• Mongolian
  • English (UK)

Сэрэмжлүүлэг /2017.07.24/

ШҮЛХИЙ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СЭРЭМЖЛҮҮЛЭГ, АНХААРУУЛГА

            Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин 2017 он гарсаар Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Асгат, Сүхбаатар, Мөнххаан, Баруун-урт, Түмэнцогт, Баяндэлгэр, Дарьганга, Түвшинширээ сум, Дорнод аймгийн Матад, Хөлөнбуйр, Цагаан-овоо сум, Хэнтий аймгийн Норовлин, Батноров, Баянхутаг, Галшар, Хэрлэн сум, Дорноговь аймгийн Дэлгэрэх, Эрдэнэ, Алтанширээ сум, Төв аймгийн Сэргэлэн,Дундговь аймгийн Өлзийт, Гурвансайхан сум, Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг зэрэг 3 аймгийн 21 сум, Нийслэлийн 1 дүүрэгт оношлогдсонбайна.

            Өнөөдрийн байдлаар Хэнтий аймгийн Баянхутаг, Хэрлэн сум,Дорнод аймгийн Матад, Хөлөнбуйр, Цагаан-овоо сум, Төв аймгийн Сэргэлэн,Дундговь аймгийн Өлзийт, Гурвансайхан сум,Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг зэрэг 4 аймгийн 8 сум, Нийслэлийн 1 дүүрэгт шүлхий өвчин оношлогдож хорио цээрийн дэглэм тогтоонмэргэжлийн байгууллагууд хамтран ажиллаж байна.

Шүлхий өвчин.Шүлхий нь салаа туурайтай мал, амьтадыг өвчлүүлэн богино хугацаанд маш хурдан тархаж үлэмж хэмжээний газар нутаг, улс орныг хамран гардаг онц аюултай гоц халдварт өвчин юм. Шүлхий нь шууд хавьталын замаар малаас малд халддагаас гадна салхи, ус бэлчээр, хүн мал ялангуяа адуу зээр гөрөөс, бусад зэрлэг амьтад, шувуу зэргээр дамжин алс хол зайд үсэрхийлэн дэгддэг онц халдвартай өвчин юм.

Шүлхийн үүсгэгч нь А, О, С, Ази-1, САТ-1, САТ-2, САТ-3 гэсэн 7 ийлдсийн хэвшилтэй, вирус юм. 

Бүх төрлийн гэрийн тэжээвэр болон зэрлэг салаа туурайтан тухайлбал үхэр хонь, ямаа, тэмээ , усны үхэр, цагаан зээр, хар сүүлт, цаа буга, зэрэг амьтад мэдрэмтгий юм.

Газар зүй цаг уур, мал аж ахуйг хөтлөх арга ажиллагаа, хүн амын сэтгэл зүйн онцлог зэрэг олон хүчин зүйлийг харгалзан дэлхийн улс орнуудад шүлхийтэй тэмцэхэд 6 төрлийн арга хэрэглэдэг юм байна. Манай орны хувьд дараах арга хэмжээг хэрэгжүүлдэг.

  1. Өвчтэй, өвчилсөн, өвчилж болох бүх малыг толгой дараалан устгахын тулд нядалгаа хийх.
  2. Өвчин гарсан газрын малыг нядлахын зэрэгцээ эргэн тойрны нь малыг хамран вакцинжуулах арга хэмжээ авдаг.

Иймд иргэд онцын шаардлаггүй бол дээрхи дүүрэг, аймгийн нутаг дэвсгэрт зорчихгүй, мал, амьтны шилжилт хөдөлгөөн хийхгүй байхыг СЭРЭМЖЛҮҮЛЖ байна.

Мөн мал, амьтны ам, хамар, буйл, тагнай, завьж, хэл, дэлэн хөх, турууны салааны арьсанд үлхий, яршил үүсэх, доголох, ус, тэжээлдээ дургүй болох, халуурах шинж тэмдэг илэрвэл харьяа дүүргийн мал эмнэлэг болон Нийслэлийн мал эмнэлгийн газарт яаралтай мэдэгдэхийг АНХААРУУЛЖ байна.

Нийслэлийн мал эмнэлгийн газар

Холбогдох утас: 70144007

Фото мэдээ