• Mongolian
  • English (UK)

СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ. /2019-09-17/

  ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГА, ХОККАЙДАГИЙН МАЛ ЭМНЭЛГИЙН СУРГУУЛЫН ДОТРЫН ТЭНХИМ, НИЙСЛЭЛИЙН МАЛ ЭМНЭЛГИЙН ГАЗАР ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛСАН “ТЭЖЭЭВЭР АМЬТДЫН ДОТОР ЭРХТНИЙ ЭМГЭГ ӨӨРЧЛӨЛТИЙГ ХЭТ АВИАН АППАРАТААР ОНОШЛОХ НЬ" СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА      

         Жайка олон улсын байгууллага, хоккайдагийн мал эмнэлгийн сургуулын дотрын тэнхим, нийслэлийн мал эмнэлгийн газар хамтран дүүргийн мал эмнэлгийн үйлчилгээний нэгжүүд болон, жижиг амьтны чиглэлээр ажилладаг хувийн мал эмнэлгүүдийг хамруулсан 1 өдрийн сургалтыг 2019 оны 09 сарын 16-нд Нийслэлийн мал эмнэлгийн газарт зохион байгууллаа. Сургалтад Мал эмнэлгийн ерөнхий газрын мэргэжилтэн С.Ганзориг, Б.Баяртунгалаг, НМЭГ-ын дарга А.Нарантуяа, Японы Хоккайдагийн их сургуулийн багш, доктор.проф М.Такикүчи, Мал эмнэлгийн сургуулийн багш нар, дүүргийн мал эмнэлэг үржлийн нэгжүүд болон жижиг амьтны мал эмнэлэг, Нийслэлийн мал эмнэлгийн газрын эмч нар оролцлоо. Сургалтаар Японы Хоккайдагийн их сургуулийн мал эмнэлгийн сургуулийн танилцуулга болон нохой мууранд тохиолддог дотор эрхтний өвчнүүдийг хэт авиа аппаратны тусламжтайгаар оношлох, эмчлэх талаар оролцогчдод онолын мэдэгдэхүүн олгон мөн үдээс хойш нохой муурны өвчнийг эхо аппаратаар оношлох талаар дадлага ажил хийлгэж нохой муурны анатом бүтэц, байршил анатомыг тодорхойлж эрхтэн тус бүр дээртайлбарлан ажиллууллаа.

Фото мэдээ