• Mongolian
  • English (UK)

Цаг үеийн мэдээ /2017.12.10/

МАЛ, АМЬТНЫ ГОЦ ХАЛДВАРТ ШҮЛХИЙ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ

ВАКЦИНЖУУЛАЛТЫН НЭГДСЭН ДҮН МЭДЭЭ

 1.    Монгол Улсын  Засгийн  газрын  2016.08.31-ны өдрийн “Малын  гоц  халдварт  өвчнөөс сэргийлэх  зарим арга хэмжээний тухай” 71 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2017.05.17–ны өдрийн “Малын гоц халдварт шүлхий өвчинтэй тэмцэх түүнээс урьдчилан сэргийлэх талаар авах арга хэмжээний тухай” А/316 дугаар захирамж, Нийслэлийн мал эмнэлгийн газрын даргын “Гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтанд хамруулах тухай” А/15 дугаар тушаалуудыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд мал, амьтны гоц халдаварт шүлхий өвчний  халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх, мал, тэдгээрийн гаралтай түүхий эдийн шилжилт хөдөлгөөнд тавих хяналтыг чангатгаж Багануур, Баянзүрх, Налайх дүүргүүдийн үхэр, Багахангай дүүргийн бүх шүлхий өвчинд мэдрэмтгий малыг вакцинжуулах ажлыг зохион байгуулав.

Шүлхийгээс урьдчилан сэргийлэх эхний ээлжийн вакцинжуулалтанд үхэр  48074 толгой, тэмээ 240, бог мал 24621 толгой, нийт 72935 толгой мал хамруулахаас үхэр 41764, тугал 4359,  бог 20058 толгой, нийт 66402  толгой малыг хамруулж төлөвлөгөөг 91,5 %-р биелүүлсэн. 

 2. Нийслэлийн Засаг даргын 2017.06.23–ны өдрийн “Малын гоц халдварт шүлхий, цэцэг өвчинтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/478 дугаар захирамж, Нийслэлийн мал эмнэлгийн газрын даргын 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А/20 дугаар “Гоц халдварт шүлхий, цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтанд хамруулах тухай” тушаалыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд мал, амьтны гоц халдаварт шүлхий өвчний  халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх, мал, тэдгээрийн гаралтай түүхий эдийн шилжилт хөдөлгөөнд тавих хяналтыг чангатгаж Багануур, Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Чингилтэй, Сүхбаатар дүүргүүдийн бүх шүлхий өвчинд мэдрэмтгий малыг вакцинжуулах ажлыг зохион байгуулав.

    Шүлхий өвчнөөс урьдчилансэргийлэх арга хэмжээнд хамруулж нийтдээ 2913 өрхийн үхэр 54564, хонь 132935, ямаа 97797, тэмээ 6, гахай 11910 нийт 297212 толгой мал, амьтанд уг вакциныг булчинд гүн  тарих аргаар вакцинжуулах ажлыг зохион байгууллаа.

     3. Монгол Улсын Засгын газрын  2016 оны 08 дугаар сарын 31-ны өдрийн “Малын ноц халдварт өвчнөөс сэргийлэх зарим арга хэмжээний тухай” 71 дүгээр тогтоол Мал эмнэлэг, үржлийн газрын 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 542 тоот зөвлөмж, “Малын гоц халдварт шүлхий өвчинтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/752  дугаар захирамжийн дагуу  Багануур, Багахангай,  Баянзүрх, Налайх дүүргүүдийн нутаг дэвсгэрт байгаа үхэр, гахай, Хан-Уул, Сонгинохайрхан, Чингилтэй, Сүхбаатар дүүргүүдийн  нутаг дэвсгэрт байгаа үхэр, хонь, ямаа, гахай зэрэг  шүлхий өвчинд мэдрэмтгий малыг вакцинжуулах ажлыг зохион байгуулсан.

Шүлхий өвчнөөс урьдчилансэргийлэх арга хэмжээнд хамруулж нийтдээ 4065 өрхийн Тэмээ-191,  Үхэр-99379, хонь-43594, ямаа 34079, гахай 13297 нийт 190540 толгой мал, амьтаныг 99.49%-ийг хамруулсан.

 4. Монгол Улсын Засгын газрын  2016 оны 08 дугаар сарын 31-ны өдрийн “Малын ноц халдварт өвчнөөс сэргийлэх зарим арга хэмжээний тухай” 71 дүгээр тогтоол Мал эмнэлэг, үржлийн газрын 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 542 тоот зөвлөмж, “Малын гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Нийслэлийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/840  дугаар захирамжийн дагуу  Багануур, Багахангай,  Баянзүрх, Налайх дүүргүүдийн нутаг дэвсгэрт байгаа үхэр, гахай, Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргүүдийн  нутаг дэвсгэрт байгаа тэмээ, үхэрийг вакцинжуулах ажлыг зохион байгуулсан.

Шүлхий өвчнөөс урьдчилансэргийлэх арга хэмжээнд хамруулж нийтдээ 3589 өрхийн Тэмээ-191,  Үхэр 88809, хонь-315, ямаа 116, гахай 207 нийт 89638  толгой мал, амьтаныг / 92,6%/ хамруулсан.

Фото мэдээ