• Mongolian
  • English (UK)

ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ /2018.10.05/

ЖАЙКА БАЙГУУЛЛАГА, ХОККАЙДАГИЙН ИХ СУРГУУЛЬ, МАЛ ЭМНЭЛГИЙН СУРГУУЛЬТАЙ

ХАМТРАН “МАЛ, АМЬТНЫ ГАРАЛТАЙ ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АЮУЛГҮЙН

ҮЗҮҮЛЭЛТҮҮДИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ АРГА ЗҮЙ ” СУРГАЛТ

АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Японы ЖАЙКА байгууллага, Хоккайдагийн их сургуультай хамтран 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр зохион байгуулсан тус сургалтанд НМЭГ-ын дарга М.Адилбиш, ХААИС-ийн МЭС-ийн багш П.Ням-Осор /Ph.D/, МЭ-ийн лабораторийн эрхлэгч Д.Уранчимэг болон шинжлэгч эмч нар, хүнсний зах, худалдааны төвүүдийн болон мал эмнэлгийн салбарын лабораторийн нийт 19 шинжлэгч эмч нар хамрагдлаа.

Мал, амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүн, мах сүү, өндөг, зөгийн баланд мал эмнэлэг ариун цэвэр, магадлан шинжилгээ, нян судлалын шинжилгээнүүдийг түргэвчилсэн аргаар оношлох талаар оролцогчдод лекцийг танилцуулж, зөгийн баланд сахар болон чийгийн хэмжээг рефрактометрээр тодорхойлох, хүнсний хордлого үүсгэгч зарим үүсгэгчүүдийг Compact dryялтсан тэжээлт орчноор илрүүлэх, сүүнд антибиотикийн үлдэгдлийг Unisenseiтүргэн тестийн аргаар тодорхойлох зэрэг шинэлэг арга зүйг заасан, шинжлэгч эмч нарын ур чадвар, мэдлэгийг нэмэгдүүлсэн ач холбогдол бүхий сургалт болж өндөрлөлөө.

Сургалтанд оролцсон нийт малын эмч нартаа цаашдын ажилд нь амжилт хүсье.

Фото мэдээ