• Mongolian
  • English (UK)

Стратегийн зорилтууд:

  1. Нийслэлийн  ИргэдийнТөлөөлөгчдийнхурал,   Нийслэлийн Засаг даргын мал эмнэлгийн талаар баримтлах бодлого, үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлоход мэргэжлийн зөвлөгөө үзүүлэх
  2. Мал, амьтны өвчлөлтийн байдлыг нийслэлийн хэмжээнд бүртгэх, хянах, мэдээлэх, мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах, малын гоц халдварт, халдварт, паразиттах өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх арга хэмжээ гбодлого, хөтөлбөр, төслийн хүрээнд дотоодын болон олон улсын стандарт, заавар, арга зүйн дагуу хэрэгжүүлэх
  3. Мал эмнэлгийн лабораторийн оношлогоо шинжилгээний чадавхийг бэхжүүлж, мал эмнэлгийн анхан шатны нэгжүүдийн ажил үйлчилгээний чанар, үр дүнг сайжруулах, мал, амьтан тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний мал эмнэлэг, ариун цэврийн магадлан шинжилгээ хийж, баталгаажуулалт олгох
  4. Мал  эмнэлгийн   лабораторийн   чанарын  удирдлагын  тогтолцоог  MNS (ISO) IEC 17025 стандартад  нийцүүлж,  боловсронгуй  болгож төгөлдөржүүлэх
  5. Мал эмнэлэг, үржлийн нэгжүүдийг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, боловсон хүчнийг сургаж  мэргэшүүлэх  ажлыг зохион байгуулах
  6. Мал  эмнэлгийн ажил үйлчилгээнд мэдээллийн технологийг нэвтрүүлж,  цахим сан бүрдүүлэх
  7. Нохой, гэрийн  тэжээмэл  амьтдын  эмнэл  зүйн   үзлэг,  шинжилгээ  хийх  орчин  үеийн  шаардлагад  нийцсэн  амбулатори, клиник лабораторийг бэхжүүлэх, тоног төхөөрөмжөөр хангах,    эмч,  мэргэжилтнүүдийг  мэргэшүүлэх, бэлтгэх
  8. Байгалийн  давагдашгүй хүчин зүйлүүд /ган, зуд,  үер ус,  газар хөдлөлт,  мал,  амьтны халдварт болон  гоц  халдварт өвчин гэх мэт/-ийн үед мэргэжлийн байгууллагуудын чиг, үүргийг удирдлага болгон,  ажлын уялдаа холбоог сайжруулж,  шуурхай зохион байгуулан ажиллах