• Mongolian
  • English (UK)

Нээлттэй ажлын байр 2017.06.27

Багануур дүүргийн Мал эмнэлгийн хяналтын цэгийн лабораторийн ШИНЖЛЭГЧ ИХ ЭМЧ ажилд шалгаруулж авна.
Гүйцэтгэх ажил үүрэг
Мал, амьтан, түүхий эдийн шинжилгээг батлагдсан арга зүй, стандартын дагуу хийх.
Шинжилгээний хариуг үнэн зөв, алдаагүй, түргэн шуурхай батлагдсан маягтын дагуу гаргаж, баталгаажуулах
Шинжилгээнд хамрагдсан мал, амьтан, эмгэгт эдийн дээжийн судалгааг гаргах
Хийгдэж буй шинжилгээний талаар мэдээ, мэдээлэл илтгэл танилцуулах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах,
Ажлын байранд тавигдах шаардлага:
Малын эмч мэргэжилтэй
Дээд боловсролтой
Мэргэжлээрээ болон нян судлалын чиглэлээр ажилласан, мэргэжил дээшлүүлсэн бол давуу тал болно.
Багаар ажиллах чадвартай, харьцааны соёлтой.
Компьютерийн хэрэглээний өндөр мэдлэгтэй.
Бүрдүүлэх материал:
-Төрийн албан хаагчийн анкет
-Иргэний үнэмлэхийн нотариатоор баталгаажуулсан хуулбар
-Мэргэжлийн дипломын нотариатоор баталгаажуулсан хуулбар
-4х6 хэмжээтэй гэрэл зураг
-Ажил орохыг хүссэн өргөдөл
Анкет авах хугацаа: 2017/06/27 – 2017/07/03