• Mongolian
  • English (UK)

Гоц халдварт Гахайн африкийн мялзан өвчин оношлогдлоо

ГАХАЙН АФРИК МЯЛЗАН ӨВЧНӨӨС

УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АНХААРУУЛГА, СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Тодорхойлолт: Гахайн африк мялзан (ГАМ) нь хавьтлын замаар халдварлаж, өндөр халуурах, эд, эрхтнүүдэд үхжилт үрэвслийн голомтууд үүсгэн өвчлүүлдэг вирусын хурц халдварт өвчин юм.

Үүсгэгч: ДНХ агуулсан Асфавиридэе язгуурын Асфивирус төрлийн олон хэвшилт вирусээр үүсгэгддэг. 1903 оны үед өмнөд Африкт уг өвчний шинж тэмдэгтэй адил төстэй өвчлөлийн тухай анхлан мэдээлэгдэж байжээ. Халдвар авсан гахай ихэвчлэн толгой дараалан үхэх бөгөөд 1957 онд Европд анх оношлогдсон.

Тэсвэрт чанар: Үүсгэгч вирус нь гадаад орчинд нилээд тэсвэртэй газрын хөрс, сэг зэмэнд 4 сар, мах, баас, гахайн байр, намаг балчигт 6 сар орчим идэвхтэй хэвээр хадгалагддаг. Бага температурт өндөр тэсвэртэй, харин 56̊С-д 120 минутын дотор идэвхээ алдана.  Өвчин улирал хамаарахгүй гарч болох ба бүх насны гахайг өвчлүүлнэ. Үүсгэгчийг ялаа, махчин шувуу, чоно, нохой дамжуулдаг.

Хэлбэр, шинж тэмдэг: Өвчний үед гахай сэлгэмэл халуурах, турах, үнхэлцэг үрэвсэх, арьсан дээр үхжлийн голомтууд бий болох нүдний зовхи хавдах, нүдний салт бүрхүүл үрэвсэж нуух гоожих, ханиах, амьсгаа давхцах, цусны хольцтой баах, салст бүрхүүлүүд хөх туяатай болж хавагнах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Өвчний нууц үе 3-20 хоног хүртэл үргэлжилж 100 хувь үхлээр төгсдөг.

Эмгэг хувирал: Үхсэний дараа хүүр богино хугацаанд хөшиж, цээж хэвлийн хөндийд цусархаг шингэн их хэмжээгээр хуримтлагдана. Ихэнх тохиолдолд үхсэн гахайн дэлүү 2-3 дахин томорч, бөөрний бүрхүүл хальсны дор цэг маягийн цус харвалт үүснэ.

Халдвар дамжих зам: Гахайн африк мялзан (ГАМ) нь хавьтлын замаарбуюу амьд гахайн шилжилт хөдөлгөөн, гахайн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн, гахайн тэжээл, хүний хувцас тоног хэрэгслээр дамжин халдварладаг.

Эмчилгээ: Гахайн африкийн мялзан өвчин нь эмчилгээ байхгүй бөгөөд өвчлөл гарсан аж ахуйн гахайг бүрэн устгадаг.

Анхааруулга:Гахайн африкийн мялзан өвчний халдвартай улс орноос амьд гахай, гахайн гаралтай бүтээгдэхүүн, түүхий эд, тэжээл импортлохыг хориглоно.

Гахайн аж ахуй эрхлэгч иргэдэд:

1.    Өвчний шинж тэмдэг илэрвэл харъяа мал эмнэлгийн байгууллагуудад яаралтай мэдэгдэх

2.    Нийслэл, дүүрэг, хорооны засаг дарга, мал эмнэлгийн байгууллага, малын эмчийн шаардлагыг бүрэн биелүүлж, үнэн зөв мэдээллээр хангах

3.    Гахайн хашаа, хороо, байрны ариун цэвэр, эрүүл ахуйн болон технологийн дэглэмийг чанд сахих

4.    Малын эмчийн зааварчлагын дагуу гахайн бууц, баасыг шатааж устгах буюу халдваргүйжүүлэх

5.    Гахайн арчилгаа, маллагаа, тэжээлийн нөхцлийг сайжруулах

6.    Гахайг зориулалтын бус тэжээл болон нийтийн хоолны үлдэгдэлээр тэжээхийг хатуу хориглох

7.    Гахайг ил задгай бэлчээхгүй, байран маллагаатай байлгах

8.    Аж ахуйд гадны хүн, тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхгүй байх

9.    Гахайн шилжилт хөдөлгөөн хийхгүй байх

10.  Бусад гахайн аж ахуйгаар зорчихгүй байх зэрэг АНХААРУУЛГА, СЭРЭМЖЛҮҮЛЭГ хүргэж байна.

 

НИЙСЛЭЛИЙН МАЛ ЭМНЭЛГИЙН ГАЗАР

Холбоо барих утас: 70144007