• Mongolian
  • English (UK)

БРУЦЕЛЛЁЗЫН ВАКЦИНЖУУЛАЛТ 97,8% ТАРИГДАЖ ДУУСЛАА. /2019-10-07/

Монгол Улсын Мал, амьтны эрүүд мэндийн тухай хууль, Их Хурлын 2011 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол мал үндэсний хөтөлбөр”, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2010 оны А/289 дүгээр тушаал, Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдрын А/127 дугаар “Бруцеллёзын вакцинжуулалтыг зохион байгуулах тухай” тушаал,  Нийслэлийн засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн “Бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын арга хэмжээг зохион байгуулах тухай” А/869 дүгээр захирамж, Нийслэлийн мал эмнэлгийн газрын даргын 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн “Төл малыг бруцеллёзын вакцинжуулалтанд хамруулах тухай“ А/50 дугаар тушаалуудыг тус тус хэрэгжүүлэхээр Улаанбаатар хотын 6 дүүрэг, 3 тосгоны мал эмнэлэг, үйлчилгээний 18 нэгжийн малын эмч мэргэжилтнүүд 2019 оны 8 дугаар сарын 26-аас 10дугаар сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд Бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажлыг зохион байгуулж зааврын дагуу хийж гүйцэтгэв. Бруцеллёзоос урьдчилан сэргийлэх вакцинжуулалтанд бодын төл 16900.тол, богын төл 76070 тол. нийт 92970 толгой төл мал хамруулахаас нийт 90898 толгой төл малыг хамруулж төлөвлөгөөг 97,8 %-р биелүүлсэн. 

 

Фото мэдээ