• Mongolian
  • English (UK)

Цаг үеийн мэдээ /2018.09.18/

ЖАЙКА БАЙГУУЛЛАГА, ХОККАЙДАГИЙН ИХ СУРГУУЛИЙН ДОТРЫН ТЭНХИМТЭЙ ХАМТРАН 
”ТЭЖЭЭВЭР АМЬТДЫН ДОТОР ЭРХТНИЙ ЭМГЭГ ӨӨРЧЛӨЛТИЙГ

ХЭТ АВИАН АППАРАТААР ОНОШЛОХ НЬ” СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

            Японы ЖАЙКА байгуулага, Хоккайдагийн их сургуультай хамтран 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр зохион байгуулсан тус сургалтанд НМЭГ-ын дарга М.Адилбиш, Японы Хоккайдагийн их сургуулийн багш, доктор.проф М.Такикүчи, дүүргийн мал эмнэлэг үржлийн нэгжүүд болон жижиг амьтны мал эмнэлэг, Нийслэлийн мал эмнэлгийн газрын нохой, жижиг амьтны эмч нар оролцлоо.

 

Сургалтаар Японы Хоккайдагийн их сургуулийн Мал эмнэлгийн сургуулийн танилцуулга болон Нохой мууранд тохиолддог өвчнүүдийг хэт авиа болон рентген аппаратны тусламжтайгаар оношлох, эмчлэх талаар оролцогчдод лекцийг танилцуулж, нохой, муурны анатоми бүтцийг тодорхойлох, оношлох сэдвээр дадлага ажлыг хийж гүйцэтгэлээ.
Сургалтанд оролцсон нийт малын эмч нартаа цаашдын ажилд нь амжилт хүсье.

Фото мэдээ