• Mongolian
  • English (UK)

Цаг үеийн мэдээ / 2017.06.12 /

“ИРГЭН ТАНД ЗӨВЛӨЕ” СЭДЭВТ НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ

АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2017 оны 6 дугаар сарын 09 – 10-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулагдсан “Иргэн танд зөвлөе” сэдэвт Хүнс хөдөө аж ахуйн,хөнгөн үйлдвэрийн яамны харъяа байгууллагуудын нээлтэй хаалганы өдөрлөгт НМЭГ амжилттай оролцлоо.

Тус өдөрлөгт:

-Мал эмнэлгийн албаны бэлэн байдлыг сурталчлах

-Ариутгал халдваргүйтгэл, эм бэлдмэл, эмнэлгийн багаж хэрэгслийг сурталчлан танилцуулах, худалдаалах

-Мал эмнэлгийн лабораторийн үйл ажиллагааг сурталчлах, иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өгөх

- Гэрийн тэжээвэр жижиг амьтны зөвлөгөө өгөх чиглэлүүдээр үйл ажиллагаа зохион байгуулсан.

 

 

Хүрэлцэн ирсэн малчид, иргэд, эмч мэргэжилтнүүдэд 3 төрлийн танилцуулга 600ш, 12 төрлийн 1900ш, 30 төрлийн эмийн зөвлөмж, танилцуулга, заавар 200 ширхэгийг тарааж, Мал эмнэлгийн ажил үйлчилгээний талаарх сэтгэгдэл, саналыг сонсон, санал хүсэлтийн хуудас бөглүүлэн ажиллаа.

 

 

 

Иргэд Гэр хорооллын нохойг бүртгэлжүүлэх, мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх тарилга, туулгалт, ариутгал халдваргүйжүүлэлт хийж буй ажилд талархалтай байгааг илэрхийлж, НМЭГ-ын цаашдын ажил, үйлсэд амжилт хүсэж байлаа.

Фото мэдээ