• Mongolian
  • English (UK)

Цаг үеийн мэдээ /2018.06.04/

ШҮЛХИЙН ВАКЦИНЖУУЛАЛТ 94,6%-ТАЙ ТАРИГДАЖ ДУУСЛАА

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлэг, үржлийн газрын даргын 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 182 дугаар албанг бичгээр ирүүлсэн Шүлхий өвчний вакцинжуулалтын зөвлөмж, зааврыг мөрдөж ажиллав.

Мөн газрын даргын “Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажил зохион байгуулах тухай” 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/07 дугаар тушаалыг хэрэгжүүлж ажилласан.

Нийслэлийн хэмжээнд 137070 толгой мал, амьтан хамруулж, төлөвлөгөөг 94,6%-р биелүүлэв. Тарилгын ажилд автомат шиприц, нэг удаагийн тариур, хөвөн, бинт, денатурат спирт, нэг удаагийн бээлий, ажлын бээлий, малгай, маск, хормогч, зэргийг хэрэглэж ажилласан байна. Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалт хийх явцад мал бэртэж гэмтэх, өвчлөх, хээл хаях, үхэж хорогдох зэрэг ямар нэг хүндрэл гараагүй болно. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Онцгой байдлын газруудтай хамтран нийслэлийн 8 дүүрэгт тус газрын эмч, мэргэжилтнүүд 17 хүний бүрэлдэхүүнтэй 2018 оны 4 дүгээр сарын 23-наас 30-ны өдрүүдэд вакцинжуулалтын ажилд хяналт зохион байгуулан ажилласан байна.