• Mongolian
  • English (UK)

УЛААНБААТАР ХОТ ОРЧИМД НОХОЙНООС ХҮНД ДАМЖИН ХАЛДВАРЛАДАГ ЗООНОЗ ӨВЧНИЙ ТАНДАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ДҮН

Товчлол: Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байгаа нохойнд шинжилгээ хийхэд бруцеллёзын болон галзуу өвчний халдваргүй байлаа . Харин шимэгч хорхойн шинжилгээгээр туузан хорхойн болон кокцидозын өндөг тус тус илэрсэн.

Түлхүүр үг: Нохой, тандалт шинжилгээ, бруцеллёз, галзуу, шимэгч хорхой

 

Оршил

Нийслэлийн эдийн засаг, нийгмийн байдал статистикийн 2011 оны 12 сарын байдлаар нийт 61041 нохой байснаас 2012 оны 12 сарын мэдээллээр 65983 нохой тоологдсон нь 8,1% -иар өссөн байна.

Нийслэлийн хэмжээнд нохойн паразиттах өвчнөөс эмчлэн сэргийлэх арга хэмжээнд 24000 нохой хамрагдахаас 24300 нохой туулгалтанд хамрагдаж 101,3% гүйцэтгэлтэй байна. Статистик мэдээллийн 2012 оны тоотой харьцуулахад 41683 нохой эмчлэн сэргийлэх арга хэмжээнд хамрагдаагүй байна.

2011 оны эхний 6 сарын байдлаар нийт 6 дүүрэгт 38380 нохойг алж устгасан мэдээ байна. [1]

Хэдийгээр хараа хяналтгүй нохойн устгал хийгддэг боловч хүн амын нягтшил ихтэй Улаанбаатар хотод хараа хяналтгүй ноход жил ирэх тутам ихсэх хандлагатай байгаа нь нохойноос дамжин халдварт өвчний эрсдэлийг ихэсгэж нийгмийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна.

Иймээс халдвар дамжуулах өндөр эрсдэлтэй нохойн талаархи судалгааг хийж, нохойноос хүнд халдварладаг зооноз халдварт өвчнөөс хүн амыг урьдчилан сэргийлэх , хариу арга хэмжээг оновчтой зохион байгуулах зорилгоор тандалт шинжилгээ явууллаа.

Ажлын хэмжээ, арга зүй

Улаанбаатар хотын СХД-ын 4-р хорооны 47 өрхийг хамруулан,                           30 нохойны цусны ийлдсэнд бруцеллёз өвчний шинжилгээг оношлогооны арга зүйн дагуу /MNS5198:2002/ 47 нохойн баасны дээжинд шимэгч хорхойн өндөг, авгалдай тодорхойлох шинжилгээг Фюллерборны аргаар, 17 нохойны тархинд иммунохроматографийн сорилын шинжилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газрын Мал Эмнэлэг Ариун Цэврийн Лабораторийн ийлдэс судлалын лабораторит хийж гүйцэтгэлээ.

Шинжилгээний дүн

1-р хүснэгт Халдварт өвчний тандалт шинжилгээний дүн

Үзүүлэлт

Бруцеллёз

Галзуу

Бүгд дээж

30

17

Эерэг

-

-

Сөрөг

30

17

Дээрхи хүснэгтээс харахад 30 дээжинд бруцеллёзын, 17 дээжинд галзуу өвчний шинжилгээгээр бүгд сөрөг дүн үзүүлсэн.

2-р хүснэгт Шимэгч хорхойн тандалт шинжилгээний дүн

Үзүүлэлт

Туузан хорхой

кокцидын ооцист

Бүгд дээж

47

47

Эерэг

17

6

Сөрөг

30

41

Дээрхи дүнгээс үзэхэд баасны 47 дээжинд туузан хорхой болон кокцидозын өндөг илрүүлэх шинжилгээгээр 17 дээжинд туузан хорхойн өндөг,             6 дээжинд кокцидозын өндөг илэрсэн.

Шүүн хэлэлцэхүй

Нохойноос хүнд дамжин халдварладаг зооноз өвчинд галзуу, бруцеллёз, эгэл биетэн, бэтэг, лейшманиоз, туузан хорхой, демодекоз, саркоптоз гэх мэт өвчнүүд манай улсад бүртгэгдсэн байна.[2] Бидний хийсэн шинжилгээгээр бруцеллёз болон галзуу өвчний эерэг бием илрээгүй. Харин шимэгч хорхойноос туузан хорхойн болон кокцидозын өндөг илэрсэн.

Дүгнэлт

1. Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт нохойны    цусны 30 дээжинд бруцеллёз өвчний шинжилгээ хийхэд халдваргүй байлаа.

2. Мөн тус нутаг дэвсгэрт байгаа нохойн тархины 17 дээжинд галзуу өвчний шинжилгээ хийхэд тус өвчний халдваргүй байсан.

3. Нохойн 47 баасны дээжинд шимэгч хорхойн шинжилгээ хийхэд 17 дээжинд туузан хорхойн,6 дээжинд кокцидозын өндөг тус тус илэрсэн.

Ашигласан хэвлэл

1.Статистик мэдээллийн үндэсний төвийн мэдээлэл, УБ, 2011.

2.Зооноз Өвчин Судлалын Үндэсний Төв, УБ, 2011.

3.Д.Мэндбаяр, ”Монгол орны мал, амьтдын цагаан хорхойтох өвчнүүд    оношлох,эмчлэх,сэргийлэх аргууд “, УБ,1999.

4.К.И.Кабуладзе, ”Паразитология и инвазионные болезни сельскохозяйственных животных” Москва, 1990.

1.Улаанбаатар хотын нохойн тоошлыг статистик дүн мэдээнд үндэслэж гаргах

2.Хараа хяналтгүй болон халдвар дамжуулах эрсдэлтэй ноход ихсэхэд нөлөөлөх хүчин зүйлс

3.нохойгоор дамжин хүн амын дунд гарч болох халдварт өвчлөлтүүд,хараа хяналтгүй халдвар дамжуулах эрсдэлтэй ноходыг бууруулах зорилттой дараах шинжилгээг хийж гүйцэтгэв.

Бичсэн: Паразит өвчин хариуцсан их эмч Б.Баянжаргал                

Нохойноос дамжин хүнд халдварлах өвчнүүд :1.Демодекоз

Demodex canis хачиг нь 0,25-0,3мм урттай үсний уутанцар,хөлсний болон тосны булчирхайд амьдарч үржин тосоор хооллон хатангирал үүсгэж үс их хэмжээгээр унах шинж илэрнэ.Мөн арьс зузааран улайж толгой ,хөлний арьс цэврүүтэн тунгалаг шингэн гоожих ,хатаж тав хальс үүсгэх шинж тэмдэг илэрнэ.

Энэхүү хачиг нь хүнд дамжин халдварлахдаа 2 хэлбэрээр илэрдэг.

  • 1.Demodex folliculorum — үсний уутанцарт байрладаг.
  • Demodex brevis — нүд ,сормуус,зовхийг гэмтээдэг байна.

Энэхүү хачиг нь хүнд дамжин халдварлахдаа 2 хэлбэрээр илэрдэг.

  • 1.Demodex folliculorum — үсний уутанцарт
  • Demodex brevis — нүд ,сормуус,зовхины арьсан дор байрлан гэмтээдэг байна.