• Mongolian
  • English (UK)

Цаг үеийн мэдээ /2018.08.10/

  • "ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДАМ", "ДАНШИГ НААДАМ- ХҮРЭЭ ЦАМ 2018" ШАШИН
  • СОЁЛЫН НААДМЫН ХУРДАН МОРИНЫ ЭМЧИЛГЭЭ, ҮЙЛЧИЛГЭЭНД АЖИЛЛАА

Тулгар төрийн 2227 жилийн ой, Их Монгол улс байгуулагдсаны 812 жил, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадам, Даншиг наадам- хүрээ цам 2018” шашин соёлын наадамд Нийслэлийн мал эмнэлгийн газрын, эмч мэргэжилтнүүд бүрэн бүрэлдэхүүнээр Хүй долоо худагт ажиллаа.

Үндэсний их баяр наадмаар хурдан морины уралдаанд хязаалан насанд 236, шүдлэн насанд 201, азарга насанд 153,Их насанд 339, соёолон насанд 240, дааган насанд 112 хурдан морь уралдаагы замд гарч наадамчин олныг баясгаж уралдав.

Бүх насны уралдаанд орох морьдод эрүүл мэндийн үзлэг хийж, уралдааны замд болон уралдааны дараа эмчилгээ хийх, дуудлага үйлчилгээнд үйлчлэх зэргээр 5 байрлалд өртөөчлөн мал эмнэлгийн үйлчилгээг шуурхай зохион байгуулан ажиллав.

Уралдаж ирсэн морьдод ихэвчлэн хөлний бэртэл гэмтэл, шингэн дутагдах, зүрх судас, ходоод гэдэсний үйл ажиллагаа хямрах зэрэг шинж тэмдгүүд илэрсэн ба нийт 30 гаруй дуудлаганд эрүүл мэндийн үзлэг хийж, мал эмнэлгийн тусламж үйлчилгээг хурдан шуурхай хүргэж ажиллалаа.

Фото мэдээ