• Mongolian
  • English (UK)

ХҮНСНИЙ ЗАХУУДАД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ./2019-06-03/

 

Хөдөө орон нутагт бэлтгэгдэн нийслэлд ирж байгаа малын мах худалдааны захуудаар иргэдийн хэрэгцээнд бүрэн нийлүүлэгдэж байгаа эсэх, экспортонд мах гаргадаг аж ахуйн нэгжүүд худалдааны төвүүдээс мах бэлтгэн нөөцөлж байгаа эсэх, нядалсан малын мах нийтийн худалдаанд нийлүүлэгддэг эсэх, аж ахуйн нэгжүүд авч нөөцөлдөг байдалд хяналт тавьж, дүн мэдээ тайланг холбогдох газруудад хүргүүлэх, хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож, холбогдох хууль тогтоомж, стандартын биелэлтийг хангуулах зорилгоор Нийслэлийн мал эмнэлгийн газрын даргын баталсан 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн “НИЙСЛЭЛИЙН ТОМООХОН ХҮНСНИЙ ЗАХУУД, МАЛ НЯДАЛГААНЫ ГАЗРУУДАД ХИЙХ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН АЖЛЫН УДИРДАМЖ”-ын дагуу 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 6 дугаар сарын 2-ны өдрийг хүртэл хүнсний захууд дээр ажиллаа. Хяналт шалгалтын явцад махны лангууны худалдагч нар эрүүл ахуйн шаардлага хангасан хувцсаар жигдэрсэн, лангууны ариун цэврийг сайтар хангасан боловч малчдаас тээвэрлэгдэн ирж байгаа махны тээвэрлэлт, тээврийн хэрэгсэл эрүүл ахуйн шаардлага хангаагүй, мах зөөдөг хүмүүс нь тогтсон гэрээт ажилчид биш, эрүүл мэндийн үзлэгт хамрагдаагүй, мах зөөвөрлөх хувцас стандарт бус, мах тээвэрлэх техник дутмаг тул үүрч зөөвөрлөж байгаа нь махны эрүүл ахуйн шаардлага хангаагүй байна. Иймд цаашад эрүүл ахуйн шаардлага хангасан техникээр тээвэрлэх, мах зөөгч нарыг эрүүл мэндийн үзлэгт хамруулж тогтсон гэрээ хийх талаар хүнсний захын лабораторийн эрхлэчид зөвлөгөө өгсөн. 


 

Фото мэдээ