6 сар, гахайн байранд 1 жил хадгалагдана. 560С–д 60 мин, буцалгахад агшин зуур үхнэ. Өмхийрсөн хүүр болон бууцанд 3–5 хоногийн дараа хөрсөнд 1–2 долоо хоногийн дараа идэвхээ алдана. Химийн бодисуудад мэдрэмтгий.
3. Халдвар дамжих зам: Зэрлэг болон тэжээвэр гахайн үүлдэр, нас харгалзахгүй өвчилнө. Өвчтэй юм уу өвчилж эдгэрсэн гахай халдварын эх уурхай болох бөгөөд тэдгээрийн шээс, баас, салст шүүрдэс, сүү, үртэй хамт ялгаран гарсан вирусээр бохирдсон зогсоол, хашаа саравч, хэвтэр бууц, ус, тэжээл, бэлчээр, тоног хэрэгсэл, хүмүүсийн хувцас, гутал, тээврийн хэрэгслээр дамжин халдвар тархана. Өвчилж эдгэрсэн гахай 3–10 сар тээгч болно. Шаардлагаар нядласан гахайн мах, гулууз, дотор эрхтнүүд халдвар тархах нөхцөл болно. Мал эмнэлгийн хяналтгүйгээр гаднаас гахай авснаас халдвар тархах бүрдэж болно. Шавж, шувуу, мал, амьтан, нохой, мэрэгчид механикаар дамжуулна. Халдвар тэжээл боловсруулах болон амьсгалын зам, арьсаар дамжихаас гадна хавьталын замаар халдварлана. Улирлын шинж чанаргүй байх ба богино хугацаанд бүх насны гахайг хамарч үхлийн хувь өндөр байна.
4. Өвчний эмнэлзүйн шинж тэмдэг: Өвчний нууц үе үүсгэгчийн хоруу чанар, гахайн мэдрэмтгий байдлаас шалтгаалан 3–9 хоног байдаг ч заримдаа 12–20 хүртэл хоног үргэлжилнэ. Өвчин нь хэт цочмог, цочмог, цочмогдуу, архаг ба хэв шинжит бус явцтай байна. Хэт цочмог явц ховор тохиолдох бөгөөд ихэвчлэн хөхүүл болон эхээс тусгаарласан торойд ажиглагдана. Биеийн халуун 41–420С хүрч тэжээлээс гарч гэнэт номойрч бөөлжих, зүрх, амьсгалын эрхтний ажиллагаа хүчтэй алдагдана. 24–48 цаг болоод үхнэ.

ХОНЬ, ЯМААНЫ ЦЭЦЭГ ӨВЧНЫ ТАЛААР

ХОНЬ, ЯМААНЫ ЦЭЦЭГ ӨВЧНЫ ТАЛААР 

1. Тодорхойлолт: Өндөр халуурал, арьс, салст бүрхүүлд цэврүүт гүвдрүү үүсэх, дотоод эрхтний үрэвслийн шинжээр илэрдэг цочмог халдварт өвчин юм.
2. Үүсгэгч: Поксвирусын язгуурын Каприпокс төрлийн үүсгэгчээр үүсгэгдэнэ. Хонь, ямааны цэцэг үүсгэгч нь ийлдсийн нэг хэвшилтэй, бусад төрлийн амьтдыг өвчлүүлдэггүй. Цэцгийн вирус нь тоосгон, гонзгой дөрвөлжин буюу зууван хэлбэртэй, ДНХ агуулсан, 300х270х200 нм хэмжээтэй байдаг.
Үүсгэгчийн тэсвэрт чанар: Цэцгийн үүсгэгч бусад вирусыг бодвол гадаад орчин, малын биемахбод, түүхий эдэд удаан хугацаагаар идэвхээ хадгална. Тухайлбал 2-40С–д 2 жил хүртэлх, өвчилж эдгэрсэн малын бие дэхь хуурай тав хогжруу, тунгалагийн булчирхайд –5–100С–д 4–5 жилийн турш халдварлах чанараа алдахгүй. Мөн өвчилж эдгэрсэн малын үс, ноосонд 2 сар хүртэл, гадаад орчинд 2–6 сарын турш идэвхээ алдахгүй. Харин 1%-ийн карболын хүчлийн уусмалд хэдэн минутын дотор идэвхээ алдана.

 

ХҮН, АМЬТНЫ ГАЛЗУУ ӨВЧИН

ГАЛЗУУ ӨВЧИН

   Галзуу бол амьтан ба хүнд хавьталаао халдаж маш түргэн явцтай, үхэлд хүргэдэг вирүсийн гаралтай өвчин.
Нохой, муур, үхэр, адуу, тэмээ, хонь, ямаа, гахай зэрэг гэрийн амьтад чоно, үнэг, хярс, дорго, буга зэрэг зэрлэг амьтад галзуугийн вирүст мэдрэмтгий.
Энэ өвчин хүнд халддагт гол аюул нь оршдог.
  Галзуугийн вирүс дэлхийн бараг бүх оронд илэрдэг. Зөвхөн Япон, Австрали зэрэг цөөхөн арал дээр л байдаггүй.
Галзуугийн вирүс яаж халддаг вэ.
Энэ өвчнийг үүсгэгч вирүс шүлсэнд агуулагддаг бөгөөд галзуурсан амьтанд хазуулснаас халдвар дамждаг. Хазуулснаас үүссэн шархаар дамжин шүлсэн дэх вирүс биед нэвтэрнэ.
Галзуу амьтны сарвуу, хумсанд наалдсан шүлснээс самардсан шархаар дамжин халдаж бас болно. Энэ вирүс мэдрэлийн судлаар дамжин тархинд хүрч маш түргэн үрждэг. Эндээс вирүс шүлсний булчирхай руу дамжина.

МИНЖ ЦАГИЙН ХУВААРИЙГ НАРИЙН БАРИМТАЛДАГ АМЬТАН

Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг     малын эмч бидэнд өдөр тутам төрөл бүрийн мал, амьтанд урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээ, оношлогоо, эмчилгээ хийлгэх, зөвлөгөө авах, тусламж үйлчилгээ хүсэх иргэд, аж ахуй нэгжийн тоо  нэмэгдэж, үйлчлүүлэгчид нь ашиг сонирхолоороо олон төрлийн амьтныг тэжээж, өсгөж, үржүүлэх болсон нь  мал эмнэлгийн үйлчлэх хүрээ   өдрөөс өдөрт улам  нэмэгдэж,  тэдэнд үзүүлэх мэргэжлийн тусламж үйлчилгээ улам нарийсч, чанартай хүртээмжтэй байхыг биднээс шаардах болсон.

Бусад мэдээллүүд...