• Mongolian
  • English (UK)

НИЙСЛЭЛИЙН МАЛ ЭМНЭЛГИЙН ГАЗРЫН ЛАБОРАТОРИЙН ТАНИЛЦУУЛГА

     Нийслэлийн мал эмнэлгийн газрын мал эмнэлгийн лаборатори (НМЭГЛ) нь мал, амьтны халдварт, паразиттах болон халдваргүй өвчний нян судлалын болон ийлдэс судлалын шинжилгээ хийх оношлох, МАА-н гаралтай экспорт, импортын түүхий эд, хүнсний бүтээгдэхүүнд сорилтын болон хяналтын шинжилгээ хийх, дүүргүүдийн мал мал эмнэлэг, үржлийн үйлчилгээний нэгжүүд болон хүнсний зах, худалдааны төвүүдийн дэргэдэх мал эмнэлэг, ариун цэврийн лабораториудыг удирдлага арга зүйгээр ханган ажилладаг юм.

     НМЭГЛ нь лабораторийн чанарын удирдлагын тогтолцоог (ЧУТ) нэвтрүүлэх гол зорилгоо болгон ажилласнаар Стандартчилал хэмжил зүйн газрын Итгэмжлэлийн хэлтсээс 1998 онд анх удаа итгэмжлэгдэн, улмаар лабораторийн багаж, тоног төхөөрөмжийг шинэчлэн, итгэмжлэлийн хүрээний тодорхойлолтонд нэмэлт оруулах, стандартчилсан загварын судалгаа гаргах, шинээр ирсэн тоног төхөөрөмж, оношлуурын зааврыг боловсруулах, лабораторит мөрдөх журмуудыг боловсруулах, нэмэлт өөрчлөлт оруулах зэрэг ажлуудыг тасралтгүй сайжруулан хийж, “Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхид тавигдах MNS (ISO)IEC17025:2007” стандартын шаардлагыг ханган 4 дахь удаагаа итгэмжлэгдсэн.

     Өөрийн үйл ажиллагаагаа тасралтгүй чанартай явуулахаар шинжлэгч эмч, мэргэжилтнүүдийн мэдлэг боловсрол, лабораторийн чадавхийг дээшлүүлж, багаж, тоног төхөөрөмжөө шинэчлэн шинжилгээний хүрээгээ өргөтгөн ажиллаж байна.

     НМЭГЛ нь 2013 оноос эхлэн бүтэц, үйл ажиллагаагаа өргөтгөн, мал эмнэлэг, ариун цэврийн магадлан шинжилгээний (МЭАЦМШЛ) ба Оношлогоо, тандалт шинжилгээний (ОТШЛ) гэсэн 2 салбар лабораторитой үйл ажиллагаа явуулж байна.
     МЭАЦМШЛ нь: мал, амьтны гаралтай мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн болон далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд мал эмнэлэг, ариун цэврийн магадлан шинжилгээ, хүнсний микробиологийн шинжилгээ хийж, нийслэлийн хүн амын хүнсний аюулгүй байдлыг хамгаалахад гол үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна.

Лабораторийн шинжилгээнд Монгол Улсын (MNS), олон улсын (ISO) болон бусад стандартын орчин үеийн аргуудыг хэрэглэж, бусад шаардлагыг ханган ажиллаж байна.
МЭАЦ-ийн магадлан шинжилгээнд:
Сүүний-15
Мах, махан бүтээгдэхүүний-9
Өндөгний-2
Зөгийн бал-1
Мал, амьтны тэжээл-4
Хүнсний нян судлалын шинжилгээний-18, нийт 49 арга зүйг хэрэглэж байна.
Лабораторийн шинжилгээг хурдавчлах, ажлыг хөнгөвчлөх зорилгоор орчин үеийн багаж, тоног төхөөрөмж болох махны анализатор, сүүний анализаторыг ашиглаж байна. Махны анализатор нь 4 төрлийн үзүүлэлт (тослог, уураг, чийг, коллаген) Сүүний анализатор нь 12 төрлийн үзүүлэлт (тослог, усны хольц, нягт, уураг, лактоз, тосгүй хуурай бодис, эрдэс бодис, дээжний температур, дээжний хөлдөх температур, PH) тус тус тодорхойлж байна.

     Лабораторийн шинжилгээний явцын тэмдэглэлийг дээж бүрт хөтөлж, шинжилгээний үр дүнг үндэслэн сорилтын гэрчилгээ, баталгаажилтыг олгодог.
Оношлогоо, тандалт шинжилгээний лаборатори нь: Нийслэл хотын нутаг дэвсгэрийн хэмжээнд мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчинд эмнэлзүйн нян судлалын, ийлдэс судлалын шинжилгээ хийх, мал амьтны гаралтай түүхий эд бэлтгэдэг аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн бүтээгдэхүүнд асколын шинжилгээ хийж нийгмийн эрүүл мэндийг хамгаалахад чиглэн ажилладаг.

     2013 оноос тус лабораторит халдварт болон халдваргүй өвчнийг оношлох эмнэлзүйн нян судлалын салбар лабораторийг шинээр байгуулан ажиллаж түгээмэл тохиолддог халдварт өвчнүүд тухайлбал: Мал амьтны гоц халдварт боом, дуут хавдар, энтеробактериоз, ДХХ өвчнүүдийн шинжилгээ хийж эхэллээ.

     Ийлдэс судлалын лаборатори нь бруцеллёз, адууны томуу, адууны халдварт цус багасах өвчин, сүрьеэ, лейкоз, ям, листериоз, нохойн гудрага, галзуу, парвовирус, паразиттах өвчин болох саркопттох өвчин, псоропттох, хориоптох, хонь ямааны демодекстэх, хөх ширх, шар ширх, цахлай, цагаан хорхойтох, эхинококк зэрэг өвчнүүдийн дээж авч, лабораторийн шинжилгээг хийж байна.
Малын халдварт өвчнийг оношлоход:
1.Түргэвчилсэн аргаар эсрэгтөрөгч илрүүлэх иммунохроматографын арга (Шувууны томуу,мал амьтны галзуу, нохойн гударга. . . )
2. Иммунофлуоресценцынарга
3. ФХЭБУ/ELISA/- бруцеллёз
4. НТУ- лейкоз
5. НУ,Розбенгалын урвал, ХХУ - бруцеллёз
6. Асколын урвал/ арьсшир,ноосноолуур/
7.Нян судлал

Хэтийн төлөв:
Лабораторийн шинжилгээний цар хүрээг тэлж, шинжилгээний шинэ арга зүйг эзэмших ажлын хүрээнд:

Биохимийн шинжилгээний лаборатори
Хор судлалын шинжилгээний лаборатори
Цацрагийн шинжилгээний лаборатори
Паразитын шинжилгээний лаборатори
Мөөгөнцөрийн лабораториудыг шинээр бий болгон үйл ажиллагааг эхлүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.
Дээрх лабораториудыг байгуулахаар Нийслэлийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2013 оны зорилтын төлөвлөгөөнд 200 сая төгрөгний (гаммаспектрометр, дээж бутлагч, дэлгэцтэй трихинеллоскоп, атом шингээлтийн спектрофотометр, цусны анализатор, шээсний анализатор, биохимийн шинжилгээ хийх анализатор) багаж тоног төхөөрөмжүүдийг авах зардлыг шийдүүлж тендер шалгаруулаад зарлагдаад байна.

1. Мал, амьтан тэдгээрээс гаралтай түүхий эд, хүнсний бүтээгдэхүүний мал эмнэлэг ариун цэврийн магадлан шинжилгээнд химийн бодис, пестицид, антибиотикийн үлдэгдэл, хүнд металлын үлдэгдлийн шинжилгээ хийх

Portable trichinelloscope (Дэлгэцтэйтрихинеллоскоп) Мал, амьтнаас хүнд халдварладаг трихинелл, финноз зэрэг паразит өвчнүүдийг мах, махан бүтээгдэхүүнээс түргэн хугацаанд үнэн зөв баталгаатай илрүүлэх шинжилгээг хийх

Хүнсний нян судлалын шинжилгээг ELISA урвалаар баталгаажуулах

2. Халдвартөвчнийгорчинүеийндархлаа судлалын болон молекул биологийн шинжилгээний аргаар оношлоно. Үүнд:
    ПГУ-ын тоног төхөөрөмжийг шинээр суурилуулж, энэхүү молекул биологийн шинжилгээний арга зүйг эмчмэргэжилтэнүүдэд эзэмшүүлэх, халдварт өвчний шинжилгээг молекул биологийн шинжилгээний аргын түвшинд хүргэх
    
    Шинэ болон дахин сэргэж байгаа халдварт өвчний оношлогоо, тандалт шинжилгээний чадавхийг нэмэгдүүлэх зорилтуудыг хэрэгжүүлэхээр ажиллажбайна.