• Mongolian
  • English (UK)

2013 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛЫН ТАЙЛАН

НИЙСЛЭЛИЙН  МАЛ ЭМНЭЛГИЙН  ГАЗРЫН

2013 ОНЫ ЭХНИЙ ХАГАС  ЖИЛД  ХИЙЖ  

    ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛЫН ТАЙЛАН

            2013.06.24                                                                            Улаанбаатар  хот

            Нэг.  Үйл  ажиллагаандаа хэрэгжүүлж буй  хууль,  тогтоомжийн талаар

            Монгол  Улсын  Засаг  захиргаа,  нутаг дэвсгэрийн  нэгж,  түүний удирдлагын тухай хууль, Малын  удмын сан,  эрүүл мэндийг хамгаалах тухай  хууль, Төсвийн  тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулиудыг мөрдөж  ажиллаа.

            Дэлхийн  мал, амьтны  эрүүл мэндийн   байгууллагын зөвлөмж, Монгол  Улсын  Үндэсний Аюулгүй   байдлын  зөвлөлийн 2011  оны 06 дугаар сарын 08-ны 23/20 дугаар  зөвлөмжийн дагуу   Нийслэлийн мал  эмнэлгийн   газрыг мэргэжлийн   удирдлагаар хангах чиглэлийг  үндэслэл болгон  Нийслэлийн  Засаг даргын 2013  оны Б/57 дугаар  захирамжаар тус  байгууллагын   удирдлагыг 2013 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс   мэргэжлийн  удирдлагаар хангалаа.

 

 Нийслэлийн  Засаг дарга бөгөөд Улаанбаатар  хотын  захирагчийн                2013-2016  оны  үйл  ажиллагааны мөрийн  хөтөлбөр, Нийслэлийн  эдийн засаг,  нийгмийг хөгжүүлэх 2013  оны зорилтыг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, 2013  онд хэрэгжүүлэх  үйл  ажиллагааны төлөвлөгөө, Мал  эмнэлгийн  урьдчилан сэргийлэх  арга хэмжээний талаар Улсын  мал эмнэлэг,  үржлийн газраас  өгсөн  албан даалгавар, Нийслэлийн   Засаг даргын 2013 оны  А/27, А/338 дугаар  захирамжийг хэрэгжүүлэн  ажиллаж  байна.

Нийслэлийн эдийн  засаг, нийгмийг  хөгжүүлэх 2013  оны зорилтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд “Нийслэлийн мал эмнэлгийн газарт  мал эмнэлэг ариун цэвэр, магадлан шинжилгээний иж бүрэн лабортори байгуулах”-аар тусгагдаж,   хөрөнгийн асуудлыг  2013  оны төсвийн тодотголд тусгуулан шийдвэрлүүлээд байна.

            Хоёр. Мал  эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар :

            Нийслэлийн  Засаг  даргын 2013 оны  А/338  дугаар захирамж,    үндсэн  үйл ажиллагааны  төлөвлөгөөний дагуу  нийслэлийн  нутаг  дэвсгэрт  мал эмнэлгийн  ажил  үйлчилгээ эрхэлж  буй   мал эмнэлэг  үйлчилгээний 20 аж  ахуйн нэгжтэй  хамтран  ажиллах гэрээ  байгуулан, үйл  ажиллагааны санхүүжилтийн  урьдчилгаа  олгож, доорхи  ажлуудыг   хийж гүйцэтгүүлж  байна.Үүнд:

           


Урьдчилан сэргийлэх арга хэмжээний нэр
Төлөвлөгөө
/мянган, толгой мал, амьтан/
Гүйцэтгэл
/мянган, толгой мал, амьтан/
Хувь
1.
18 төрлийн халдварт  өвчнөөс урьдчилан сэргийлэх  арга  хэмжээнд
723.1
507.5
70.2
2.
Шувууны  гоц  халдварт  өвчнүүдээс   урьдчилан сэргийлэх  вакцинжуулалт
 
728.0
807.4
100
3.
Адууны  халдварт цус  багадах  өвчний тандалт шинжилгээнд
1.2
1.2
100
4.
Паразиттах  өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд
629.6
295.6
46.9
5.
Ариутгал  халдваргүйжүүлэлтийн арга  хэмжээнд
1653.4
846.5
51.2
           

Нîõîé, æèæèã àìüòíû ýì÷èëãýýíä 525 нохой, 45 муур, 13 туулай, 6 тагтаа нийт 363 тэжээвэр амьтанд эрүүл мэндийн үзлэг шинжилгээ хийж, хугарсан яс боох, чиâ тайрах, цэвэр, бохир шарх цэвэрлэх гэдэс болон тэжээл боловсруулах эрхтэнд мэс ажилбарууд хийхийн зэрэгцээ халдваргүй өвчний өдөр тутмын эмчилгээг шинж тэмдгийн үндсэн дээр чанартай эмчилж үйлчилсэн.

Мөн 225 нохойд халдварт өвчний хам вакцин тарьж, 72 нохой, мууранд цагаан хорхойн эсрэг туулгалт хийж, 173 нохой мууранд шинээр гэрчилгээ олголоо.

Нохой,  жижиг амьтны  эмчилгээ  үйлчилгээ, эмийн  худалдан  борлуултаас  10.7  сая төгрөгийн  орлогыг төсөвт  оруулсан байна.

Нийслэлийнхэмжээгээр халдварт болон  халдваргүй өвчний 535  óäààãèéí дуудлагаíä ìàë ýìíýëãèéí ýì÷èëãýý, ¿éë÷èëãýýã ¿ç¿¿ëñнээс Нийслэлийн мал  эмнэлгийн газрын эмч  мэргэжилтнүүд 35, дүүргийн  мал эмнэлгийн  үйлчилгээний нэгжүүдийн  малын эмч  нар 500 дуудлагад  ажилласан байна.

Хан-Уул дүүргийн 14 дүгээр  хорооны Өлзийтийн   25-375 тоотод   оршин  суух иргэн  Ц.Пүрэвдоржийн   тус дүүргийн 8 дугаар  хорооны  нутагт  үхсэн   үхэрт  “Малын боом  өвчин”   оношлогдож,  тус  дүүргийн  Засаг даргын                        2013  оны 05 дугаар сарын 24-ний   өдрийн А/131  дүгээр  захирамж гарч,   хорио цээрийн  болон хязгаарлалтын   дэглэм  тогтоосон.

Хорио цээр тогтоосон   халдварын  голомтонд байгаа  19 өрхийн                           266  толгой  малыг  вакцинжуулж,   өдөр  бүр эрүүл мэндийн   үзлэг  хийн, малын  хашаа, хороо,  тоног хэрэгсэл,   орчны талбайд   халдваргүйжүүлэлт  хийж,  мөн   Нисэх,  Яармагийн  автотехникийн  шалган   нэвтрүүлэх товчоонууд дээр  ариутгал  халдваргүйжүүлэлтийн   пост гарган  халдваргүйжүүлэлтийн   арга хэмжээ  зохион  байгуулан ажиллаа.

Голомтонд байгаа  иргэн  Намхайдоржийн   18 үхэр, 4 тугал,  иргэн  Пүрэвдоржийн 24 үхэр, 13 тугалд    2013  оны  05 дугаар сарын  24-ний  өдөр  боом  өвчнөөс   сэргийлэх вакциныг  тарьж,   бүх малд  эрүүл мэндийн  үзлэг өдөр  бүр  хийх явцад уг   өвчний сэжиг илрээгүй тул  2013 оны 06 дугаар сарын 07-ний өдөр  төгсгөлийн  ариутгалыг  хийж  гүйцэтгэлээ.

Боом өвчний халдварын голомтын ариутгал  халдваргүйжүүлэлтийн 1, үхсэн мал, амьтны хүүр сэг, зэмийн орчинд 1,  Нисэх, Яармагийн  АТШБТовчоон дээр тус бүр 1,  нийт   4цэгт Нийслэлийн  мал эмнэлгийн газар  болон  Хан-уул  дүүргийн мал  эмнэлгийн  үйлчилгээний нэгжийн ТҮДА ХХК, Гүнтэрм ХХК, Ганган буга ХХК-ний малын  эмч, жолооч 24, автомашин 8, автомакс 6, мотопомф 4 –тэй    халдваргүйжүүлэлтийн ажлыг зохион байгууллаа.

Халдварын голомтонд байгаа малын хашаа, хороо, тоног хэрэгсэл, худаг уст цэг, бэлчээр, нийтийн эзэмшлийн гудамж талбай болон хязгаарлалтын бүсийн нийт 105275 м2талбай, 12751 тээврийн хэрэгсэлд халдваргүйжүүлэлт хийж,  2354 кг хлорын шохой, 329 кг киллса зарцуулснаас Нийслэлийн мал эмнэлгийн газар 88125 м2 талбайд халдваргүйтгэл хийж хлорын шохой 705 кг, киллса 304 кг-ийг тус тус зарцуулж ажилласан.

Боом  өвчин оношлогдсонтой  холбогдуулан Нийслэлийн мал эмнэлгийн газрын даргын А/31, А/32 тушаалуудыг  гаргаж, Нийслэлийн 9 дүүрэг, 3 тосгон дахь мал эмнэлэг, үржлийн үйлчилгээний 20 аж ахуйн нэгжид боом өвчнөөс сэргийлэх вакцинжуулалтанд хамрагдаагүй малыг яаралтай вакцинд хамруулах ажлыг эрчимжүүлэх, малын шилжилт хөдөлгөөнд хяналт тавих, мал эмнэлгийн бэлэн байдлыг хангаж, ажлын хариуцлагыг өндөржүүлэх, малд эрүүл мэндийн үзлэг тандалт хийж, өдөр бүр мэдээлж ажиллахыг үүрэг болгон гарын авлага материалаар хангаж, малчид, иргэдэд боомоос сэргийлэх зөвлөмж хүргүүлэн ажиллаа.

Хорио  цээрийн  болон хязгаарлалтын дэглэмийн хугацаанд   Монгол  Улсын “Засаг захиргаа,  нутаг  дэвсгэрийн нэгж,  түүний удирдлагын тухай хууль”, “Гамшгийн тухай хууль”,  “Малын  удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хууль”, Хүнс,  Хөдөө  Аж Ахуй,  Хөнгөн Үйлдвэрийн  сайдын 2010  оны  А/67 дугаар тушаалаар  батлагдсан “Мал,  амьтны боом   өвчинтэй тэмцэх заавар”-ын   дагуу  холбогдох байгууллагууд   хамтарч  ажилласны үр   дүнд тухайн   өвчний халдварыг  тархаалгүй  голомтонд  нь устгасан.

Боомын   голомтонд  вакцинд хамрагдсан малын тоо


Өрхийн тоо
Адуу
Үхэр
Хонь
Ямаа
Бүгд
0
1
2
3
4
5
6
1
22

232
1
33
266
дүн


  1. 266
     

Боомын вакцинжуулалтанд  хамрагдсан  нийт малын тоо       


Өрхийн тоо
Адуу
Үхэр
Хонь
Ямаа
Бүгд
0
1
2
3
4
5
6
1
200
177
2443
3118
2862
8600
Дүн


  1. 8600
     

Хан-Уул дүүргийн 13, 14  дугаар хорооны   нутаг  дэвсгэрт  болсон  үер усны   гамшгийг арилгах  ариутгал   халдваргүйжүүлэлтийн   ажлыг  Улаанбаатар  хотын   Захирагчийн ажлын  албаны   инженерийн байгууламжийн  хэлтэс,  Нийслэлийн Үйлдвэр  хөдөө  аж ахуй   газар,   Хан-Уул дүүргийн  Онцгой байдлын  хэлтэс,   Мэргэжлийн хяналтын хэлтэс,   Эрүүл мэндийн  нэгдэл,  13, 14 дүгээр  хорооны   Засаг дарга болон   бусад  холбогдох газруудтай   хамтран 2013  оны 06 дугаар сарын  08-наас 06  дугаар сарын 12-ны   өдрүүдэд зохион  байгуулж  ажиллаа.

Уг  ажилд   Нийслэлийн мал  эмнэлгийн  газраас ариутгалын   автомашин                   -4, малын  эмч, мэргэжилтэн 11 оролцож,   үер усны гамшигт  өртсөн   нийтийн эзэмшлийн талбай, хашаа хорооны  хог, лаг  шавар зэргийг   холбогдох байгууллага,   хувь  иргэнээр  цэвэрлүүлсний дараа  HI COP-ын  1:90 уусмалаар  шүршиж, жорлон,  муу  усны  цооногт   хлорын    шохойг  хуурайгаар  цацаж,  ариутгал халдваргүйжүүлэлтийг  хийлээ.

Ариутгал халдваргүйжүүлэлтэнд  13,14  дүгээр хорооны   үер усны  гамшигт өртсөн  45 өрхийн  хашаа, хороо,  жорлон, муу  усны цооног,  мөн  нийтийн эзэмшлийн   гудамж  зэрэг 19000 м2 талбай   хамрагдаж, 2080 кг   ариутгалын бодис  зарцууллаа.

Гурав.Мал  эмнэлэг, ариун  цэврийн лабораторийн  шинжилгээний талаар:

             

Нèéñëýëèéí õ¿í àìûн хүнсний аюулгүй байдал, нийгмийн эрүүл мэндийг хамгаалахçîðèëãîîð мал амьтан тэдгээрийн гаралтай хүнсний бүтээгдэхүүнýýð үйлдвэрлэл үйлчилгээ ÿâóóëæ  áóé байгууллага, àæ àõóéн íýãæ, иргэдийн мах махан бүтээгдэхүүн, сүү сүүн бүтээгдэхүүн, арьс шир, ноос ноолууранд мал  эмнэлэг, ариун  цэврийн  үзлэг øèíæèëãýý, тандалт хийж   ажиллаж  байна.

Нийслэлийнмал  эмнэлгийн  газар болон хүнсний зах,  худалдааны төвийн дэргэдэх  Мал эмнэлэг,  ариун  цэврийн лабораториор  мал,  амьтны гаралтай   хүнсний  бүтээгдэхүүний  шинжилгээг:


Дээжийн төрөл
Шинжилгээний  төрөл
Төлөвлөгөө /дээжийн тоо, ш/
Биелэлт /дээжийн тоо,ш/
Нийт тоо хэмжээ
Хувь
1.
Мах, махан  бүтээгдэхүүн
Нян судлал
358
358
 
86672 кг
 
100
Магадлан  шинжилгээ
506
506
Бүгд
864
864
2.
Сүү,  сүүн  бүтээгдэхүүн
Нян судлал
18
1
 
1956,8л
 
100
 
Магадлан  шинжилгээ
228
265
Бүгд
246
266
3.
Өндөг
Нян  судлал
99
132
12949 мян,ширхэг
 
100
Магадлан  шинжилгээ
5776
7920
Бүгд
5875
8052
 
Нийт  дүн
Нян  судлал
475
491
 
 
100
Магадлан  шинжилгээ
6510
8691
 
Бүгд
6985
9182
 
 
Сүүний  цагирган  урвал
НМЭГ
 
253
 
 
 
32
 
Хүнсний зах,  худалдааны төвийн МЭАЦЛ
 
729
 
Бүгд
3100
982
 
 

Хүнсний зах,  худалдааны төвийн дэргэдэх  мал  эмнэлэг,  ариун цэврийн  лабораториудаас  хяналтын шинжилгээнд  дээж  авах  графикийн дагуу  хамруулаад  байна.


Хүнсний зах,  худалдааны төвийн нэр
Дээжийн тоо /ш/
Нийт  дүн
мах
сүү
өндөг
загас
тайлбар
0
1
2
3
4
5
6
7
1.
Меркурий ХТөв
1
 
 
7
 
8
2.
Хүчитшонхор ХТ
 
8
 
 
 
8
3.
Бөмбөгөр ХТөв
 
7
 
 
 
7
4.
Хашака ХХК
2
 
 
 
 
2
5.
Комлуу ХХК
1
 
 
 
 
1
6.
Даян-Өндөр ХХК
2
7
 
 
 
9
7.
ТОСО ХТөв
12
101
 
 
Аарууланд  гурил -9, сүүнд бруцеллёз 14, усны хольц -3
113
8.
Хаангэр ХХК
39
 
 
4
 
43
9.
Хатансүйх импекс ХХК
5
 
 
 
 
5
10.
Рестарон, зоогийн газар /26/
 
 
 
2
 
2
 
Нийт  дүн
62
123
 
13
 
198
 

            Сорилын  болон шалгалт тохируулгын  лабораторийн  чадавхид тавих   ерөнхий шаардлага MNS ISO 17025:2007 стандартад  бэлтгэж,   итгэмжлэлийн   хугацааг сунгуулах   бэлтгэл ажлыг  хангаж  байна.

            Бэлтгэл  ажлын хүрээнд  лабораторийн   багаж, тоног төхөөрөмжийн   шинэчилсэн судалгаа,  итгэмжлэлийн  хүрээний тодорхойлолтонд нэмэлт оруулах, стандартчилсан  загварын судалгаа  гаргах,  шинээр ирсэн  тоног төхөөрөмжүүдийн  зааврыг  боловсруулах,   лабораторит мөрдөх журмуудыг   шинэчлэн  боловсруулах, нэмэлт өөрчлөлт   оруулах  зэрэг ажлуудыг  хийж  байна.


Шинжилгээний нэр төрөл
Төлөвлөгөө
/дээжийн тоо/
Биелэлт            / дээжийн тоо/
хувь
1.
Ийлдэс судлалын шинжилгээ
 
17650
 
1499
 
8.4
2.
Иммунохроматографын шинжилгээ
700
14
2.0
3.
Нян  судлалын  шинжилгээ
160
10
6.2
4.
Асколын  шинжилгээ
13250
6323
47.7
 

            Ийлдэс  судлалын шинжилгээгээр 13 үхрийн   цусны   ийлдэсд бруцеллёзын  өвчин  илэрснийг  Улсын  мал  эмнэлэг, ариун  цэврийн төв  лабораторид баталгаажуулахад  4 үхрийн  цусны ийлдсэнд бруцеллёз  өвчин  илэрсэн байна.

            Мөн Багануур,  Багахангай, Налайх  дүүргээс  ирүүлсэн хонь,  ямааны  эмгэгт  эдийн  дээжинд MNS 4644:98, 4390:96 стандартын дагуу   шинжлэхэд  энтеробактериоз,  дотрын халдварт  хордлого,  Хан-уул дүүргээс   ирүүлсэн үхрийн дэлүүний  дээжинд  иж балнад,   Сонгинохайрхан  дүүргээс ирүүлсэн  буглааны  дээжинд staphylacocc aureus   илэрсэн  байна.

            Эдгээр   дээжийн өсгөврийг  ялган   Улсын  мал эмнэлэг,  ариун  цэврийн төв лабораторид   илгээн  оношийг баталгаажуулж,  холбогдох арга  хэмжээг авлаа.

            Паразиттах  өвчнийг оношлох,  тандах  шинжилгээний ажлыг 7 дугаар сараас   эхлэн  зохион  байгуулахаар төлөвлөн ажиллаж  байна.

Дөрөв. Захиргаа  аж ахуй, хангамж   үйлчилгээний  талаар:

Нийслэлийн  Засаг даргын шуурхай  зөвлөгөөнөөс  өгсөн үүрэг  даалгаврын дагуу  байгууллагын гаднах талбайн  цас мөс,  хог, шороог  цэвэрлэх ажлыг  7 удаа   зохион байгуулж  ажиллаа.

Энэ  ажлын хүрээнд   нийтийн  эзэмшлийн 1500м2 талбайг  цэвэрлэж,                  4,5  тн хог   зайлуулсан  байна.

Мал  эмнэлгийн  газрын  барилга  нь 1975 онд  ашиглалтанд орсон,  байнгын эм  реактив,   химийн бодис хадгалагдаж   энэ  нь байрны  ашиглалтанд нөлөөлсөн,   агааржуулалт  муутайгаас   химийн  бодисын  үнэр  нэвчсэн нь   орчин  үеийн   багаж төхөөрөмжийг  суурилуулан ажиллуулахад хүндрэлтэй, байрны агааржуулалт муу, лаборатори болон офиссын  зориулалтын  өрөөний хүрэлцээ муутай  байна.

Гэвч өөрийн боломж  нөхцлийг   судлан үзэж,   эмч  нарын өрөө, тасалгааг   шинээр зохион  байгуулан, лаборатори,    жижиг  амьтан үзэх амбулаторийн  өрөөг тусгаарлах  засвар өөрчлөлтүүдийг  хийлээ.

Мөн  камерийн  системийг шинэчлэн  сайжруулж,   интернетийн хурдыг  нэмэгдүүлж,  дотоод сүлжээг  шинээр  хийж гүйцэтгэлээ.

 Байгууллагын  веб сайтыг  шинээр  хийлгэхээр   нийт эмч,  ажилтнуудын  дунд санал асуулга  явуулж, орчин  үеийн, мал  эмнэлгийн  мэдээлэл технологийг  харуулахуйц веб   сайтыг хийлгэхээр  төлөвлөж, үнийн  саналыг харьцуулан, гэрээ  байгуулж, холбогдох  мэдээллүүдийг  бэлтгэн, холбоосыг  хийхээр  бэлтгэл ажлыг  хангаад  байна.

Монгол  Улсын  Үндэсний Аюулгүй   байдлын  зөвлөлийн 2011  оны 06 дугаар сарын 08-ны 23/20 дугаар  зөвлөмж, Шинэчлэлийн  Засгийн газрын   үйл  ажиллагааны  хүрээнд   мал  эмнэлгийн салбарт   бодлогын  болон бусад олон  шинэчлэлүүдийг хийхтэй холбогдуулан Нийслэлийн  Мал  эмнэлгийн газрын    бие даасан   өнөөгийн үйл  ажиллагааны  чиглэл мэргэжил,  удирдлагын хувьд өргөжиж, зах зээлийн  нөхцөл байдалтай  холбоотойгоор олон  улсын  жишигт нийцсэн,   өрсөлдөх чадвартай боловсон хүчин, итгэмжлэгдсэн  лабораторийг  бий болгож, байгууллагын  бүтэц, орон тоог  нэмэгдүүлэх,  стандартын шаардлага хангасан  мал  эмнэлгийн газрын оффис болон лабораторийн  байрыг  шинээр барих    шаардлагатай тул Нийслэлийн  Засаг даргын тамгын  газрын Стратеги бодлого, төлөвлөлтийн газарт  саналаа  хүргүүлж, зураг төсвийн  60,0  сая төгрөгийг  шийдвэрлүүлээ.

            2013  онд  мал   эмнэлгийн  ажил үйлчилгээнээс улсын төсөвт 41,5 сая төгрөгийг эхний хагас  жилийн  байдлаар оруулах төлөвлөгөөтэйгөөс  одоогийн байдлаар  81,0 сая  төгрөгийг оруулж,  орлогын төлөвлөгөөг 2 дахин давуулан  биелүүлээд  байна.

            Сүүлийн  жилүүдэд  нийслэлийн  нутаг  дэвсгэрт болон   тусгай  хамгаалалттай газарт төрөл   бүрийн  зэрлэг шувуу, нохой, муур, амьтан  үхсэн, түүнийг  ил  хаясан байна  гэсэн  дуудлага ихээр ирж, тэр  бүгдэд  манай  байгууллага  түргэн шуурхай  үйлчилгээ  үзүүлж, ариутгал халдваргүйжүүлэлтийн  ажлыг  хийж,  мал  эмнэлгийн  ажил үйлчилгээний  бэлэн  байдлыг 24 цагийн турш  ханган ажиллахад  автомашины  ашиглалт шаардлага хангахгүй  байна.   

           

            Дээрхи  ажлыг 1997  онд  үйлдвэрлэсэн суудлын Тоёото терсел маркийн   үйлчилгээний автомашин,  1999 онд үйлдвэрлэсэн  Верна аксент, 2001 онд үйлдвэрлэсэн  BLACK, 1984онд үйлдвэрлэгдсэн  ГАЗ-52 ариутгалын  тусгай  зориулалтын автомашинуудаар гүйцэтгэж  байгаа боловч, уг машинуудын    гүйлт км  нь дууссан,  дахин засварлаж  сэлбэхэд  засвар үйлчилгээний  зардал их  гарахаас гадна  үйлчилгээний бэлэн  байдлыг  хангах боломжгүй болсон тул уг  автомашинуудыг акталж,  данснаас хасах,  дуудлагын  худалдаагаар худалдах,  дээрхи  автомашинуудын  оронд үйлчилгээний   шаардлага хангах  автомашинуудыг шинээр  олгох асуудлыг  шийдвэрлүүлэхээр  Нийслэлийн Өмчийн  харилцааны  газарт  албан  бичиг  хүргүүлээд байна.

            Мал  эмнэлгийн ажил  үйлчилгээний  бэлэн байдлын  шаардлага хангахуйц,  ариутгал халдваргүйжүүлэлтийн тусгай зориулалтын  болон   дуудлага үйлчилгээний  2 автомашины  зардлыг Монгол Улсын  Төсвийн  тухай хуулийн 58.2.12,  Сангийн  сайдын 2012 оны  239 дүгээр тушаалаар  батлагдсан “Засаг даргын  нөөц  хөрөнгийн  зориулалт,  зарцуулалтын  нийтлэг журам”-ын           6,7 дахь  заалтын дагуу Засаг даргын  нөөц хөрөнгийн  гамшгийн хор  уршгийг  арилгах зардлаас шийдвэрлүүлэх   албан  бичгийг Нийслэлийн  Засаг дарга бөгөөд Улаанбаатар  хотын  захирагчид хүргүүлээд  байна.

Мөн мал, амьтнаас   хүнд халдварладаг  халдварт  өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор халдварт өвчнөөр   үхэж  хорогдсон  мал,  амьтны  сэг зэм, хүнсэнд тэнцэхгүй бүтээгдэхүүнийг   устгаж,  байгаль орчин болон   хүн амын  эрүүл мэндийг хамгаалж,  нийгмийн аюулгүй  байдлыг хангах,   эрүүл орчныг бүрдүүлэхээр  мал, амьтны сэг зэм устгах устгалын  нүх /ям беккар/-ийг Сонгинохайрхан, Налайх  дүүргийн  түүхий эдийн  захуудын дэргэд  барих

            Шинээр  баригдаж буй   автотехникийн шалган  бүртгэх товчооны  дэргэд мал  эмнэлгийн ариутгал халдваргүйжүүлэлтийн  пункт,  мал эмнэлэг,  ариун  цэврийн магадлан  шинжилгээний лаборатори  байгуулахтай  холбогдуулан ариутгал халдваргүйжүүлэлтийн тоног төхөөрөмж  худалдан авах

НийслэлийнЗасаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал  хариуцсан  орлогч даргын 2013 онд мал  эмнэлгийн талаар  авах арга  хэмжээ, зорилтод тусгагдсан  “нийслэл хотод мал  эмнэлгийн үйлчилгээний   загвар аж ахуйн  нэгж байгуулах”  ажлын хүрээнд  Сонгинохайрхан  дүүргийн мал эмнэлгийн  үйлчилгээний нэгж,  Багануур дүүргийн мал эмнэлгийн үйлчилгээний нэгжүүдийг  сонгон  уг ажлыг зохион  байгуулах

Мөн дээрхи  ажлын хүрээнд “мал эмнэлэг,  ариун  цэврийн загвар  лаборатори  байгуулах”-тай  холбогдуулан мал эмнэлэг, ариун цэврийн сорилт шинжилгээний  итгэмжлэгдсэн  лабораторийг шаардлагатай  тоног төхөөрөмжөөр хангах

Байгууллагын гаднах  410  м2 зам, талбайг  асфальтдах

Мал,  амьтны сэг зэм устгах устгалын нүх барих,   ариутгал халдваргүйжүүлэлтийн  тоног төхөөрөмж  худалдан авах, мал  эмнэлгийн үйлчилгээний  2 загвар аж  ахуйн нэгж байгуулах, хөндлөнгийн  хяналтын лабораторийн чадавхийг сайжруулах, байгууллагын  гадна зам, талбайг  асфальтдахад  шаардлагатай 508.0 сая төгрөгийг  2013 оны  төсвийн тодотголын  хөрөнгө  оруулалтын төлөвлөгөөнд тусгуулахаар ажиллаж байна.

Монгол  Улсад   шинжлэх ухааны  мал  эмнэлгийн байгууллага үүсч  хөгжсөний 90  жилийн ойг  2013 оны 09  дүгээр сард  тэмдэглэхээр Үйлдвэр  Хөдөө  Аж Ахуйн  сайдын тушаал  гарсны дагуу түүхт  90 жилийн ойг  тэмдэглэн  өнгөрүүлэхэд шаардлагатай 19.5  сая  төгрөгийн зардлыг   Засаг даргын нөөц  сангаас   шийдвэрлүүлэхээр  Улсын онцгой  комисст  албан бичиг  хүргүүлэн  ажиллаж байна.

Мал  эмнэлгийн  ажил үйлчилгээнд  шинэ  дэвшилтэт технологи  нэвтрүүлэх зорилгоор мал амьтны  халдварт  болон эмгэгт материал, лабораторийн  хаягдал,  үхсэн амьтны   хүүр сэг зэм,  биологийн гаралтай  хаягдлыг  шатаах зөөврийн болон суурин зуух зайлшгүй шаардлагатай  байгаа тул шаардлагатай  140.0 сая төгрөгийг  шийдвэрлэж  өгөх хүсэлтийг  Улсын мал  эмнэлэг,  үржлийн газарт тус тус  хүргүүлээд байна.

            Нийслэлийн  Засаг даргын 2013 оны  Б/57 дугаар  захирамжийн дагуу    байгууллагын  дүрэм, бүтэц,  орон  тооны хязгаарыг  шинэчлэн  боловсруулж, холбогдох  байгууллагуудаас   саналыг авч, ажиллаж  байна.

            Байгууллагын  хөдөлмөрийн дотоод  журам,  нийт ажиллагсадын  хөдөлмөрийн  гэрээ, ажлын  байрны  тодорхойлолтуудыг  шинэчлэн, боловсруулж,  батлуулаад  байна.

 

            Үндсэн  үйл ажиллагааны   чиглэлээр 40 тушаал,  боловсон  хүчний  чиглэлээр  45  тушаал  гаргаж, биелэлтийг  тооцож  ажилласан байна.
 
Холбогдох байгууллагууд руу 80 бичгийг боловсруулан  хүргүүлж, аж  ахуйн  нэгж  байгууллагуудаас  85 бичгийг  хүлээн  авч,   хариутай бичгийн  шийдвэрлэлтэнд   хяналт тавин ажиллалаа.

             Иргэд үйлчлүүлэгчид болон   тус  байгууллагын эмч  ажиллагсадаас  нийт 28 өргөдлийг  бүртгэн  хүлээн авч,   хуулийн  хугацаанд  шийдвэрлэж  ажилласан.

            Тав.  Сургалт семинарит  хамрагдсан болон  зохион байгуулсан  ажлын талаар:

Улсын  мал эмнэлэг,  үржлийн  газар, Монголын  мал эмнэлгийн  холбооноос  зохион байгуулсан  “Малын  эмч”-ийн итгэмжлэлийн  сургалтанд  дүүргийн мал  эмнэлгийн  үйлчилгээний нэгжийн  болон Нийслэлийн  мал  эмнэлгийн газрын  22 эмчийг  хамрууллаа.

Швейцарийн хөгжлийн агентлагийн  Малын  эрүүл мэнд төслөөс  зохион  байгуулсан  эпидемиологийн сургалтанд 1, Мал  эмнэлгийн хүрээлэнгийн   Халдварт,   дархлаа судлалын  тэнхимээс  зохион байгуулсан  “Бруцеллёз  өвчний оношлогоо,  тандалт”  сургалтанд 2,  “Лабораторийн  шинжилгээний арга  зүй”  сургалтанд 3,  Хөдөө аж  ахуйн  удирдах ажилтны  зөвлөгөөнд 2, Улсын  мал эмнэлэг,  ариун  цэврийн төв  лабораторийн  зохион байгуулсан  “Хүнсний  халдварт хордлого илрүүлэх”  сургалтанд 1, Нийслэлийн  Засаг даргын тамгын  газрын Хууль,  эрх  зүйн  хэлтсээс   Нийслэлийн  хэрэгжүүлэгч агентлаг,   дүүргийн   хүний эрх,   хууль,  эрх зүйн  асуудал  хариуцсан  мэргэжилтнүүдийн  дунд зохион  байгуулсан хуулийн  сургалтанд 2, Швейцарийн  хөгжлийн агентлагаас  зохион  байгуулсан мал  эмнэлгийн удирдах  ажилтнуудад зориулсан “Байгууллагын манлайлал, менежмент”-ийн сургалтанд  1 хүн, нийт 13  эмч, мэргэжилтнийг  сургалтанд хамруулсан  байна.

Нийслэлийн мал  эмнэлэг,  үржлийн мэргэжилтний  нэгдсэн  зөвлөгөөнийг 2013  оны 05 дугаар сарын 01-ний  өдөр Нийслэлийн  мал  эмнэлгийн газрын  хурлын  зааланд  Улсын мал  эмнэлэг,  үржлийн газар,  Нийслэлийн Засаг даргын Экологи,  ногоон  хөгжлийн газартай хамтран  зохион  байгууллаа.

Тус зөвлөгөөнд  Нийслэлийн  Засаг даргын  экологи,  ногоон хөгжлийн   асуудал хариуцсан  орлогч,  Улсын мал  эмнэлэг,  үржлийн газрын  дарга,  Үйлдвэр хөдөө  аж  ахуйн яамны  Стратеги,   бодлого төлөвлөлтийн  газрын мэргэжилтэн, ХААИС-ийн  Мал  эмнэлэг, биотехнологийн сургууль,                                Мал эмнэлгийн  хүрээлэн,  Улсын мал  эмнэлэг,  ариун цэврийн төв  лаборатори,   Нийслэлийн мэргэжлийн   хяналтын  газар,   дүүргийн  мал эмнэлэг,  үржлийн  нэгжийн 90 гаруй  эмч,  мэргэжилтэн оролцлоо.

Зөвлөгөөнөөс мал   бүхий  иргэд, аж  ахуйн  нэгжид мал  эмнэлгийн  ажил үйлчилгээг   сурталчлах ажлыг  сайжруулах,  санхүүжилтийн  асуудлыг  шийдвэрлэх,  хувийн  мал  эмнэлэг,  үржлийн  нэгжүүдийг  НӨАТ-аас чөлөөлөх  асуудлыг  холбогдох газар  уламжлах,   мал эмнэлгийн  мэдээ  мэдээллийг цахимжуулах,  малын  эмч нарын  нийгмийн  асуудал болон эмч  нарыг  давтан сургах,  боловсон  хүчнийг  бэлтгэхэд  төрөөс   болон нийслэлээс анхаарах, стандартад  нийцсэн  мал эмнэлгийн байр  барихад  зориулан урт хугацаатай,  бага  хүүтэй зээлд хамруулах,   мал эмнэлгийн  үйлчилгээний  үнэ тарифыг нэмэгдүүлэх,   жилд  2-оос доошгүй  мал  эмнэлэг, үйлчилгээний  нэгжид  төрөөс дэмжлэг  үзүүлж байх,   Мал  эмнэлэг, үржлийн  алба   байгуулагдсаны  90 жилийн ойг тэмдэглэн  өнгөрүүлэх, эмч,  ажиллагсадыг  шагнал урамшуулалд хамруулах  зэрэг  ажлуудыг зохион  байгуулан,  холбогдох байгууллагуудад  уламжилж  шийдвэрлүүлэхээр  боллоо.

Ìîíãîëûí ìàë ýìíýëãèéí õîëáîîíîîñ çîõèîí áàéãóóëäàã “Төвийн á¿ñèéí ìàë ýìíýëãèéí ÷óõàë àñóóäëóóä” ñýäýâò îíîë, ¿éëäâýðëýëèéí áàãà õóðëûã Орхон àéìãèéí Õ¿íñ, õºäºº àæ àõóé, æèæèã äóíä ¿éëäâýðèéí ãàçàð, Ìàë ýìíýëãèéí àëáà, ÌîíÌÝÕ-íûОрхон àéìãèéí ñàëáàð çºâëºëийнóðèëãààð 2013 íû  05 äóãààð ñàðûí 18, 19, 20,21-íä Эрдэнэт хотын “Уурхайчны соёлын  ордон”-д  çîõèîí áàéãóóëëàà.

“Төвийн бүсийн   мал  эмнэлгийн чухал асуудлууд”   онол үйлдвэрлэлийн  бага  хуралд Нийслэлийн  мал эмнэлгийн  газраас 21,  Орхон аймгаас 38, Төв аймгаас 21, Хөвсгөл аймгаас 19, Булган аймгаас 23, Дархан-Уул аймгаас 10, Архангай аймгаас 9, Сэлэнгэ аймгаас 23, нийт  200 –н  хувийн болон  төрийн мал  эмнэлэгт ажилладаг  малын эмч, мэргэжилтэн  оролцлоо.

 Îíîë, ¿éëäâýðëýëèéí áàãà õóðàëä Үйлдвэр  хөдөө  аж ахуйн  яамны  Стратегийн бодлого төлөвлөлтийн  газрын  мэргэжилтэн С.Дивангар,   Улсын мал  эмнэлэг,  үржлийн газрын  дэд  дарга Т.Баатар, мэргэжилтэн Д.Эрхэмбаатар, Я.Номхон, ерөнхий  эпидемиологич Ц.Пүрэвхүү,  Улсын мал  эмнэлэг,  ариун цэврийн  төв  лабораторийн захирал Х.Ганзориг, УМЭАЦТЛ-ын  ерөнхий  эмч С.Сугир, шинжлэгч  эмч Х.Цэрэнжав, Монголын  Мал эмнэлгийн  холбооны ерөнхийлөгч Ц.Өлзийтогтох,  дэд ерөнхийлөгч Ш.Эрдэнэхүү,  гүйцэтгэх  захирал Д.Баянжаргал,  Швейцарийн хөгжлийн  агентлагийн Малын  эрүүл мэнд төслийн зохицуулагч  Ш.Батсайхан, “Шинэ  болон  сэргэж  байгаа   халдварт өвчинтэй  тэмцэх чадавхийг  бэхжүүлэх” төслийн  зохицуулагч Д.Оргил,  мэргэжилтэн П.Болортуяа,  ОБЕГ-ын   мал, амьтны   гоц  халдварт өвчний   асуудал  хариуцсан мэргэжилтэн  П.Болортуяа, МЭЭСБУЛ-ын  захирал Б.Баярсайхан нар  оролцлоо.

“Төвийн  á¿ñèéí ìàë ýìíýëãèéí ÷óõàë àñóóäëóóä” ñýäýâò îíîë, ¿éëäâýðëýëèéí áàãà õóðàëä 17èëòãýë õýëýëö¿¿ëýâ. Ìºí  “Шинэ  болон  сэргэж  байгаа   халдварт өвчинтэй  тэмцэх чадавхийг  бэхжүүлэх” төслөөс сургалт  зохион байгууллаа.

 Илтгэл танилцуулсны дараа  малын  эмч  нарын  саналыг үндэслэн зөвлөмж  гаргасан.

Мөн Малын  эрүүл мэнд  хуулийн  төсөлд санал  өглөө.

 

“Төрөөс  малчдын талаар  баримтлах  бодлого хөтөлбөр”-ийн 3.1.3, 3.1.5 дахь заалт,   Засгийн  газрын үйл  ажиллагааны  хөтөлбөрийн 1.3.14  дэх заалтыг  хэрэгжүүлэх ажлын  хүрээнд Нийслэлийн  Засаг даргын А/617  дугаар   захирамжийн дагуу  Багануур, Сонгинохайрхан,  Хан-Уул, Баянзүрх,  Багахангай  дүүргийн мал  аж  ахуй эрхлэхийг  зөвшөөрсөн  бүсийн 2448 малчин  өрхөд малчин  өрхийн баталгааны тэмдэг,  гэрчилгээ  олгох ажлыг Нийслэлийн  бүртгэлийн  газар, Нийслэлийн   нийгмийн  даатгалын газар,  Нийслэлийн үйлдвэр хөдөө  аж  ахуйн газруудтай  хамтран  зохион байгууллаа.


Нийслэлийн   Хан-Уул дүүргийн  13, 14 дүгээр  хорооны   мал бүхий  иргэд,  аж ахуйн  нэгж,   байгууллагад мал  эмнэлгийн бодлого,   халдварт өвчний  өнөөгийн   байдал, мал  сүргийг  халдварт, паразиттах  өвчнөөс  урьдчилан сэргийлэх  арга хэмжээний талаар  мэргэжил  арга зүйн зөвлөгөө  өгөх зорилгоор  “Мал  аж ахуй-2013”  өдөрлөгийг 2013  оны  05 дугаар сарын 29,30-ны  өдрүүдэд  Хан-Уул дүүргийн  Засаг даргын тамгын  газартай хамтран  зохион  байгууллаа.

  1. оны 05 дугаар сарын 19-25-ны өдрүүдэд   БНСУ-ын  Сөүл хотод   болсон “The 3-th Seminar on Agri –food product safety Management  for Asian Countries” сэдэвт  сургалт семинарит   тус газрын нохой, жижиг  амьтны  малын их  эмч  Ш.Батболд оролцлоо.

Хөдөө  аж ахуйн  их сургуулийн  Инноваци Технологи  дамжуулах  төвтэй хамтран “Хүнсний  бүтээгдэхүүний  стандарт” сэдэвт  сургалтыг зохион  байгуулж,  дүүргүүдийн мал  эмнэлгийн  үйлчилгээний болон  хүнсний зах, худалдааны төвийн  дэргэдэх  мал  эмнэлэг,  ариун цэврийн  лабораторийн 15  эмч, мэргэжилтнийг  оролцууллаа.

Зургаа. Цаашид хэрэгжүүлэх  арга хэмжээ

1.НМЭГ-ын эмч,  мэргэжилтнүүдийн  мэргэжлийн ур  чадварыг дээшлүүлэх  зорилгоор аттестатчилал  зохион  байгуулж, ур чадварын  зэрэг  дэвийг тогтоох,  мэргэжлийн  болон хэлний  курст хамруулах;

2.Монгол  мал  хөтөлбөрийн хүрээнд  жилд 1-2  мал эмнэлэг, үржлийн  нэгжийг  “Загвар аж  ахуйн нэгж”  болгох асуудлыг  нийслэлийн удирдлагад  танилцуулж,  санхүүжилтийг шийдвэрлүүлэх;

3.Гадаад, дотоодын сургалт,  төсөл хөтөлбөрүүдэд хамруулах;

4.Мэргэжлийн чиглэлийн олон улсын  хурал, симпозиумд оролцуулах, илтгэл тавиулах;

5. Нийслэлийн  мал эмнэлгийн  газрын  эмч мэргэжилтнүүдийн  ур чадварт тулгуурлан  лабораторийн  сургалт зохион  байгуулж, оролцуулах;

6.Дүүргийн мал  эмнэлгийн  үйлчилгээний нэгжүүдэд ажиллаж буй эмч  нарын амжилт, туршлагыг  Монголын  мал эмнэлгийн  холбоо,  Мал эмнэлэг,  биотехнологийн сургуультай хамтран сурталчлах,  мал  эмнэлгийн ангийн  оюутнуудад мэргэжлийг түгээн дэлгэрүүлэх  үйл  ажиллагаа зохион  байгуулах;

7.Мал   бүхий  иргэд, аж  ахуйн  нэгжид мал  эмнэлгийн  ажил үйлчилгээг   сурталчлах чиглэлээр  UBS TV-тэй хамтран  ажиллах;

8.Мал эмнэлгийн  мэдээ  мэдээллийг цахимжуулах,   цахим мэдээллийн сан  бий болгох,  мэдээллийн  технологийг нэвтрүүлэх;

9.Стандартын шаардлага хангасан  мал  эмнэлгийн байр  барихад зориулан  урт хугацаатай,  бага хүүтэй зээлд  Дүүргийн  мал эмнэлгийн  үйлчилгээний нэгжүүдийг хамруулах;

10.Нийслэлийн Экологи,  ногоон  хөгжлийн газар,   Авто замын  газартай хамтран  нийслэлийн  шалган бүртгэх  товчоонууд  дээр ариутгал халдваргүйжүүлэлтийн  пункт  байгуулах тендерт оролцох,  улмаар мал  эмнэлэг,  ариун цэвэр, магадлан  шинжилгээний  лаборатори байгуулах;