• Mongolian
  • English (UK)

МАЛ ЭМНЭЛГИЙН ГАЗРЫН АРИУТГАЛ, ХАЛДВАРГҮЙТГЭЛИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЦААШДЫН ХЭТИЙН ТӨЛӨВ

     Нийслэлийн мал эмнэлгийн газрын ариутгал халдваргүйтгэлийн ажлыг хариуцан ажиллаж байсан үе үеийн малын эмч нар хариуцсан ажлаа чанартай мэргэжлийн өндөр түвшинд хийж ирсэн бөгөөд Нийслэлийн нутаг дэвсгэрт халдварт өвчин гарахаас урьдчилан сэргийлэх халдварт, гоц халдварт өвчин гарсан үед тархаалгүй голомтонд нь устгах, цас зуд, үер, ус зэрэг байгалийн гамшгийн үед ариутгал халдваргүйтгэл хийж мал сүргийг эрүүлжүүлэх, хүн амын хүнсний аюулгүй байдлыг хангаж нийгмийн эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж байна.

     Одоо нийслэлийн мал эмнэлгийн байгууллагууд жилд дундажаар 1.500.000 орчим метр квадрат талбайд шаардлагаар болон урьдчилан сэргийлэх ариутгал халдваргүйтгэл хийж байна.

     Ариутгал халдваргүйтгэлийн зориулалттай тусгай зориулалтын машин, тоног төхөөрөмжүүд шинжлэх ухаан технологын хөгжлийн дагуу улам боловсронгуй болж одоо тус газарт ариутгал халдваргүйтгэлийн зориулалттай БНХАУ-ын FOTON, ОХУ- ын УАЗ маркын автомашинуудаас гадна зөөврийн болон суурин мананцаржуулагч, мотопомп, автомакс зэрэг тоног төхөөрөмжүүд ашиглаж байна.

     Мал амьтан хүрээлэн буй байгаль орчин экологит хортой халдваргүйжүүлэгч бодисуудаас татгалзаж хамгийн сүүлийн үеийн Хай-күф, Экоцид-С, Повидон иод, Киллса, Хлорын шохой зэрэг мал амьтан, хүрээлэн буй байгаль орчин экологит хор багатай бодисуудыг өргөн хэрэглэж байна.

     Нийслэлийн онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газар болон Нутгийн захиргааны байгууллагуудтай нягт хамтран ажиллаж байна.

ЦААШДЫН ТӨЛӨВ

     Нийслэл хотод хүн амын суурьшил байнга ихсэж байгаа, дамжин өнгөрөх хүн, мал амьтан, тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд өсөж байгаа, Манай улсын түүхий эд арьс шир, ноос ноолуурын дийлэнх хэсэг нь Улаанбаатар хотоор дамжин гадаад дотоодын зах зээлд нийлүүлэгдэж байгаа нь мал амьтны гоц халдварт өвчин баруун болон зүүн бүсээс нийслэл хот руу тээвэрлэгдэн нэвтрэх эрсдэл өндөр байгаа тул авто техникийн шалган нэвтрүүлэх товчоодод халдваргүйтгэлийн байнгын ажиллагаатай пункт байгуулах

    Нийслэл хотын хэмжээнд ариутгал халдваргүйтгэл хариуцсан алба байгуулах

    Орчин үеийн ариутгал халдваргүйтгэлийн тусгай зориулалтын техник, тоног төхөөрөмжөөр хангагдаж хүн, мал амьтан, байгаль орчинд аюулгүй бүтээгдэхүүнээр ариутгал хийж нийгмийн эрүүл мэндийн төлөө иргэд, байгууллагатай хамтран ажиллах

    10 жилийн дараа мал амьтны гаралтай түүхий эдээр үйлдвэрлэл, үйлчилгээ явуулдаг иргэн, аж ахуйн нэгжүүдийн 70 хувийг ариутгал халдваргүйтгэлд бүрэн хамруулах зорилтуудыг тавьж байна.