• Mongolian
  • English (UK)

Улсын баяр наадмаар мал эмнэлэг, ариун цэврийн магадлан шинжилгээ хийж ажиллаа. /2019-07-13/

         Монгол Улсын Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 3.1 дэх / итгэмжлэлийн хүрээнд эрүүл ахуй, ариун цэврийн шинжилгээ хийх, мал амьтны өвчнийг оношлох / заалтын дагуу үндэсний их баяр наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгжүүдийн хоол хүнсэнд хэрэглэх маханд газар дээр нь мал эмнэлэг, ариун цэврийн магадлан шинжилгээний ажлыг хийж гүйцэтгэлээ. Энэ ажлын хүрээнд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн хүргүүлсэн 177 махны дээжинд мал эмнэлэг ариун цэврийн магадлан шинжилгээг 4 сорилоор гүйцэтгэж иргэдэд хариуг түргэн шуурхай олгож ажилласан ба шинжилгээний дүнгээр 3 дээж өвчтэй, үхсэн малын мах, 17 дээж хуучирч шинэлэг байдлаа алдсан, муудсан байсан. НМХГ-аас хариуны дагуу 185 кг махыг устгах арга хэмжээ авсан байна.

 


Фото мэдээ